Арсен Фазаев
Арсен Фазаев (Орос: Арсен Сулейманович Фадзаев; осет. Фадзайти Сулеймани фурт Арсен) - олимпын хошой, дэлхийн зургаа, Европын дөрөв, улсынхаа олон удаагийн аварга болж байсан ЗХУ-ын чөлөөт бөхийн зодгоо тайлсан тамирчин.
тамирчны хүртсэн медаль | ||
---|---|---|
Эрэгтэй чөлөөт бөх | ||
Олимпын наадам | ||
Зөвлөлт Холбоот Улс-ыг3 төлөөлж | ||
Сөүл 1988 | – 68 кг | |
ТУХН-ыг3 төлөөлж | ||
Барселона 1992 | – 68 кг | |
Дэлхийн АШТ | ||
Киев 1983 | – 68 кг | |
Будапешт 1985 | – 68 кг | |
Будапешт 1986 | – 68 кг | |
Клермон-Ферран 1987 | – 68 кг | |
Мартиньи 1989 | – 74 кг | |
Токио 1990 | – 68 кг | |
Варна 1991 | – 68 кг |
Бөхийн амжилт
засварлахЗөвлөлтийн бөх Арсен Фазаев 1984 оны олимп, 1989 оны ДАШТ-ыг эс тооцвол чөлөөт бөхийн 68 кг жинд 1983-1992 оны хоорондох арван жилд дэлхийн тэргүүн бөх байлаа. Энэ хооронд тэрээр олимпод хошой (1988, 1992), дэлхийд зургаан (1983, 1985, 1986, 1987, 1990, 1991) удаа аваргалж, нэг удаа (1989) мөнгөн медальтай буцаж байв.
Хувийн намтар
засварлахАрсен Фазаев 1962 оны 9 сарын 5 -нд ЗХУ-ын ЗСБНХОУ-ын Умард Осетийн өөртөө засах улсын Ираф районы төв Чикола сууринд осет хүн болон төржээ. Эцэг нь жолооч, эх нь эмч байсан юмсанжээ. 14 наснаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн гэдэг.