Баруун-Урт

Баруун-УртМонгол Улсын хорин нэгдүгээр олон хүн амтай хот, Сүхбаатар аймгийн төв. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд адил нэртэй сум гэгдэнэ.

Баруун-Урт хот
сум
Баруун-Урт сум
Баруун-Уртын Сүхбаатарын
талбай дахь Сүхбаатарын хөшөө

Монгол орон дахь Баруун-Урт хотын байрласан цэг
Улс Монгол Улс Монгол (МУ)
Аймаг Mn coa sükhbaatar aimag.svg Сүхбаатар
Сум / хот Баруун-Урт
Дотроо 1-9 дугаартай 9 багт хуваагддаг
Газар нутаг 52.83 км²
Газрын байц д.т.д. 981 м
Хүн ам (2012) 17,463 хүн [1]
Хүн ам (тоол.) 16,130 хүн (2010)А [2]
– хотдоо (2012) 14,917 хүнБ [1]
Ард түмэн үндсэндээ Монгол үндэстэн.
Тэр дотроо Халх, Дарьганга,
Үзэмчин ястан зонхилдог.
Нутгийн олон Баруун-Урт хотынхон (сумынхан)
[Сүхбаатарын] Баруун-Уртынхан
Цагийн бүс Чойбалсангийн цаг (ГЦ+8)
Утасны дуг. +976 (1512)
Цахим хуудас sb_baruun-urt.mon.mn
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй.
Б Хөдөө бус, харин аймгийн төвд суудаг хүний тоо.

Улаанбаатараас 556 км, Сайншандаас 350 км, Өндөрхаанаас 230 км, Чойбалсангаас 190 км зайд байрладаг. Аймагт арилжааны 3 банк, ШУТИС-ийн салбар сургууль зэрэг 260 орчим аж ахуйн нэгж, албан байгууллага ажиллаж байна.

Баруун-Урт сумын газар нутаг нь 59 км², нягтшил нь 265 хүн/км²(2008). Сүхбаатар сумаар хүрээлэгддэг.

Хотоос хойд зүгт 13 км-ын зайд Төмөртийн Овоогийн Цайрын уурхай байдаг

ТүүхЗасварлах

1943 онд аймгийн төв Баруун-Урт хэмээх бяцхан голын хөвөөнд шилжин суурьшсанаас эхлэн тэр голын нэрээр нэрлэгдэх болжээ. АИХ-ын тэргүүлэгчдийн 1957 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар зарлигаар аймгийн төвд 4 хоринтой хороо захиргааны нэгжийг байгуулж бие даасан үйл ажиллагааны эхлэлийг тавьсан бөгөөд улмаар 1965 онд Баруун-Урт хот гэж нэрлэн хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа болгон эрх үүргийг нь өргөтгөсөн байна. 1992 онд Баруун-Урт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа нь сумын зохион байгуулалтад шилжиж сумын засаг дарга, тамгын газар, 9 багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ-аас 1994 онд баталсан Монгол улсын хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Баруун-Урт нь аймгийн зэрэглэлтэй хотын статустай болж сумын засаг дарга хотын захирагчаар давхар томилогдож, тамгын газрын дэргэд хотын захирагчийн алба байгуулагдан хот тохижилт, дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцан ажиллаж байна. 2018 оны жилийн эцсийн хүн амын тоогоор 21000 гаруй оршин суугчидтай болсон. Мөн хөдөөгийн 8 дугаар баг нь малын тоо толгойгоор Улсын хэмжээнд 1 дүгээрт байдаг байна.

Эрчим хүчЗасварлах

Баруун-Урт сум Дорнодын Чойбалсан хотоос эрчим хүчний найдвартай эх үүсвэрт 2000 онд холбогдсон бөгөөд үйлдвэр, аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэндийн 130 гаруй байгууллага, аж ахуйн нэгж төвлөрөн ажиллаж байна.

Хүн амЗасварлах

Баруун-Уртын хүн ам [3] [4][5] [6][7][8]
1959
тооц.
1969
тоол.
1979
тоол.
1989
тоол.
1994
тооц.
2000
тоол.
2006
тооц.
2008
тооц.
6,000 8,000 11,600 16,100 17,289 15,133 12,000 12,994

ЗүүлтЗасварлах

  1. 1.0 1.1 Сүхбаатар аймгийн статистикийн хэлтэс. Эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга. 2012 он.
  2. Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргээр)
  3. National Statistical Office[1]
  4. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  5. GeoHive: Global Statistics, [2]
  6. Population Statistics: historical demography [3]
  7. [4]
  8. Сүхбаатар аймаг: Статистикийн мэдээлэл 2008