Алшазавр
Алшазавр (Alxasaurus, "Алшаа цөлийн гүрвэл") нь Өвөр Монголд Доод Цэрдийн галавт амьдарч байсан, теринозаврынхан овгийн үлэг гүрвэлийн нэгэн төрөл юм. Теринозаврынхан овог дундаа эртнийхт тооцогдох боловч хожуу үеийн теринозавруудтай адил урт хүзүү, богино сүүл, урт хумстай байв. Бусадтайгаа ижилхэн хоёр хөлөөр явагч өвсөн тэжээлтэн алшазаврууд ургамлыг боловсруулахын тулд хоол боловсруулах систем нь хүчирхэг ажиллагаатай байжээ. Алшазаврын хэд хэдэн үлдэц олдсоноос хамгийн том нь 3.8 метр урттай байв.
Алшазавр Оршин байсан хугацаа: Доод Цэрд | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||||
Alxasaurus elesitaiensis Расселл & Дон, 1993 |
Уг үлэг гүрвэлийг анх Канадын палеонтологич Дэйл Расселл болон түүний Хятад хамтран зүтгэгч Дон Жимин нар 1993 онд хэвлүүлсэн бүтээлдээ тодорхойлж, нэр өгчээ. Гэхдээ анх хэвлэгдсэн Канадын Дэлхий Судлалын Сэтгүүлийн 1993 оны сүүлийн дугаар хэрэг дээрээ 1994 оны эхээр хэвлэгдэн гарсан тул зарим эх сурвалжид 1994 он гэж бичсэн байдаг.
Алшазавр хэмээх нэр нь Өвөр Монголын Алшаа цөл болон Грекийн завр ("гүрвэл") гэсэн үгнээс гаралтай. Өвөр Монголд мөн Алшаа аймаг гэж бий. Алшазаврын олдоод буй цорын ганц зүйл болох A. elesitaiensis нь уг үлэг гүрвэлийн яс олдсон газрын ойролцоо байх Элстэй хэмээх тосгоны нэрнээс үүдэлтэй аж.