Хүчирхийлэл бол хэн нэгэн хүн эрх мэдлээ тогтоох зорилгоор бусдыг янз бүрийн хэлбэрээр дарамтлахыг хүчирхийлэл гэнэ. Үүнээс гадна, хүчирхийлэл гэдэг нь бие махбодийн хүчийг ашиглаж гэмтээх (to injure), зүй бус харьцах (to abuse), хохироох (to damage), устган сүйрүүлэхийг (to destroy) хэлдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Хүчирхийлэл гэдэг бие махбодид хүч хэрэглэсэн эсвэл санаатайгаар заналхийлсэн, эсвэл бодитоор хэн нэгэн хүн нөгөө хүнийхээ эсрэг юмуу, хэсэг бүлэг хүмүүс болон олон нийтийн эсрэг хүч хэрэглэсний үр дүнд нь гэмтэл бэртэл, сэтгэл зүйн хор уршиг, хөгжлийн бэрхшээл, дутагдал гачигдал үүсэх өндөр магадлалтай" гэж өргөн хүрээнд тодорхойлжээ.

Санаатай, зохион байгуулалттай, олон жилийн бэхэжсэн соёл иргэншил, итгэл үнэмшлээс үүдэлтэйгээр хувь хүн, гэр бүл, нийгмийн тодорхой бүлэг буюу хэсэг хүмүүсийн бие махбодь, сэтгэл санаанд цочрол гэмтэл учруулах, амь насыг нь бүрэлгэх зэрэг нийгэм эдийн засгийн хөгжилд асар их хохирол дагуулдаг сөрөг зан үйлдэл юм.

Төрөл ангилал

засварлах

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүчирхийллийг өргөн хүрээнд ангилж үзсэн. Үүнд:

  • Өөртөө чиглэсэн хүчирхийлэл
  • Хүн хоорондын хүчирхийлэл
  • Хамтын хүчирхийлэл

Өөртөө чиглэсэн хүчирхийлэл

засварлах

Хүн өөрөө өөрийнхөө амь нас эрүүл мэндэд хохирол учруулахуйц өөртэйгөө зүй бус харьцах (self abuse) байдлыг өөртөө чиглэсэн хүчирхийлэл буюу хүн өөрийн хүчирхийлэл гэдэг.

Хүн хоорондын хүчирхийлэл

засварлах

Хэн нэгэн этгээд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд албадлага, хүч хэрэглэх аргыг хэрэглэхийг хэлнэ.

  • Хүүхэдтэй зүй бус харьцах
  • Залуучуудын хүчирхийлэл
  • Бэлгийн хамтрагчийн хүчирхийлэл (Гэр бүлийн хүчирхийлэл)
  • Бэлгийн хүчирхийлэл (Сексийн хүчирхийлэл)
  • Ахмад хөгшидтэй зүй бус харьцах
  • Зорилтот бүлгийн хүчирхийлэл
  • Өдөр тутмын хүчирхийлэл гэх мэт ангилсан байдаг.

Хамтын хүчирхийлэл

засварлах
  • Дайны үеийн хүчирхийлэл
  • Үймээн самууны үеийн хүчирхийлэл

Өөртөө чиглэсэн хүчирхийлэл

засварлах
  • Бие махбодио гэмтээх
  • Амиа хорлох тухай бодох
  • Амиа хорлохоор төлөвлөх
  • Амиа хорлох оролдлого хийх
  • Амиа бүр мөсөн егүүтгэх

Бэлгийн хүчирхийлэл

засварлах

ЛГБТ төв нь бэлгийн хүчирхийллийг "Энэ нь тухайн хүн хүсээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр эсвэл зөвшөөрөл авахгүй, асуухгүйгээр үйлдсэн ямар ч бэлгийн болон бэлгийн эд зүйлтэй холбоотой үйлдлүүд болон үйл явдлуудыг хэлнэ. Энэ нь шууд болон шууд бус үйлдэл байж болно" гэж тодорхойлж,

Бэлгийн хүчирхийллийн хэлбэрүүд:

засварлах
  • Бэлгийн сэдэлтэй зөвшөөрөлгүй биед хүрэх эсвэл хүрэх гэсэн оролдлого
  • Бэлгийн сэдэлтэй магтаал, үгсийг хүсээгүй байхад хэлэх
  • Тухайн хүнийг нүцгэн байхад, бэлгийн харьцаанд орж байхад эсвэл гар хангалга хийж байхад зөвшөөрөлгүй ширтэх, зургийг нь авах
  • Бэлэг эрхтнээ харуулах
  • Садар самуун бичлэг, зураг, дүрс бичлэг, дуу бичлэг (Порно) үзэхийг албадах
  • Нүцгэлэх эсвэл биеийн аль нэг хэсгээ харуулахыг шаардах
  • Аман болон бусад төрлийн бэлгийн харьцаанд орохыг, хийхийг албадах (ямар ч төрлийн)
  • Бүх төрлийн бэлгийн ажлыг хийхийг шаардах, албадах

Мөн үзэх

засварлах

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл

Гэр бүлийн хүчирхийлэл

Хүний эрх

Гадаад холбоос

засварлах

Хүчирхийлэл гэж юу вэ? дэлгэрэнгүй мэдээлэл