Бордогч мод гэдэг нь агаарын азотыг (N2) фиксацилан үндсээрээ эсвэл унасан навчаараа дамжуулан хөрсөнд өгөх чадвартай, агроойжуулалтын салбарт хөрсийг сайжруулах ба/эсвэл тариалангийн зориулалтаар ашиглагддаг моднуудын ерөнхий нэр юм.[1] Эдгээр моднууд нь мөн хөрсний гүнээс тэжээлийг дээшлүүлэн, үндэс нь гүнд хүрч чадахгүй ургамлуудад хүртээмжтэй болгодог. [2] Бордогч моднууд нь удаан хугацаанд (цаашид), эрдэс бордооны нөлөөллийн үүсэлтэй элэгдлээс сэргийлж, хөрсний деградаци ба үүнтэй холбоотой цөлжилтөөс хамгаалж, ургамлын усны хангамжийг нэмэгдүүлнэ.[1] Sesbania, Gliricidia, Tephrosia, Faidherbia albida зэрэг бордогч модуудыг нэрлэж болно. Модлог царгас (Cytisus proliferus) нь алдартай бордогч мод ба жилийн хугацаанд нэг га талбайн хөрсөнд 587 кг азотыг фиксацилан хуримтлуулах чадвартай. Ийм хэмжээний азот нь эрдэнэ шишийн ургацыг (850 мм-с багагүй хур тунадастай үед) 10 цн/га -с 100 цн/га болгон өсгөх чадвартай юм. Мөн модлог царгасыг терра претаг үүсгэхэд ашигладаг.

Африк тивд

засварлах
 
АНУ-ын Миссури муж дахь шар буурцагны тариалан..

Малави ба Замби улсууд бордогч модыг (Faidherbia albida) ашигласнаар эрдэнэ шишийн ургацыг хоёроос, гурав дахин нэмэгдүүлсэн байна.[3] Бордогч мод нь мөн хүнсний аюулгүй байдалд сайжруулах нөлөөг үзүүлдэг. Нигер улс нь 4.8 сая га Faidherbia зонхилох агроойн аж ахуйтай бол Замби улс 300 мянган га ийм талбаатай.[3]

Малави ба Замби улсууд нь Faidherbia модыг өргөн ашигладаг ба модны эгнээ хоорондын таримал ургамал тариалах зай 9 орчим м байдаг. [4]

Бордогч модууд нь цөлжилтийн тархалтаас сэргийлж, Африкийн хуурайшилттай нутгуудад орших орнуудад газар тариалангаа авч үлдэх боломжийг олгож байна.[5] Цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл ажиглагдаж буй сүүлийн жилүүдэд бордогч модыг олон оронд идэвхтэй ашиглаж байна. Зураг дээр АНУ-ын Миссури муж дахь шар буурцагны тариалан.

Манай улсад

засварлах

Манай улсад агроойжуулалтын энэ салбар одоогоор хөгжөөгүй байна. Социализмийн үед зарим САА-уудад салхины хаалт гэж хэлж болохоор модон зурвасуудыг тариалангийн талбайг тойруулан тариалж байсны үлдэгдэл одоог хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.

Шар хуайс

засварлах

Олон эгнээт салхины хаалтны гаднах эгнээг шар хуайсаар бүрдүүлдэг. Шар хуайс нь буурцагтны овгийн олон ургамлын нэгэн адил азотыг фиксацилдаг бактеритэй симбиозыг үүсгэдэг. Тариалсанаас хойш 120 хоногийн дараа хэмжихэд, найлзуурт хуримтлагтдсан азотын 20-59 хувийг агаарын гаралтай азот эзэлж байсан байна.[6] Шар хуайс нь мөн нэг га талбайн хөрсөнд 73-91 кг азотыг хуримтлуулдаг.[6] Иймд түүнийг бусад бордогч модны адилаар мод хоорондын тариалангийн (Англи: Alley cropping) үед нэг эгнээгээр тарьж ашигладаг. Энэ тохиолдолд шар хуайс нь хөрс сайжруулагчийн ба салхины хамгаалалтын үүргүүдийг давхар гүйцэтгэнэ.

Чацаргана

засварлах

Чацаргана нь сайн жимсний мод төдийгүй, мөн азотыг фиксацилдаг бактеритэй симбиозыг үүсгэдэг ургамал юм. Тариалсанаас хойш 120 хоногийн дараах найлзуурт хуримтлагтдсан азотын 21-70 хувийг агаарын гаралтай азот эзэлдэг ба нэг га талбайн хөрсөнд 25-261 кг азотыг хуримтлуулдаг.[6] АНУ болон бусад орны туршлагын дагуу богино хугацааны зорилго нь үр тариа, урт хугацааны зорилго нь чацаргана жимс гэх хослолыг манай оронд хэрэгжүүлж болох юм.

Мөн үзэх

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. 1.0 1.1 Langford, Kate (October 14, 2011). "New Study Finds 400,000 Farmers in Southern Africa Using 'Fertilizer Trees' to Dramatically Improve Food Security". World Agroforestry Centre. Эх хувилбараас архивласан: March 9, 2014. Татаж авсан: August 29, 2012. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  2. http://www.voanews.com/english/news/africa/a-13-2007-05-22-voa72.html
  3. 3.0 3.1 "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2011-05-15. Татаж авсан: 2017-02-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. Marshall, Jessica (August 8, 2012). "African tree acts as 'fertilizer factory' for crops". MSNBC. Татаж авсан: August 29, 2012.
  5. Langford, Kate (August 31, 2011). "Surviving drought through agroforestry". World Agroforestry Centre. Эх хувилбараас архивласан: Аравдугаар сар 16, 2012. Татаж авсан: August 29, 2012.
  6. 6.0 6.1 6.2 "Quantifying Nitrogen Fixation of Agroforestry Shrub Species" (PDF). Department of Soil Science, University of Saskatchewan. Эх хувилбараас (pdf) архивласан: 2017-08-08. Татаж авсан: 2017-02-04.