Британийн Колумби

(Бритиш Коламбиа-с чиглүүлэгдэв)

Британийн Колумби (Англи: British Columbia буюу BC) (Франц: la Colombie-Britannique буюу C.-B.) нь Канадын хамгийн баруун захын муж бөгөөд байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай юм. Энэхүү байгалийн үзэсгэлэн нь тус мужийн Splendor sine occasu ("Хязгааргүй сүрлэг байдал") гэсэн латин урианд туссан байдаг. Тус муж нь Канадын Холбоонд нэгдсэн зургаа дахь муж болно.

Британийн Колумби
Англи: British Columbia
Франц: Colombie-Britannique

Далбаа Сүлд
Далбаа Сүлд
Уриа: Латин: Splendor sine occasu
(Монгол: Хязгааргүй сүрлэг байдал)
Британийн Колумби-г тодруулж харуулсан Канадын газрын зураг
Нийслэл Викториа
Хамгийн том хот Ванкувер
Хамгийн том метрополитан бүс Метрополитан Ванкувер
Албан ёсны хэлнүүд Англи хэл (де-факто)
Засгийн газар
Дэд захирагч Жүдит Гүйчон
Ерөнхий сайд Кристи Кларк (Либерал)
Холбооны төлөөлөл Канадын парламентад
Танхим дахь суудал 36
Сенат дахь суудал 6
Канадын Холбоо 1871 оны долдугаар сарын 20 (6)
Нутаг дэвсгэр  5-д
Нийт 944,735 км2
Хуурай газар 925,186 км2
Ус (%) 19,549 км2 (2.1%)
Хүн ам  3-д
Нийт (2008) 4,428,356 (тооцоо)[1]
Нягтшил 4.7/км2
ДНБ  4-д
Нийт (2006) C$179.701 тэрбум[2]
Нэг хүнд ногдох C$41,689 (7)
Товчлол
Шуудангийн BC
ISO 3166-2 CA-BC
Цагийн бүс −8 ба −7
Шуудангийн кодын эхний үсэг V
Бэлэгдлүүд  
 - Цэцэг Номхон далайн кизил
 - Мод Өрнөдийн улаан хуш
 - Шувуу Стеллерийн хөх ятга шаазгай
 - Амьтан Сүнсний баавгай
Вэбсайт www.gov.bc.ca
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан

Британийн Колумбийн нийслэл нь Викториа бөгөөд Канадын 15 дахь том метрополитан бүс гэж тооцогддог. Хамгийн том хот Ванкувер нь Канадын гуравдахь том, Баруун Хойд Номхон Далайн бүс нутгийн хоёрдахь том метрополитан бүс билээ.

Нэрийн гарал

засварлах

1858 онд эх газар Британийн колони болох үед Хатан хаан Викториа тус мужийн нэрийг өгчээ. Мужийн нэрэнд Британийн Колумбийн зүүн өмнөд хэсгээс эх авч урсдаг Коламбиа голын ус хураагддаг нутаг дэвсгэрийн Британи нэр болох Коламбиа тойргийн нэрийг оруулсан. Энэ нэр нь Орегоны гэрээнээс өмнө Хадсонс Бэй компанийн Коламбиа тойргийн нэр байсан ажээ. Хатан хаан Викториа Коламбиа тойргийн Британийн хэсгийг Америкийн Нэгдсэн Улсын мөн ижил нэрт хэсгээс ("Американ Коламбиа" буюу "Өмнөд Коламбиа") ялгахын тулд Бритиш хэмээх үг хэрэглэжээ. АНУ-ын хэсэг нь сүүлд гэрээний дагуу 1848 онд Орегоны Нутаг Дэвсгэр болсон юм.

Газарзүй

засварлах

Британийн Колумби муж нь хойгуураа Аляска, Юкон, Баруун Хойд Нутаг Дэвсгэртэй, урд талаараа АНУ-ын Вашингтон, Айдахо, Монтана мужуудтай, зүүн талдаа Альберта, баруун талдаа Номхон далайтай хиллэдэг.

Бритиш Коламбын нийслэл хот нь Ванкувер арлын зүүн-өмнөд үзүүрт оршиx Викториа хот юм. Тус арлын Комокс хотоос Викториа хүртэлх нарийн хэсэгт арлын хүн амын дийлэнх хэсэг нь амьдардаг. Арлын баруун хэсэг болон бусад эргээр маш өндөр,шигүү ойтой учир хүн оршин суудаггүй. Мужийн хамгийн их хүн амтай хот Ванкувер нь Фрэйзэр голын бэлчир болон Жеоржиагийн булан нийлэх хэсэгт оршдог.

Эдийн засаг

засварлах

Британийн Колумби муж нь этрнээс байгалийн баялаг, ашигт малтмалаараа эдийн засгаа бүрдүүлсээр ирсэн бөгөөд 20-р зуунаас эхлэн аялал жуулчлал, кино үйлдвэр, өндөр технологи, үйлчилгээ гэх мэт бусад салбарууд хүчтэй түрэн орж ирсэн.

Өдгөө үйлчилгээний салбар нь тус мужийн ДНБ-г бүрдүүлэгч хамгийн том хэсэг юм. Уг муж нь тив дамнасан төмөр замын төгсгөлийн цэг болохоос гадна Номхон далайн эргийн боомтууд нь олон улсын худалдаа эрхлэх боломж олгодог билээ.

Британийн Колумби мужийн хүн ам нь маш олон үндэстнээс бүрэлддэг. Уг бүсэд 40 гаран уугуул америк бүл оршдог бөгөөд энэ нь канад улсдаа нэгдүгээрт орох үзүүлэлт юм. Мужийн ази гаралтай нийгмийн бүлэг хүн амийн 23%-ийг бүрдүүлдэг учир хятад болон пунжаб хэл нь хэрэглээгээрээ англи хэлний дараа ордог.

Тус мужийн уулархаг нутаг далайн эрэг болон олон тооны нуур, гол, ой нь явган аялал, ууланд авирах, ан хийх, загасчлах гэх мэт төрөл бүрийн байгальд түшиглэсэн спорт хөгжихөд нөлөөлсөн. Мөн далайн эргээр болон нууруудад моторт долон моторгүй төрөл бүрийн усны спортоор олон хүмүүс хичээллэдэг. Хадан цохиот эргүүдээр далайн каяак завиар аялдаг хүмүүс бас олон бий.

Өвлийн улиралд гүйлтийн болон уулын цана, төрөл бүрийн чарга, снөүбордоор гулгах боломжтой болдог. 2010 оны өвлийн олимп Ванкувер хотод болсон нь үүнтэй холбоотой билээ. Олимпын цанийн төрлүүд Ванкувер хотоос хойш орших Вистлер цанын баазад болсон бол бусад төрлүүд Ванкувер хотын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болсон байна.

Ванкувер болон Викториа зэрэг том хотуудад төрөл бүрийн гүйлтийн болон дугуйн спорт маш өндөр хөгжилтэй байдаг. Мөн асфалтан замын хөгжлийг дагаад скеит борд болон урт бордын спортын төрлүүд залуусын дунд түгээмэл. Энэ мэт маш олол спортын боломжууд нь уг мужид спортын аялал жуулчлал маш өндөр түвшинд хөгжсөнийг илтгэх буй заа.

Ашигласан материал

засварлах
  1. Statistics Canada. "Canada's population estimates 2008-06-25". Татаж авсан: 2008-06-25.
  2. "Statistics Canada Gross domestic product, expenditure-based, by province and territory".

Гадны холбоос

засварлах