Бошигт сэцэн хаан

Бошигт сэцэн хаан бол 1613-1627 оны хооронд Түмэдийн хаан сууринд суужээ. Тэрээр Намудай сэцэн хааны хүү Чавту тайжийн хүү юм. 1607 онд Намудай сэцэн хаан таалал төгссөний дараа Алтан хааны ойрадаас авсан Юнгэн хатан өөрийн хүү Будашир хунтайжийн хүү Соном тайжийг Түмэдийн хаан болгохоор өөрийн талын ноёдийн дэмжлэгтэйгээр Түмэдийн хаан ширээний төлөө Бошигт хунтайжийн бодит эрх мэдлийг зөвшөөрөхгүй өвөр зуураа дайн самуун үүсгэж байгаад эцэст нь 1612 онд Юнгэн хатан нас барж, Соном тайжийн тал цэрэг-эдийн засгийн ялагдал хүлээж, Мин улсын оролцоо шахалтаар Соном тайж, түүнийг дэмжигч ноёд ялагдаж Бошигт хунтайжид Түмэдийн Чакраварди сэцэн хаан, Шүнь-и вангийн тамга, эрх мэдлийг албан тушаалийг шилжүүлснээр Түмэдийн дөрөв дэхь хаан болжээ. Тэрээр Түмэдийн хаан болсон ч харъяат аймаг, хошуу, отгийн ноёд захирагдахгүй болсон нь Түмэдийн хааны эрх мэдэл бууран доройтоход нөлөөлжээ. 1627 онд Цахарын Лигдэн хутагт хааны удирдсан цэргийн эсрэг байлдаж яваад нас барснаар Хөх хот эзлэгдэж, Түмэдийн хаант улс мөхөв.

Өмнөх
Намудай сэцэн хаан
Түмэдийн алтан хүрднийг эргүүлэгч Чакраварди сэцэн хаан
1607—1627 он
Дараах
'Түмэдийн хаант улс мөхөв'