Амедео Авогадро
Лоренцо Романо Амедео Карло Авоградо ди Каренья э ди Черрето[1] (Итали: Lorenzo Romano Amedeo Carlo Avogadro di Quaregna e di Cerreto, 1776 оны 8 дугаар сарын 9-нд төрж, 1856 оны 7 дугаар сарын 9-нд нас барсан) нь Италиийн физикч, химич бөгөөд хуульчийн гэр бүлд төржээ. Аавыхаа мэргэжлийг өвлөж хуульч болсон боловч багаасаа байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой байсан тул мэрэгжлээ сольж, цахилгааны шинж чанарын талаар судалгаа хийж эхэлжээ.
Амедео Авогадро (Итали: Amedeo Avogadro) | |
---|---|
Төрсөн огноо | 1776.08.09 Итали, Турин |
Нас барсан огноо | 1856.07.09 Итали, Турин |
Оршин суугаа улс | Итали |
Үндэс | Итали |
Салбар | физикч |
Байгууллага | Туринны Их Сургууль |
Алдаршсан зүйл | Авогадрогийн хууль Авогадрогийн тоо |
Намтар
засварлахАмедео Авогадро нь 1776 онд Италийн Туринд хуульчийн гэр бүлд мэндлэжээ. Тэрээр эцгийнхээ мэрэгжлийг залгамжлан 1796 онд хууль эрхийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ. Гэвч багаасаа байгалийн шинжлэлд илүү сонирхолтой байсан тул 1800-гаад оноос мэргэжлээ сольж, цахилгааны шинж чанарын талаар судалгаа хийж эхлэсэн байна.
1802 оноос Турины их сургуулийн профессор болжээ. Тэрээр 1811 онд "Молекулын болон түүний нэгдлийн жин, харьцааг тодорхойлох арга", "Бодисын молекулын харьцангуй жингийн тухай" зэрэг эрдэм шинжилгээний өгүүллүүдээ хэвлүүлсэн нь ихэд алдаршуулсан юм. Авогадро нь хийн байдалтай бодисын харьцангуй молекул жинг тэдгээрийн нягтын харьцаагаар тодорхойлж болно гэсэн дүгнэлт хийж хүчилтөрөгч, азот, устөрөгч, хлор зэрэг хийн молекул хоёр атомаас тогтдогийг баталсан байна. Ердийн нөхцөлд байгаа хийн молекул нь нэг юм уу хэд хэдэн атомоос бүрддэг гэсэн таамаглал гаргаж, энэ таамаглалдаа үндэслэн "Адилхан температур, даралтад байгаа ижил эзлэхүүнтэй хийнүүд нь адил тооны молекул агуулсан байна" гэсэн хуулийн тодорхойлолт өгсөн. Тэр цагаас эхлэн нэг моль бодис дахь атом, молекулын тоог "Авогадрын тоо" гэж шинжлэх ухаанд нэрлэх болжээ. Авогадрын тоо нь физикийн ихэнх тогтмолыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэх болсон юм.
Авогадро аливаа нэг моль хий бүр тодорхой тогтмол эзлэхүүнтэй байх бөгөөд ижил температур, даралтад байгаа хоёр хийн нягт нь молекул жинтэйгээ шууд, хувийн эзлэхүүнтэйгээ урвуу хамааралтай байна гэж томъёолсон байна. Энэ томъёоллоор тэр дөчөөд хийн молекул жинг устөрөгч, хүчилтөрөгчийн атомын жинтэй харьцуулан тодорхойлжээ.
Хийн байдалтай бодисын гол хуулийг нээсэн Авоградын онол хожим арван есдүгээр зуунд Оросын эрдэмтэн Д.И.Менделеевийн химийн элементийн үелэх системийг нээх нэг үндэс болсон байна.
Эшлэл
засварлах- ↑ Guareschi, Icilio (1911), "Amedeo Avogadro e la sua opera scientifica", Opere scelte di Amedeo Avogadro, Turin: Accademia delle scienze, pp. i–cxl.
Унших ном
засварлах- Hinshelwood, C. N.; Pauling, L. (1956), "Amedeo Avogadro", Science (published 1956 Oct 19), vol. 124, no. 3225, pp. 708–713, doi:10.1126/science.124.3225.708, PMID 17757602
{{citation}}
: Check date values in:|publication-date=
(help); Unknown parameter|unused_data=
ignored (help) - Cavanna, D. (1956), "Centenary of the death of Amedeo Avogadro", Minerva farmaceutica (published 1956 Jun), vol. 5, no. 6, pp. 134–7, PMID 13369233
{{citation}}
: Check date values in:|publication-date=
(help) - Crosland, M. P. (1970), "Avogadro, Amedeo", Dictionary of Scientific Biography, vol. 1, New York: Charles Scribner's Sons, pp. 343–350, ISBN 0684101149.
- Morselli, Mario. (1984). Amedeo Avogadro, a Scientific Biography. Kluwer. ISBN 9027716242.