Архинд донтох өвчин

Архинд донтох өвчин нь Архины төрлийн ундаа /архи, пиво, вино, цагаан архи/ нь хүний сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй улмаар хүнийг донтуулдаг бүтээгдэхүүн юм. Архийг эмх замбараагүй, удаан хугацаагаар хэрэглэсэн хүн архины хараат байдалд орох бөгөөд үүнийг архинд донтох эмгэг гэж нэрлэдэг.

Шинж тэмдэг

засварлах

Архины донтолт архийг олон жил тааруулж хэрэглэх буюу их ууснаар үүсэх боломжтой. Энэ тохиолдолд:

  • Уух хорхой төрж, уусан хэмжээгээ хянаж чадахгүй болох
  • Архины нөлөөнд тэсвэртэй болсноор их хэмжээгээр ууж мансуурах
  • Сүүлд ууснаас хойш хэдэн цагийн дараа үүсэх хамар битүүрэх, хөлрөх, чичрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Голлох судлаачид

засварлах

Б.С.Братусь, В.ВГульдан, О.Ю.Померанцева, Г.Я.Авруцкий, А.А.Недува нар нь 1980-аад оны судлаачид юм.

Судлаач Е.Н.Цымбал архидалтыг эмчлэхэд шууд жигшүүлэх арга хэрэглэх нь зохисгүй үзэгдэл юм гэж тэмдэглэжээ.

Архинд донтох өвчнийг эхэн үе, дунд үе, төгсгөлийн үе гэж хуваана.

  1. Шарталт гэдэг нь архины төрлийн согтууруулах ундааг олон жилээр хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс тухайн бодисыг их хэмжээгээр хэрэглэх үед 24-72 цагийн дараа бие махбодид нь янз бүрийн таагүй байдал илэрч эхлэхийг хэлнэ. Эрт үедээ байгаа хүмүүс ямар нэг шалтаг, шалтгаанаар архинд татагддаг.
  2. Хэсэг хугацаанд тэсэх буюу өвчний дунд үе хүртэл тухайн хүний гэмшил, татгалзах хүслээс шалтгаалан тодорхой хугацаанд хүртэл архи уухгүй байх чадвар нь хадгалагддаг.
  3. Тэсэх чадвараа алдах төгсгөлийн үе нь тодорхой хугацаанд уудаггүй байсан хүн 2-3 сар, сүүлдээ бүр гурав хоног ч архигүй байж чадахгүйд хүртлээ энэ өвчин даамжирдаг.

Оношлогоо

засварлах

Архинд донтолтыг дараах сорилоор гаргаж ирж болдог.

  1. Танд архи уухаа больё гэсэн сэтгэгдэл хэзээ нэгэн цагт төрж байсан уу?
  2. Эргэн тойрны чинь хүмүүс таныг шүүмжлэхэд харамсах сэтгэгдэл төрж байсан уу?
  3. Архидаж байгаагаа буруутгах сэтгэгдэл танд төрж байсан уу?
  4. Шараа тайлах нэрээр та өглөө нь архи ууж байсан уу?

Хэрэв дээрх сорилын 4 асуултын 2–т нь “Тийм” гэж хариулсан бол мэргэжлийн сэтгэцийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.

Хүндрэл

засварлах

Архи спирт нь биед шууд нөлөөлж, олон төрлийн өвчин үүсгэдэг. Архинд удаан хугацаанд донтох нь элэгний ноцтой өвчин үүсэх шалтгаан болж, хоол боловсруулах тогтолцоог гэмтээснээр ходоод гэдэсний шархлаа үүснэ.

Архи хэтрүүлэн уудаг хүмүүс муу хооллодог учир В амин дэмийн (тиамины) дутагдалд орж, энэ нь яваандаа тэнэгрэл үүсгэж болно. Хааяа тиамины хурц дутагдлаас болж цус багадаж, будлиу болохын зэрэгцээ алсдаа комд ордог. Хэрэв урт хугацааны турш их хэмжээгээр уувал чухал эрхтнүүд гэмтэж, үхэлд хүргэж болзошгүй.

Архины донтолт нь дараах сэтгэцийн асуудлуудыг үүсгэнэ:  сэтгэл түгшил, сэтгэл гутрал, дэмийрлийн эмгэгүүд, амиа хорлох хандлага гэх мэт. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс ерөнхийдөө хувиа бодсон зан төлөвтэй болдог. Архинд донтох өвчтэй хүн найз нөхөд, гэр бүлийнхнээ үл хэрэгсдэг.

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах