Балбарын Гомбосүрэн

Балбарын Гомбосүрэн - БНМАУ-ын Ардын Зураач, УГЗ зураач.

Балбарын Гомбосүрэн
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилЗураач
  • 1945-1948 онд Зураг урлагийн дунд сургуульд,
  • 1956-1963 онд Бээжин хотын уран зургийн дээд сургуульд суралцаж төгссөн.

Бие даасан уран бүтээлч, урчуудын салбарын эрхлэгч, МУЭ-ийн хорооны орлогч даргаар ажиллаж байжээ.

Уран Бүтээл

засварлах
  • 1940-өөд оны сүүлчээс уран бүтээлээ эхэлж уран зураг, зураасан зураг, чимэглэлийн чиглэлээр ажиллан “Хөвсгөл далай”, “Шинэ төрийн эзэд ирлээ”, “Мөнх улаанзул”,
  • сансрын нисэгч Гүррагчаа, Жанибеков нарын хөрөг гэхчилэн олон арван бүтээл туурвиж,
  • Д.Сүхбаатар, Ю.Гагарин, Хатанбаатар Магсаржав, К.Циолковскийн медальон,
  • Чингис хаан, их хаад, өндөр гэгээн Занабазарын дүртэй алтан зоосны болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгт зориулсан олон зүйлсийн эх загваруудыг зурж, төрийн ордны дотоод чимэглэлийг хийхэд оролцсон байна. Өрнө, дорнын их урлагийн арга ухааныг бие сэтгэл, авьяас билгээрээ мэдэрч шимийг нь шингээсэн зураач байв.

Гавьяа Шагнал

засварлах
  • БНМАУ-ын УГЗ - /1974-10-28.№285/
  • БНМАУ-ын Ардын Зураач - /1981-07-09.№233/ цол хүртсэн.
  • “Алтан гадас” одон,
  • Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Сонирхолтой баримт

засварлах

Гэргий Ч.Долгор нь нөхрийгөө ардын зураач цол хүртсэн өдөр нь Хүний Гавьяат Эмч хэмээх алдар цол хүртжээ.