Бугат сум (Говь-Алтай)

Бугат (ᠪᠤᠭᠤᠲᠤ) нь Говь-Алтай аймгийн сум юм. Сумын төв нь аймгийн төвөөс баруун зүгт 210 км-ийн зайд орших бөгөөд баруун талаараа БНХАУ, хойд талаараа Тонхил, зүүн талаараа Төгрөг, урд талаараа Алтай сумтай хиллэдэг. Засаг захиргааны нэгжийн хувьд 5 багт хуваагддаг.

Бугат сум
ᠪᠤᠭᠠᠲᠤᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
Байгуулагдсан1946 он
Газар нутаг
  Нийт9,921 км2 (3,831 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,206
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Газар зүй

засварлах

Энэ нутаг Алтайн уулт өндөрлөг мужид багтдаг. Бугат сумын нутагт орших Алаг хайрхан уул нь Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг бөгөөд ховор, нэн ховор ургамал вансэмбэрүү, юмдүүжин, сэржмядаг, бамбай зэрэг ургамал, хулан, тахь, аргаль, янгир, харсүүлт, ирвэс, хойлог гэх мэт дархан цаазат ан, амьтан шувуудын байршил нутаг юм. Алаг хайрхан уул далайн түвшнээс дээш 3738 м өндөр. Энэ уулыг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Мөн Бүс хайрхан, Бижийн гол, Хонин усны говь, Бугын даваа, Алаг нуур гэх мэт олон сайхан газар бий. Тус сумын нутагт Тамчийн бэлчирийн хүн чулуу, Дунд нуурын буган хөшөө зэрэг түүх соёлын дурсгалт газрууд байдаг юм.

Бугат сум нь 1946 онд байгуулагдсан.

Соёлын төв

засварлах

Тус сумын соёлын төв анх 1946 онд Жоронгийн Зундуй эрхлэгчтэй, Шар хад хэмээх газарт Улаан гэр нэртэйгээр байгуулагджээ.