Биехэм хошууОрос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг.

Биехэм хошуу
хошуу
орос. Пий-Хемский район
тув. Бий-Хем кожуун
Тува орон дахь Биехэм хошуу
Тува орон дахь Биехэм хошуу
Улс  Орос
Бүгд Найрамдах Улс  Тува
Хошуу Биехэм
Дотроо (8) 1 хот, 7 сумтай
Хошууны төв Туран
Газар нутаг 9200 км²
Хүн ам (тооц.) 2010 онд 10095 хүн
Ард түмэн тува, орос
Туран хот

Хошууны хүн ам — 10 мянга. Засаг захиргааны төв — 5 мянган хүнтэй Туран хот.

Газар зүй

засварлах

Биехэм хошуу Тува орны умард хэсэгт 9200 км² газар эзлэн оршдог. Туран-Уюкийн хотгорт, Туран голын эрэгт байна.

Кызылаас баруун хойш 74 км явж хошууны төвд хүрнэ.

1990 2000 2010
14,230 11,650 10,092

Хүн амын тал нь Туран хотод байна. Хошууны хүн амын 63 хувь нь тува, 34 хувь нь орос.

Нутгийн хуваарь

засварлах

Аржаан (рашаан), Севи, Сесерлиг (цэцэрлэг), Сушь, Тарлаг, Уюк, Хадан (хус) гэсэн долоон сум болон хошууны төв Туран хот гэж найман нутаг болж хуваагддаг. Хошууны нутагт бүгд 14 суурин газар бий.

Туранд 1885 оноос хойш оросууд оршин суусан. Түүнээс Биехэм нь Тувагийн хамгийн их хувь орос хүнтэй хошуу болно.

Зам тээвэр

засварлах

АбаканКызыл чиглэлийн улсын чанартай «М54» цардмал зам хошууны нутгаар дайрна.