Бөөн цагаан нуур
Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.
Бөөн цагаан нуур | |
---|---|
Онгоцноос авсан зураг, 2006 он | |
Байршил | Баянхонгор |
Солбицол | 45°33′N 99°04′E / 45.550°N 99.067°EСолбицол: 45°33′N 99°04′E / 45.550°N 99.067°E |
Онцлог | давст |
Нуурт цутгах | Байдраг гол |
Нуураас гарах | (урсгалгүй) |
Ус цуглуулах талбай | 33,500 км² |
Ай савд багтдаг орон | Монгол |
Урт | 24 км |
Өргөн | 11 км |
Талбай | 252 км² |
Дундаж гүн | 9.3 м |
Хамгийн гүн цэг | 16 м |
Усны хэмжээ | 2.355 км² |
Эргийн урт1 | 81 км |
Хөвөөний түвшин | 1,312 м |
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш. |
Нууруудын хөндий дэх бусад нууруудтай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцид бүртгэгдсэн ус намгархаг газар юм. Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй, хаяа нутгийн өвс ургамал бүхий намгаас тогтдог.
Бөөнцагаан нуурын ус гидрокарбонат, сульфат, хлорын ангин, кальцинатри, магни бүлэгт хамаарагдахаас гадна шүлтлэг орчинтойд тооцогдоно.[1]
Энэ нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөн цагаан нуур хэмээн нэрлэсэн түүхтэй. Бөөн цагаан нууранд 96 зүйлийн шувууд хуран цугладаг, дэлхийд гайхагдсан ховорхон нуур юм. Монгол улсад урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог.
Эшлэл
засварлах- ↑ "Бөөн цагаан нуур" (Memento 16. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn