Балуч ястан

(Белуж-с чиглүүлэгдэв)

Балуч[1] (балуч. بلوچ, дуудлага нь [балу́ч]) - Иран, Пакистан, Афганистанд амьдардаг иран угсаат ард түмэн, 8.8 сая хүнтэй ястан.

Балуч хүмүүсийн (ягаанаар дэвсгэрлэсэн) тархалт. 1980 он

Төрөлх балуч хэл нь энэтхэг-европ язгуурын иран төрлийн баруун өмнөд салбарт хамаардаг.

Балуч хүмүүс өдгөө Пакистан улсын Балучистан муж, Ираны Систан-Балучистан муж болон Афганистаны өмнөд нутгаар оршин сууж байна. Хаяа залгасан эдгээр нутгийг хамтад нь «Балучистан» буюу балуч нутаг гэж хэлнэ.

Балуч хүмүүс Пакистан улсын хүн амын 3.6%, Ираны хүн амын 2%, Афганистаны мөн 2%-ийг бүрдүүлж байна. Бүгд 9 гаруй хүн байгаагаас Пакистанд 7 сая орчим (Балучистан мужид 6.2 сая)[2], Иранд 1.5 сая гаран,[3] Афганистанд 570 мянга гаруй,[4] Оманд 425 мянган[5][6] тоотой байдаг гэсэн дүн байна.

Лавлах бичиг

засварлах
  Commons: Baloch – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Англи: Baloch people, Орос: Белуджы болон Форво сүлжээн дэх Перс хэлний дуудлагыг харьцуулж үзэв.
  2. Languages of Pakistan, Ethnologue.com.
  3. Iran, Library of Congress, Country Profile . Retrieved December 5, 2009.
  4. Afghanistan (Memento 20. Есдүгээр сар 2017 цахим архивт), CIA World Factbook . Retrieved December 5, 2009.
  5. Languages of Oman, Ethnologue.com . Retrieved December 5, 2009.
  6. Oman (Memento 4. Нэгдүгээр сар 2019 цахим архивт), CIA World Factbook . Retrieved December 5, 2009.