Палеонтологи
Палеонтологи (Грек гаралтай: paleo, "эртний"; ontos, "орших"; λόγος, logos, "мэдлэг") нь эртний амьтан, ургамлын үлдэгдлийн судалгаан дээр тулгуурлан, Дэлхий дээр оршин байсан эртний амьдрал, түүний төрлүүдийг тодорхойлдог Биологи ба Геологийн шинжлэх ухааны уулзвар дээр оршдог салбар шинжлэх ухаан юм[1]. Энгийн үгээр тодорхойлбол «палеонтологи» бол «эртний амьдрал судлал» юм. Палеонтологи нь шинжлэх ухаан болохуйц 18-р зуунд Жорж Кювьегийн харьцуулсан анатомийн ажлын үр дүнд бий болж, 19-р зуунд эрчимтэй хөгжиж байв. Палеонтологийн шинжлэх ухаан нь амьтадыг эрмэл үлдэгдэлийг олж тодорхойлсоноор өнөө оршин буй байгалийн түүхийн далд хэсгийг нээн илрүүлж, улмаар эволюцын онолыг улам баталгаажуулж байдаг. Энэ гайхалтай шинжлэх ухаан маш олон төрлийн арга хэрэгсэлийг ашигладаг. Тухайлбал, инженерийн, математикийн, биохимийн, цөмийн физикийн аргуудыг судалгаандаа хэрэглэдэг. Палеонтологийн судалгаагаар дэлхий дээр 3.8 тэрбум жилийн өмнө анх амьд биет бий болжээ гэдгийг тогтоожээ. Мөн янз бүрийн эрмэл үлдэгдэлд үндэслэн эртний байгаль цаг уур, орчны өөрчлөлт, амьтадын хувьсал, устал мөхөл, дэлхийн геотогтоцын түүх зэргийн сэргээн мэдэж болдог. Эрмэл үлдэгдэлийн насыг цацраг идвэхт нүүстөрөгчийн аргаар мэдэж болдог боловч ихээхэн учир дутагдалтай. Олж нээсэн амьтадын үлдэгдэлийг Карл Линнейн уламжлалт ангилал зүйд гадаад шинжийг нь үндэслэн байрлуулдаг. Гэвч орчин үед ихэнх амьд организмыг амьдралын модонд байршуулах багцлах арга хэрэглэх болсон бөгөөд ДНХ дараалалд үндэслэн илүү нарийвчилсан ангилал хийдэг. Орчин үеийн энэ нарийвчилсан ангилал нэн эртэний эрмэл үлдэглийн хувьд туйлын хүндрэлтэй байдаг. Сүүлийн үед нуклеотидийн дараалалын өөрчлөлтөнд үндсэлсэн молекул цаг тодорхойлох арга гарсан боловч түүний үнэн бодит байдлын талаар үргэлж асуудалтай байдаг.
Тодорхойлолт
засварлахПалеонтологийн бол эртний амьдарлын тухай судлах ухаан гэж энгийнээр тодорхойлж болох юм. Эрдэмтэд өнгөрсөн үед байсан амьдарлын талаар хэд хэдэн чиглэлд мэдээлэл цуглуулдаг. Тэдгээрт амьдарлын үүсэлийг тодорхойлох, тухайн цаг үеийг тодорхойлох, өнгөрсөн цаг хугацааны органик болон органик бус дэлхий ертөцийн далаарх мэдээлэлүүд багтдаг.
Түүхийн шинжлэх ухааны нэг хэсэг болох
засварлахПалеонтологи нэг талаас Архелоги, Биологи, филологи, Космологи, Геологи, Астрономын хамтаар түүхийн шинжлэх ухааны нэгэн бүрэлдэхүүн хэсэг гэж хэлж болно. Энэ нь уг шинжлэх ухаан өнгөрсөн цаг үед болсон үзэгдэлийг тодорхойлох, шалтгааныг тайлбарлах оролдлого хийдэг үндсэн зорилготой нь холбоотойгоор урган гардаг. Иймээс уг шинжлэх ухаанд гурван үндсэн бүрдэл байдаг. Үүнд: баримт, үйл явдалыг тодорхойлох, олон янзын өөрчлөлтийн шалтгааныг тайлбарлах онол боловсруулах, тэдгээр боловсруулсан онолоо шинжлэх ухааны баримтуудад хэрэгжүүлэх гэсэн гурван бүрдэл хэсэг болно.
Төрөл шинжлэх ухаанууд
засварлахХэдийгээр уг шинжлэх ухаан нь геологи биологийн завсрын шинжлэх ухаан гэгдэх боловч орчин цагт биологийн талруугаа ихэд хэлбийх болсон нь Эволюцын онолд тулгуурлан аливаа үлдэгдэлийг судалж дүгнэлт онол гаргах болсонтой холбоотой юм. XIX зуунаас XX зууны эхэн үе хүртэл их сургуулиудын геологийн салбар сургуулиудад палеонтологийн салбар харьяалагддаг байжээ. Учир нь чулуулагийн насыг тодорхойлоход палеонтологийн баримтууд чухал байсан. Мэдээжээр биологийн салбарууд бага зэрэг сонирхож эхэлж байжээ. Палентологи нь Архелогийн шинжлэх ухаантай зарим хэсгээрээ давцхал гардаг бөгөөд Антропологийн шинжлэх ухаанч мөн үүнд хамаарна. Судалгааны арга, судлагдаж байгаа зүйлээс хамааран математик, цаг уур, одон орон, геофизик зэрэг ухаантай ямар нэгэн хамжээгээр хамааралтай. аврага том биетэй амьтад хэр хурдан хөдөлдөг байв, яаж нисдэг байв биеийн нэг хэсгийн үлдэгдэлээр бүхэлдээ уг амьтан ямар хэмжээтэй байв гэдгийг тодохойлоход инжнерийн шинжлэх ухаан зайлшгүй хэрэглэгддэг.
Салбар ухаанууд
засварлахСудалж буй амьтны үлдэгдэлийн ямар ангилал зүйн нэгжид хамаарагддагаас шалтгаалах маш олон янз байдаг. Хөвчтөний палеонтологи нэн эртний загаснаас эхлэн сүүгээр бойжигчидыг хүртэл судалгаа хийдэг бол үе хөлтний, нялцгай биетний, ургамалын буюу палеоботаникийн салбар ч гэж байдаг.
Түүх
засварлахЛеонардо да Винчи 16-р зууны эхээр Веронагийн ойролцоох чулуужсан хясаа нь хуурай газар, далайн хилийн өөрчлөлтийн улмаас тэнд дууссан далайн нялцгай биетний үлдэгдэл байсан гэж бичсэн боловч энэ санаа нь удаан хугацаанд давамгайлсангүй. 16-18-р зууны үед эртний философичдын дэвшүүлсэн таамаглал илүү өргөн тархсан бөгөөд үүний дагуу чулуужсан яс нь ямар нэгэн хэлбэр үүсгэгч хүчний нөлөөн дор чулуужсан чулуулагт шууд ургадаг. Үүний зэрэгцээ олдворууд амьд оршнолуудтай ижил төстэй байгаа нь хоёулаа ижил хүч, энергийн нөлөөн дор үүссэний үр дагавар гэж үздэг байв.
Францын эрдэмтэн Жан Леопольд Кювье (франц. Jean Léopold Nicolas Frédéric Cuvier; 1769—1832) нь палеонтологийг шинжлэх ухааны салбар болгон үндэслэгч гэж тооцогддог. Палеоботаник үүссэн нь Адольф Бронгниардын нэртэй холбоотой юм. Жан Батист Ламарк хувьслын анхны онолыг бүтээжээ. Карл Рулиерийн палеонтологийн чиглэлээр хийсэн судалгаа онцгой байр суурь эзэлдэг.
Палеонтологийн хөгжлийн шинэ үе шат нь 1859 онд Чарльз Дарвины хувьслын хамгийн бүрэн гүйцэд онол гарч ирснээр эхэлдэг бөгөөд энэ нь байгалийн шинжлэх ухааны цаашдын хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм.
Владимир Ковалевский палентологит мөн ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.
Монголын палеонтологи
засварлахРой Чапмэн Эндрюсын удирдсан Төв Азийн гуравдугаар экспедиц 1922 оны хавар Монголд ирж өнөөгийн Баянхонгор аймгийн нутаг Бөөцагаан нуур, Өөшийн нуруу, Луугийн худаг, Арц богд Баянзаг зэрэг газар малтлага хийж хирс маягийн аварга үлэг гүрвэл (Baluchitheriym), тоть хошуут үлэг гүрвэл (Psittacosaur protiguanoddon) зэргийг олжээ. Мөн шүдгүй махан идэшт үлэг гүрвэлийг ч анх эндээс олсон юм. Овираптур (Oviraptor) нь шүдгүй боловч бусад үлэг гүрвэлийнхээ өндгийг хулгайлан иддэг амьтан байжээ. Тэдний нээсэн үлэг гүрвэлийн арвин олдвор бүхий энэ газар нь Flaming Cliff буюу Асаж буй толгод гэсэн нэрээр дэлхийд алдартай болсон Баянзаг юм. Тэр хавийн шаварлаг хурдаснаас тогтсон хадны гал улаан өнгөнөөс болж ийнхүү нэрлэгдсэн ажээ.
Гайхамшигт олдворууд: Дэлхийн II дайны дараа Оросын эрдэмтэд Нэмэгт уулнаас урд өмнө нь олдож байгаагүй 30 метр өндөр, өвсөн тэжээлт, 4 хөлт үлэг гүрвэлийг анх удаа нээсэн учраас олдсон газрынх нь нэрийг оролцуулан Нэмэгтсаурус (Nemegtosaurus) гэж нэрлэсэн байна. Түүний дараа махан идэшт Тарбозавр (Tarbosaurus), хуягт Таларурус (Talarurus), нугасан хошуут Сауролопус (Saurolophus) гэх мэт үлэг гүрвэлүүдийг олжээ.
1960-1970 онд Польш-Монголын хамтарсан судалгааны баг дэлхийд алдартай “Fighting Dinosaurs” буюу “ноцолдож буй үлэг гүрвэл” нэртэй олдворыг олсон юм. Энэ олдвор нь нас бие гүйцсэн өвсөн тэжээлт Протосератоп, махан идэшт Вилосираптортой зууралдаатай үхсэн байдлаар олджээ.
1995 онд Монгол-Японы хамтарсан экспедици судалгаа явуулсны үр дүнд Протосератоп үлэг гүрвэлийн “бөөнөөр үхсэн зулзага” бүхий олдворыг нээсэн юм.
Монголын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн үйл ажиллагаа явуулж байна. Мөн "Монголын палеонтолги" сэтгүүл гаргадаг байна.
Ринченгийн Барсболд гэж монголын алдартай палеонтологич эрдэмтэн.
Эшлэл
засварлахГадаад холбоос
засварлах- Smithsonian's Paleobiology website: a good introduction
- University of California Museum of Paleontology FAQ About Paleontology
- The Paleontological Society
- The Palaeontological Association
- The Paleontology Portal
- International Palaeoentomological Society
Энэ шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.