Юнгэн хатан
Юнгэн хатан (1550-1612) бол Ойрадын Хиргуд овгийн Мани мянгат ноёны[1] охин. Түмэдийн Алтан хааны гуравдугаар хатан юм.
Нэрийн асуудал
засварлахЮнгэн хатны жинхэнэ нэрийг түүхэнд тэмдэглэж үлдсэнгүй. Харин түүнийг монголын түүхийн сурвалж бичгүүдэд Юнгэн хатан, Жүнхэн хатан, Уянчу Жүнхэн хатан[2] гэх зэргээр нэрлэж байсан. Юнгэн, Жүнхэн гэдэг нь хятадын Дундад ордны хатан гэсэн үгний монгол дуудлага юм. Хятадын Мин улсын сударт Sanniangzi-三娘子 буюу 3-р хатан, 忠順夫人-Zhōngshùn fūrén (Шудрага журамт ахайтан) гэж тэмдэглэжээ.
Намтар
засварлах1568 онд Түмэдийн Алтан хан баруун гурван түмнийг удирдан Ойрадын Хиргуд отгийн Мани мянгат ноён[1], Жаламан Төрүй ноён нарыг довтолж, Мани мянгат ноёныг алж, Жигэхэн ага хатан нь өөрийн охин Юнгэн хатныг Алтан хаанд өгч ураг барилдаж эв барьжээ. 1569 онд Юнгэн хатнаас Алтан хааны 7-р хүү Будашири хунтайж төрсөн. 1581 онд Алтан хаан тэнгэрт хальсны дараа Сэнгэдүүрэн хан, Намудай сэцэн хаан нарын хаадын төрд ихээхэн нөлөөтэй хатан болсон байлаа. XVII зууны эхэн үеийн Түмэдийн хаан суурины төлөөх улс төрийн тэмцэл, дотоод хагарал нь Юнгэн хатны шийдвэр зарлигаас шууд хамаарах хэмжээнд хүрч байв. Намудай сэцэн хааныг хальсны дараа өөрийн ач хүү Соном тайжийг Түмэдийн хаан болгохын төлөө Бошигт сэцэн хаантай тэмцэлдэж байсан. 1612 онд Юнгэн хатан нас барсны дараа Соном тайжын тал ялагдаж, Бошигт хунтайж Түмэдийн хаан болсон.
Гэр бүл
засварлах- Эцэг: Мани мянгат[1]
- Эх: Жигэхэн ага[1]
- Ах дүүс: Убадай[3], Бөхүүдэй[4], Эхэй чинсан[5]
- Нөхөр: Алтан хан, Сэнгэдүүрэн хан, Намудай сэцэн хаан
- Хүүхэд: Будашири хунтайж, Жамц тайж, Гончиг тайж