Архидалт
Архидалт буюу алкоголизм (латин. alcoholismus ), мөн архаг архидалт, архины архаг хордлого, этилизм, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх —архи бюу согтууруулах ундаанд донтох түүнд сэтгэл санаагаар болон бие мах бодиор хамааралтай болдог архаг явцтай сэтгэцийн өвчин юм.
1979 онд Дэлхийн Эрүүлийг мэндийн байгууллага (ДЭМБ) «архидалт буюу алкоголизм» хэмээх нэр томьёог Олон улсын өвчний шатласан жагсаалтаас авч «архинаас хамааралтай синдром» гэж томьёолох болжээ.
Архидан согтуурахыг өвчин гэж 1952 онд ДЭМБ-аас үзсэн. Архинд орж донтсон хүнийг архичин гэнэ.
19-р зуунд хүн амын амьжиргааны түвшин нэмэгдэхийн хэрээр архидалт нэмэгдэж эхэлсэн гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн хэмжээнд архидалтын өвчлөлийн хандлага байнга нэмэгдэж байна гэж үзэж байна: хэрэв 2000 онд дэлхий дээр архинд донтох өвчтэй 140 сая орчим өвчтөн байсан бол 2010 онд энэ нь 208 сая орчим болж өссөн байна. 2050 он гэхэд дэлхийн архинд донтох өвчтэй хүмүүсийн тоо 9.5 тэрбум хүн амаас 500 сая давж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
Монгол улсад
засварлахУлс орнууд архины хэрэглээнээс үүдэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд гарах сөрөг нөлөөг багасгахад чиглэсэн олон талт арга хэмжээ, бодлогыг хэрэгжүүлдэг. Тухайлбал, согтууруулах ундааны сурталчилгаа, борлуулалтыг хуулиар зохицуулах, согтуугаар жолоо барихыг хориглох бодлого, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд учруулах хор нөлөөг таниулах, мэдлэг олгоход чиглэсэн хөтөлбөрүүд байдаг. Манай улсын хувьд худалдан авах, хэрэглэх нас 21 гэж заан худалдан авах боломжийг хязгаарласан жишээ байдаг.
Монголчууд архи бол идээний дээж гэж үздэг. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа энэ үед хүний эрх, эрх чөлөөг нэгдүгээрт тавьж байгаа болохоор архийг хэрэглэх, хэрэглэхгүй байх нь хувь хүний сонголт, энэ нь донтох эмгэгээр өвдөх нь ч хувь хүнтэй холбоотой болоод байна.
2000 онд Монгол улсын Их хурал "Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль" баталж, 2022 онд шинэчлэн найруулсан юм.
Манай улсад 2022 оны байдлаар 90 мянга орчим хүн архинд донтсон гэсэн судалгаа байна. Жил ирэх тусам архинаас улбаатай гэмт хэрэг, зөрчил, эрүүл мэндийн өвчлөл нэмэгдэж байна. 38-40 градусын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүмүүс хамгийн их гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдаг.
Архины зохисгүй хэрэглээг бууруулах үндсэн 10 төрлийн арга байдаг. Энэ төрлийн хэрэглээг багасгахад залуусын цаг завыг зөв өнгөрүүлэх боломжоор хангах хэрэгтэй.
Монгол улсын Ерөнхийлөгч 2022 оны 4-р сарын 5-нд "Эрүүл монгол хүн" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Зарлиг буулгасан байна.