Барилгын аргачлал
Барилгын аргачлал нь ерөнхийдөө барилгын хийц элемэнтүүдийн тогтсон дэс дараалал юм.
Хэрэглээ
засварлахНийлмэл хийцтэй ба хөнгөн барилгад материалуудын олон шинж чанаруудыг (жишээлбэл: нягт, бат бөх) хослуулан барина. Сэндвич хийцийг завсар хөнгөн хуванцар мэт материалтай хослуулан үйлдвэрлэнэ.
Барилгын салбар
засварлахБарилгын салбарт дараах аргачлалуудыг хэрэглэнэ:
- Барилгын материалаар нь: модон барилга, өрлөгөн барилга, холимог аргачлал
- Барилгын хийцээр нь: хөнгөн хийцтэй барилга, даацын ханатай хийц
- Барилгын хийц бүтээцийн угсралтаар нь: угсармал барилга, блокон угсармал барилга
- Даацын хийцээр нь: араг ясан хийц, хөндлөн даацын хийц
Хот төлөвлөлт
засварлахХот төлөвлөлтөнд эзэмшил газрын хил хязгаараас хамааран барилгыг байржуулах аргачлалыг ойлгоно. Олон нийтийн барилгын хууль эрх зүйн үүднээс доорх байдлаар 3 ангилна:
- Нээлттэй төлөвлөлт- барилгуудыг хооронд нь зайтай төлөвлөнө.
- Хаалттай төлөвлөлт- барилгууд нь хажуугаар нийлсэн төлөвлөлт.
- Холимог төлөвлөлт- дээрх 2 аргачлалыг хослуулсан төлөвлөлт.