Хөндлөн даацын хийц
Хөндлөн даацын хийц нь барилгад даацын хийцийн нэг төрөл болно. Энэ тохиолдолд даацын хана нь хөндлөн байрладаг. Энэ нь хавтгай даацын хийц бөгөөд дээвэр ба давхар хоорондын хучилтын (хавтан) ачааллыг хүлээн авна.
Уртын дагуу гадна ханууд ба дотор тусгаарлах ханууд нь статикийн үүргээс чөлөөлөгддөг. Фасадыг өргөн цонхтойгоор гэх мэт чөлөөтэй төлөвлөх боломжтой. Мөн дотор ханыг хуурай хийцтэй хөнгөн материалаар хийх боломжтой ба байгуулалтыг чөлөөтэй төлөвлөнө.
Энэ хийцийг түүнчлэн араг ясан хийц ба даацын ханатай хийцтэй хослуулан төлөвлөдөг.
Тус хийцийг ялангуяа олон давхар орон сууцны барилгад өргөн ашиглана. Ийм сууцыг ертөнцийн зүг чигийн дагуу хөндлөн байрлалтай төлөвлөснөөр аль ч өрөөнд нарны гэрэл тусахаар төлөвлөх боломжтой. Ихэнхдээ хөндлөн даацын хана нь айлуудын байруудыг хооронд нь тусгаарлах тул галын аюулгүй байдал ба дуу чимээний хамгаалалт өндөр байдаг.
Алдартай хөндлөн даацын хийцтэй барилгууд:
- Ахмебадад дахь Villa Sarabhai, 1956, Ле Корбюзье
- Бэрн дахь Siedlung Halen, 1962, Atelier 5
- Baden AG дахь Merker-Park, 2009, Zulauf&Schmidlin