Алтай сум (Говь-Алтай)
- «Алтай сум» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Алтай сум»-с олж болно.
Алтай (ᠠᠯᠲᠠᠢ) нь Говь-Алтай аймгийн сум юм.
Алтай сум нь Монгол улсын баруун хязгаарт БНХАУ, Бугат,Төгрөг, Цээл сумуудтай хиллэн оришдог бөгөөд сумын төв нь Баян-Овоо. Улаанбаатар хотоос 1365 км, Говь-Алтай аймгийн төвөөс 365км оршдог сум юм. Тус суманд хилийн цэргийн 0214-р анги, АДХ-304 -р салбар байдаг сумын засаг даргаар 2016 оноос Д.Цэрэвсамбуу сонгогдон ажиллаж байна. Тус суман дахь Алтайн цэргийн анги нь 2014 онд аймгийн болон сумынхаа тэргүүний байгууллагаар шалгарсан МУ-н баатар мэргэн бууч Дүгэрийн Гуулингийн нэрэмжит анги юм. Тус ангийн даргаар Ш.Баатарсүх хурандаа ажиллаж байгаа ажээ. Мөн Аж богдын уул уг сумын нутаг дэвсгэрт оршдог.