Ачит нуур
Ачит нуур нь Увс, Баян-Өлгий аймаг дахь хамгийн том цэнгэг уст нуур юм. Нуурын эрэг нь тал нутаг байх бөгөөд баруун хойд, зүүн хойд талдаа намгархаг газар байна. Нуурын эрдэсжилт нь 0.180‰.
Ачит нуур | |
---|---|
Landsat-7 хиймэл дагуулаар авсан зураг, 2007 он | |
Байршил | Увс, Баян-Өлгий, Монгол улс |
Солбицол | 49°30′N 90°30′E / 49.500°N 90.500°EСолбицол: 49°30′N 90°30′E / 49.500°N 90.500°E |
Онцлог | Цэнгэг |
Нуурт цутгах | Бөхмөрөн гол, Алтангадас гол, Улиастайн гол |
Нуураас гарах | Ховд гол (Усан хоолойгоор) |
Ус цуглуулах талбай | 10,500 км²[1] |
Ай савд багтдаг орон | Монгол |
Урт | 28 км |
Өргөн | 16 км |
Талбай | 297 км² |
Дундаж гүн | 2.2 м |
Хамгийн гүн цэг | 5 м |
Усны хэмжээ | 0.665 км³ |
Хөвөөний түвшин | 1435 м |
Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөх мөрөн гол, Улиастай гол зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэнэ. Ачит нуур нь илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Ачит нуурын ус цуглуулах талбай нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү байна.[1]
Нуурын эргэн тойронд ихэвчлэн дөрвөд ястан, казах үндэстнүүд амьдардаг.
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 "Ачит нуур", Medeelel.mn
Commons: Ачит нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан