Балжиннямын Жамъяндагва
Балжиннямын Жамъяндагва - Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, Хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Ерөнхий балетмейстер.
Балжиннямын Жамъяндагва | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | балетмейстер |
Намтар
засварлах1948-1954 онд офицерийн сургууль, 1962 онд ОХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-ийг хөгжмийн театрын найруулагч, балетмейстер мэргэжлээр төгссөн.
УДБЭТ-т 2001 оноос 2013 оны 2 сарыг дуустал уран сайхны удирдагчаар, 1963 оноос ерөнхий балетмейстрээр тасралтгүй ажиллаж байв.
Гавьяа Шагнал
засварлах- П.И.Чайковский “Хунт нуур”, Ж.Чулуун “Уран Хас”, Э.Чойдог “Мөнгөн залаа” балетыг дэглэн найруулсны учир 1980 онд Төрийн шагнал
- 1973 онд БНМАУ-ын УГЗ
- 2003 онд Ардын Жүжигчин
- 2008 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн.
УДБЭТ-ыг үндэслэгчдийн нэг, Монгол улсад сонгодог бүжгийн урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинаа сурталчлахад онцгой гавьяа байгуулсан уран бүтээлч юм.
Ажилласан бүтээлүүд
засварлах- Римский Корсаков “Щехерезада” /1963/,
- Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” /1964/,
- С.Гончигсумлаа “Хошуу наадам” /1965/,
- Лео Делиб “Копеллия” /1966/,
- Ц.Пуни “Эсмеральда” /1967/,
- Б.Дамдинсүрэн “Нуурын домог” /1968/,
- Э.Чойдог “Мөнхийн нөхөрлөл” /1968/,
- С.Гончигсумлаа “Найз залуус” /1970/,
- Л.Минкус “Дон Кихот” /1971,2002/,
- Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав “Анчин ба согоо” /1973/,
- Ж.Чулуун “Уран Хас” /1973,2002/,
- Э.Чойдог “Хөгжмийн эгшиг” /1973/,
- И.Морозов “Ай болит доктор” /1975/,
- П.И.Чайковский “Хунт нуур” /1975/,
- Сонгодог бүжгийн цоморлиг /1978/,
- “Мөнгөн залаа” /1979/,
- З.Хангал “Эрдэнэсийн уулс” /1981/,
- А.Хачатурян“Спартак” /1984/,
- Д.Шостакович “Энхийн тойрог” /1986/,
- Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” /1987/,
- В.Боролдой “Малчдын дуулал” /1988/,
- Х.Билэгжаргал “Бөртэ чоно” /1990/,
- Э.Чойдог “Чойжид дагина” /2005/ зэрэг 32 балетыг тайзнаа тавьж, хореограф, балетмейстерээр ажиллажээ.