Нафтали Беннет (иврит. ‏נפתלי בנט‏‎,англи- Naftali Bennett; 1972 оны 3 дугаар сарын 25-нд Израилийн Хайфа хотод төрсөн) - израилийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2021 оны 6 дугаар сарын 3-наас Израилийн Ерөнхий сайдаар ажиллаж байна.

Нафтали Беннет

«Ха-Ямин ха-Хадаш» гэж барууны үзэлтэй буюу "Шинэ баруун үзэлтнүүд" улс төрийн намыг Аелет Шакед гэж улс төрч эмэгтэйтэй хамт 2018 оны 12 дугаар сарын 29-нд үндэслэсэн байгуулжээ. «Миний Израиль» хөдөлгөөн үнэдслэгчдийн нэг. Өмнө Израилийн ажил хэрэгч хүн бөгөөд стартапуудын захирал байсан.

Бенет нь "Зургаан өдрийн дайн"-ы дараа Сан Францискогоос Израиль руу нүүсэн америкийн еврей цагаачид болох Жим, Мирна Бенет нарын гурван хүүгийн нэг болж Хайфа хотод төржээ.

Тэрээр Израилийн Батлан ​​хамгаалах хүчинд алба хааж байхдаа Сайерет Маткал, Маглан тусгай ангиудад ротын командлагчаар ажиллаж байсан бөгөөд хошууч цолтойгоор нөөцөд алба хаасаар байна.

Иерусалим дахь Еврей их сургуульд хуулийн чиглэлээр суралцсан байна.

1999 онд тэрээр компьютерийн аюулгүй байдлын програм хангамжийн "Cyota" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал болсон. Сүүлд 2005 онд энэхүү "Cyota" компаниа RSA Security компанид 145 сая ам.доллараар зарсан байна.

Ливаны хоёрдугаар дайнд оролцсоныхоо дараа Бенет тухайн үеийн сөрөг хүчний удирдагч Бенжамин Нетаньяхутай 2006 онд нэгдэж улс төрд оржээ. 2006-2008 онд Нетаньяахугийн Штабын даргаар ажиллаж байжээ. Тэрээр боловсролын тогтолцоог шинэчлэх төлөвлөгөө боловсруулсан багийг удирдаж байсан байна.

2011 оны 4 дүгээр сард тэрээр 80,000 гаруй гишүүнтэй парламентын бус "Миний Израиль" хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ.

2012 оны 4 дүгээр сард тэрээр "Израильчууд" хөдөлгөөнийг үүсгэн байгуулж дараа нь Н.Беннет "Ликуд" намыг ыг орхиж, "Еврей гэр" намд элсэв. Түүнд Намын даргад нэр дэвших санал тавьсны дараа 2012 оны арваннэгдүгээр сарын 6-нд болсон намын дотоод сонгуульд 67 орчим хувийн санал авч, улмаар "Еврей гэр" намын тэргүүнээр сонгогдов.

2018 онд тэрээр "Еврей гэр" намаас гарч, "Шинэ баруун үзэлтнүүд" намыг үүсгэн байгуулагчдын нэг болсон. 2019 оны 4-р сард болсон сонгуульд "Шинэ баруун үзэлтнүүд" эвслийн бүлэг доод босгыг давсангүй. Үүний зэрэгцээ "Шинэ баруун үзэлтнүүд" Ямина эвсэлд орж Нафтали Бенет парламентын гишүүнээр сонгогдов.

2021 оны 6 дугаар сарын 2-нд Израильд сөрөг хүчин Засгийн газрын эвсэл байгуулах гэрээнд гарын үсэг зурж 2021 оны 6 дугаар сарын 12-нд Бенет Нафтали Беннет Ерөнхий сайдаар сонгогджээ.