Бурж Халифа (Араб: برج خليفة «Хали́фа») нь Дубай хотод орших тэнгэр баганадсан байшин юм. Дубайд байрладаг энэхүү цамхгийн анхны нэр нь Бурж Дубай байжээ. Арабын Нэгдсэн Эмиратын ерөнхийлөгч Шейх Халифа ибн Заид ан-Нахайянууд зориулан Бурж халифа хэмээн нэрийдсэн байна. Бурж Халифа бол Дубай хотын төдийгүй дэлхийн хамгийн өндар барилга юм. Энэ барилгын гаднах хэлбэр дүрсийг харахад 828 метрийн урттай сталагмитийг санагдуулам. Барилга нийтдээ 163 давхар, 9 дээд зэрэглэлийн зочид буудалтай юм. Нийт өртөг нь 1,5 тэрбум доллар.

Бурж Халифа
Бурж Халифа
Үндсэн мэдээлэл
Газар нутаг: Дубай,  Арабын Нэгдсэн Эмират Улс
Барьсан хугацаа: 2004–2010[1]
Нээлт: 2010 оны нэгдүгээр сарын 4
Статус: Барьж дууссан
Архитектор: Скидморе, Овингс анд Меррилл архитектурын товчооны архитектор Адриан Смит
Ашиглалт/хууль эрх зүй
Ашиглалт: Орон сууц, зочид буудал, албаны өрөө
Эзэмшигч: Эмаар Пропертиес
Техникийн мэдээлэл
Өндөр: 828 м
Дээд үзүүр хүртэлx өндөр: 829,8[1] м
Хамгийн дээд давхар: 638 м цахилгаан шатаар хүрч болох хамгийн дээд давхар;[2] CTBUH-нөхцөлөөр:[1] 584,5 м
Зэрэг (өндөр): 1-р байр (дэлхийд)
Давхар: ашиглаx боломжтой: 163[1] Нийт: 189[2]
Цахилгаан шат: 57
Нэг давхрын талбай: 517.240 м²
Барилгын материал: Хийц: Ган-бетон, ган
Гадна хийц: хөнгөнцагаан, шилэн
Барилгын өртөг: ~ 1 тэрбум евро
(1,5 тэрбум Америк-$)[3]
Бурж Халифа түүх

Барилгын ерөнхий мэдээлэл

засварлах

Бурж-Халиф нийт 828 метр өндөртэй, дэлхийд хамгийн өндөр барилга бөгөөд, түүнтэй харьцуулахад дэлхийд хоёрдугаарт орох Шанхай цамхаг нь дөнгөж 632 метр болно. Уг барилга нь Эйфелийн цамхагаас 3 дахин өндөр юм.

Энэхүү барилгыг гаднаасаа гоё харагддаг гэж хэлж байгаа хүн дотор нь орж үзээгүй л гэсэн үг. Тэнгэр баганадсан уг барилгын 452 метр хүртэл хүн гарч болно, нийт 164 давхар бөгөөд нэг нь газар доорх давхар юм. Уг барилга нийт 54 цахилгаан шаттай бөгөөд секундэд 10 метр хурдлах чадалтай (Дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат). Мөн энэ барилга нь 2957 машины зогсоолтой ба 304 зочид буудал, 904 орон сууц байрладаг ажээ. Барилгын жуулчдад зориулсан хэсгийн загвар хийцүүд нь маш гоё. Мөн 123, 124-р давхруудын саруулхан том талбай нь хот харахад тухтай (хот харах талбайн өндөр 505 метр). Хотыг харах талбайн ихэнх нь шилэн фассадтай. Жуулчдад зориулж электрон телескоп байрлуулж өгсөн байдаг. Хотыг дээрээс нь хичнээн ч удаа харсан болно, харин орох тасалбараа эртхэн худалдаж авах хэрэгтэй. Мөн эндээс Дубайн хуучин хэсэг, усан онгоцны буудал, Дубай-крик, нисэх онгоцны буудал, Шарж зэргийг харж болно. Зарим цонхны дунд хотыг харахад зориулж бага зэргийн завсар гаргаж өгсөн байдаг.

Тэнгэр баганадсан энэ барилгын зураг төслийг АНУ-ын Скидморе, Овингс, Меррилл компаниуд гаргасан бөгөөд Өмнөд Солонгосын Самсунг Инженеринг компани барилгыг барьжээ. Бурж Халифаг өөрийн гэсэн ногоон орчин, гудамж, парктай "хотын доторх хот" байхаар төлөвлөж байжээ. Цамхгийн нийт өртөг ойролцоогоор 1,5 тэрбум доллар. Ерөнхий архитектураар нь цамхаг барих туршлагатай, Америкийн алдарт уран барилгач Эдриан Смит ажилласан юм. Бурж Халифа бол Дубайн ажил хэргийн төвийн нэгэн шинэ түлхүүр объект юм. Цамхгийн дотор буудал, орон сууц, оффис, худалдааны төвүүд бийэ. Төсөл ёсоор доод 37 давхарт буудал, харин 48-108 дугаар давхарт 700 тансаг сууц байхаар төлөвлөгджээ. Ихэнх талбайг оффисын зориулалтаар хийсэн аж. Гурван талт одыг санагдуулам суурийг Чикагогийн инженерүүд гаргаж ирсэн байна.

Энэ том барилгыг барихад маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа орсон нь тодорхой. Тодорхой хэлбэл, 6 жилийн туршид 22 сая хүн энд ажилласан. Зарим ид ажлын үед барилга дээр 12000 гаруй хүн зэрэг ажиллаж байжээ. Барилгыг барих ажил 2004 оны 9 сарын 21-нд эхлэсэн бөгөөд долоо хоногт 1—2 давхар барих хурдтайгаар явагдаж байжээ. Мөн Бурж Халифад зориулж +50 хэмийн халууныг тэсч чадах бетоныг боловсруулсан байна. Бетон хийцийн ажлыг ихэвчлэн шөнө маш том мөсөн байгууламж босгон хийдэг байж .160 давхар хүртэл бетоны ажил хийгдсэний дараа, 180 метр урт металл хийцийг угсрах ажил үргэлжилжээ. Байшингийн галын аюулгүй байдлын систем 32 минутын дотор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжтой ба энэ барилга нь өөрийгөө эрчим хүчээр хангах чадвартай.

Дубай хот нь маш халууун цаг агаартай, зундаа дунджаар +41-50 хэм байдаг болохоор энэ халуныг тэсч чадах ёстой. Бурж Халифад тусгайлан зориулж олон зүйлийг хийж өгсөн. Жишээлбэл: Cалхины хүчээр ажилладаг 61 метр турбинтэй, мөн барилгын хананд байрлуулж өгсөн 15000 метр талбай бүхий нарны зайтай, энэ нь өрөөнд хэт халуун орж ирэхээс сэргийлдэг. Барилга нарнаас хамгаалсан гэрэл ойлгогч тусгай нарны хаалттайн дээр энэ нь өрөө тасалгааг хэт халуунаас сэргийлдэг бөгөөд энэ асуудлыг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 300 гаруй мэргэжилтэн шийдэж өгчээ. Мөн барилгын гадна талыг цаг агаарт тэсвэртэй материалаар хийжээ.

Энэхүү барилгын байнгын төгс харагдах 26000 шилэн хавтанг цэвэрлэх ажлыг тус бүр 13 тонн жинтэй 12 цэвэрлэх машин, 36 цэвэрлэгээний ажилчдын тусламжтайгаар гүйцэтгэдэг ажээ.

2006 оны гуравдугаар сард харгалзагч нарын хатуу ширүүн байдал барилгын талбай дээрх эвдэрч сүйтгэх үймээн болжээ. 2500 гаруй ядарч сульдсан ажилчдыг, ээлжийн дараа ажилчдын унаанд суух гэхэд хоргоосны улмаас харгалзагчдыг зодон, барилгын штаб, контор аппарат хэрэгслийг эвдэн сүйтгэж, машинуудыг шатааж, сейфийг ухжээ. Маргааш өглөө нь ажил олгогч компани цалин, ажлын нөхцөлийг сайжруулах хүртэл ажилд гарахаас татгалзжээ. Үүнд онгоцны буудлын өргөтгөлийн барилгачид мөн нэгджээ.

Бурж Халифаг нээх өдөр хүртэл барилгын өндөр нууц хэвээр байв. Инженерүүдийн хэлснээр, барилга баригдах явцад хэд хэдэн удаа төлөвлөж байснаас илүү өндөр болох тухай яригдаж байжээ. Барилгыг барихад техникийн асуудал биш хөрөнгө мөнгөний асуудал саад болж байсан юм. Учир нь уг барилгын хувьд ихэнх өрөө тасалгаанууд нь орон сууцны зориулалттай бөгөөд барилгын нийт талбайн хэмжээ 557500 хавтгай дөрвөлжин метр. Иймээс Бурж Халифагийн дотор зайг багасгаснаар барилга өндөр хийцтэй болжээ. Тус улсын хэвлэлд энэ тэнгэр баганадсан барилгыг "Бахархлын цамхаг" хэмээн нэрлэдэг болжээ.

Зургийн цомог

засварлах

Зүүлт тайлбар

засварлах
  1. 1.0 1.1 1.2 1.3 ctbuh.org Burj Khalifa
  2. 2.0 2.1 OTIS Anlagen im höchsten Gebäude der Welt – dem Burj Khalifa in Dubai, January 2010. Abgerufen am 12. Februar 2010
  3. Carsten Kühntopp auf Tagesschau.de: Höchstes Gebäude in Dubai eingeweiht – Der Turm des Kalifen überragt sie alle, 2010-01-04.

https://web.archive.org/web/20170417133434/http://news.xopom.com/124890/

http://www.caak.mn/view/8247266/