Орог нуур
Орог нуур нь Нууруудын хөндий дахь хоёр дахь том нуур. Говь-Алтайн нурууны хамгийн өндөр уул Их Богдын ар хормойд тулж орших ба баруунаас зүүн тийшээ сунгуу зууван хэлбэртэйгээр тогтоно. [1]
Орог нуур | |
---|---|
Байршил | Нууруудын хөндий, Баянхонгор, Монгол улс |
Солбицол | 45°03′18″N 100°42′17″E / 45.05500°N 100.70472°EСолбицол: 45°03′18″N 100°42′17″E / 45.05500°N 100.70472°E |
Нуурт цутгах | Түйн гол |
Ай савд багтдаг орон | Монгол |
Урт | 31.8 км |
Өргөн | 7.7 км |
Талбай | 140 км² |
Дундаж гүн | 3 м |
Хамгийн гүн цэг | 5 м |
Усны хэмжээ | 0.42 км³ |
Хөвөөний түвшин | 1217 м |
Хөлдөх хугацаа | 11 сар - 4 сар |
Орог нуур нь гидрокарбонат, хлоридын ус бүхий нуурын төрөлд багтах ба усны өнгө шаравтар ногоон туяатай, хатуулаг чанар 15 орчим болохын дээр ёроол нь зуурмаг шавартай байна.
Эшлэл
засварлах- ↑ "Орог нуур" (Memento 16. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn