Алтай хамтлаг
'Алтай хамтлаг'
засварлахАлтай ятга төслийн хүрээнд 2011 оны 11 сарын 11-д Монгол Угсаатны Хөгжмийн Товчооны дэргэд байгуулагдсан.
Хамтлагийн онцлог: |
---|
4-14 үеийн соёлын биет бус өв тээгч |
Хамтлагийн гишүүд
засварлах- САНЧИР Адъяахүү - Хамтлагийн ахлагч, морин хуурч, эмэгтэй хоолой
- ЭНХНАРАН Алтанхуяг – Ятгачин
- ДАВААДАЛАЙ Мөнхбат – Хөөмий, Цуур, аман хуур, хулсан хуур, Хэнгэрэг
- АРВАН Түмэнтогооч – Хөөмий, морин хуур, эрэгтэй хоолой, ритм хэмнэл
- ГҮРБАЗАР Балган – Бий биелгээ, хөөмий, аман хуур, ритм хэмнэл
- ГАНЗОРИГ Балган - Бий биелгээ, икэл, ритм хэмнэл
Уран бүтээлчид нь хөөмэй, морин хуур, бий биелгээ, ятга, Алтай ятга, цуур, нуман хуур, хулсан хуур, цохилбор төрлийн зэмсгүүд, шагай зэргийг уран бүтээлдээ давамгай ашигладаг.
Оролцсон төслүүд
засварлах2014 онд
засварлах- 2014 оны 4 сарын 9-д “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд анх удаа Алтай ятгыг эгшиглүүлсэн.
- 2014 оны 5 сарын 16-д “Алтай ятгыг дуурьсуулах их ёслол”-д амжилттай оролцсон.
- 2014 оны 6 сарын 16-д МУ-ын Ерөнхийлөгч өргөөндөө хүлээн авч уулзсан.
- 2014 онд Якут улсын Соёлын яамны сайд Борисовын урилгаар Якут улсын филармонид бие даасан тоглолтоо хийсэн.
- 2014 онд Якут улсад болсон “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцсон.
- 2014 онд Орсын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадамд ажилттай оролцсон.
2015 онд
засварлах- 2015 онд Америкийн “Old Grey Goose” хамтлагтай хамтран тоглосон.
- 2015 онд Герман улсад аялан тоглолт хийж байсан.
- 2015 онд Парисын “ЮНЕСКО”-ын төв танхимд уран бүтээлээ танилцуулж байсан.
- 2015 онд Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд зориулсан тусгай арга хэмжээнд оролцсон.
- 2015 оны өвөл Сэлэнгэ аймгийн бүх сумдаар язгуур урлагийг сурталчилж бүтэн сарын аялан тоглолт хийсэн.
- 2015 онд Шотландын уран бүтээлчидтэй хамтарч тоглосон.
2016 онд
засварлах- 2016 онд нэрт ятгач Ч. Мөнх-Эрдэний Буриад улсад зохион байгуулагдсан “Королёва Ятка” тоглолтонд амжилттай оролцсон
- 2016 оны хавар МУ-ын шилдэг зохион бүтээгч, хөгжим урлаач Л. Дэмчиггаравын уран бүтээлийг дэмжиж Архангай аймгийн төв болон сумуудаар язгуур урлагаа сурталчилж амилттай тоглоод ирсэн.
- 2015 - 2016 онуудад олон улсын жазз хөгжмийн GMUB төслийн үйл ажиллагаанд амжилттай оролцож дэлхийн нэр хүндтэй профессор багш нарт Монголын язгуур өв соёлыг танилцуулж байсан.
- 2016 оноос Алтай ятга, Аху ятга, Тойром бүжиг зэрэг эртний өв соёлуудыг танилцуулж байна.
Уран бүтээлийн сан
засварлах- Уран бүтээлийн 50 гаруй бүтээлтэй.
- Анхны уран бүтээл нь “Өвгөдийн захиас”
- Хамгийн анхны клип нь “Өвгөдийн захиас”
- Цахим ертөнцийн хамгийн олон тандалттай уран бүтээл нь “Монгол Санта” долоо хоногт дэлхийн 1,200,000 гаруй хүмүүс үзсэн.
- Хамгийн сүүлийн бүтээл нь Халимагийн алдарт туульч Цагаан-замын дуулсан “Ээж минь” дууг найруулан уран бүтээлдаа тоглож байгаа бөгөөд уг бүтээл нь цахим ертөнцөд хамгийн өндөр тандалттай байна.
Гавъяа шагнал
засварлах- 2012 оны UBS телевизийн “Ногоон ирээдүй” төслийн Эко элч хамтлаг
- 2014 онд Якут улсад болсон “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцож Шилдэг уран бүтээл, шилдэг хамтлаг, шилдэг хөгжимчний шагналыг авсан. Мөн Якут улсын соёлын яамны “Талархал” авсан.
- 2014 онд Орсын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын олны талархал хүлээсэн хамтлагаар шалгарсан.
- 2014 онд Монгол улс дахь АНУ-ын элчин сайдын яамны “Талархал”
- 2015 онд Дэлхийн Хөөмэйн Нэгдсэн Холбооны “Оны шилдэг хөөмэйн хамтлаг”-аар шалгарсан.
- 2016 онд “Авъяаслаг Монголчууд” шоуны шилдэг хамтлаг
Алтай хамтлагийн гишүүд
засварлахМорин хуурч А. Санчир
засварлах- Соёлын биет бус өв тээгч Санлиг-гэлэнгийнхэн овогт Адъяахүүгийн Санчир 1991 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн.
- 2001 оноос аав Ц.Адъяахүүгээс удмын хуураа өвлөн авч 4 дэх үеийн соёлын биет бус өв тээгч болсон.
- 2007 онд ЕБС-иа төгсөж Соёлын дээд сургуульд элсэн суралцаж байгаад 2010 онд СУИС-д шилжин суралцсан.
- 2011 оноос Алтай хамтлагийн ахлагчаар ажиллаж байсан, тус хамтлагийн морин хуурч.
Уран бүтээлчийн онцлог |
---|
'А. Санчир нь 4 дэх үеийн соёлын биет бус өв тээгч юм.' |
1 дүгээр үе: Өвөг эцэг Д. Жанчивсэнгээ нь сайн ноён хан аймгийн сайн ноёны хошууны Сайн ноён хан Намнансүрэнгийн хуурч байсан.
2 дугаар үе: 1920 оны эхээр өөрийн төрсөн дүү Чойвийгийн хүү Өвөрхангай аймгийн Улаан гэрийн урилга дуучин, жүжигчин Лодойсамбын Шаравт (1914-1954) удам дамжсан морин хуураа өвлүүлэн заасан.
Лодойсамбын бага хүү Л. Цэдэв (1930-2002) нь 5 настайгаасаа хуур татаж сурсан тул удмын хуурыг өвлөснөөр сайн ноён хошууны хуурчын удмыг албан ёсоор өвлөгч болсон билээ.
3 дугаар үе: Алдарт хуурч Лодойсамын Цэдэв нь өөрийн 2 дугаар хүү Ц. Адъяахүүд (1961 онд төрсөн) удам дамжсан хуураа өвлүүлсэн.
4 дүгээр үе: Удам дамжсан морин хуурч, хөгжмийн багш Ц. Адъяахүү өөрийн бага охин А. Санчирд удмын хуураа өвлүүлснээр 4 дэх үеийн соёлын биет бус өв тээгч юм.
Хөөмэйчин М. Даваадалай
засварлах- Эрдэнэ Олхонууд овогт Мөнхбатын ДАВААДАЛАЙ нь 1991 оны 10 сарын 14-нд Ховд аймгийн Чандмань сумын “Сорьж” хэмээх газар төрсөн.
- 1999 оноос аав Мөнхбатаас хөөмийн урлагийг өвлөн авсан.
- 2009 онд 10 жилийн сургуулиа төгсөн
- 2010 онд СУИС ХУС-ийн онолын тэнхмийн хөөмэйн ангид элсэн орсон.
- 2014 онд тус сургуулийг мэргэжлийн хөөмэйч баклавар зэргээр төгссөн.
- 2011 оноос ардын язгуур урлагийн Алтай хамтлагт хөөмийч, цуурч, цохивор хөгжимчнөөр ажиллаж байна.
Уран бүтээлчийн онцлог |
---|
М. Даваадалай нь '3 дахь үеийн соёлын биет бус өв тээгч юм.' |
1 дүгээр үе: Эрдэнэ Олхонууд овогт Буяндэлгэрийн ЧИМЭДДОРЖ
1921 онд Засагт хан аймгийн Эрдэнэбээсийн хошуунд малчин ард Буяндэлгэрийн 3 адхь хүү болон төрсөн. Аав Буяндэлгэрээсээ бичгийн эрдмийг, хөөмийн эрдэмтэй өвлөж авсан.
1945 оны дайнд оролцож явахдаа хөөмийг бие даан үргэлжлүүлэн сурсан бөгөөд дайны дараа нутагтаа эргэн ирж гэр бүлтэй болсноор 9 охин, 2 хүүтэй болсон.
1950-аад онд орон нутгийн соёл урлагийн олон арга хэмжээнд хөөмийлдөж байсан төдийгүй өөрийн их авъяасаа өөрийн отгон хөвгүүн Мөнхбатад өвлүүлсэн.
2 дугаар үе: Эрдэнэ Олхонууд овогт Чимэддоржийн МӨНХБАТ
1969 онд Ховд аймгийн Чандмань суманд Чимэддоржийн 10 дахь хүүхэд болон мэндэлжээ.
Тэрээр 8 наснаасаа эхлэж хөөмийн урлагийг аав Чимэдоржоосоо өвлөж авсан.
1987 онд буюу 18 насандаа цэргийн албанд явсан. Цэргийн алба хааж байхдаа Армийн соёл урлагийн олон арга хэмжээнд оролцож Монголын Армийн 19 дахь их хурлын хүндэтгэлийн тоглолтонд амжилттай оролцож байсан. Цэргийн албыг хаасны дараа нутагтаа эргэж ирсэн бөгөөд өвлөж авсан авъяасаа олон түмэндээ хүртээж гэрээр багшилж байсан. Түүний шавь нараасаа Франц улсын иргэн, хөгжмийн зохиолч Кристоферыг дурдаж болно.
Эрдэнэ Олхонууд овгийн Чимэддоржийн МӨНХБАТ нь хөөмийг чадварлаг эзэмшсэнээс гадна тууль хайлах, магтах төдийгүй ардын богино болон уртын дууг сайхан дуулдаг нутаг усандаа танигдсан соёлын биет бус өв тээгч юм.
Тэрээр хүүхэд насандаа Пионерын зуслангийн алт мөнгөн медал авч байжээ.
3 дугаар үе.Эрдэнэ Олхонууд овогт Мөнхбатын ДАВААДАЛАЙ нь удмынхаа 3 дахь үеийн соёлын биет бус өв тээгч юм.
Дуучин Т. Арван
засварлахГурав дахь үеийн Оргил овогт Түмэнтогоочийн Арван нь 1992 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн.
2006 онд Дорноговь аймгийн хуурч Мижиддоржоор морин хуурын анхны хичээл заалгасан.
2010 онд Дорноговь аймгийн 3 дугаар арван жилд ерөнхий боловсрол эзэмшсэн.
2010 онд СУИС ХУС-ийн онолын тэнхмийн хөөмэйн ангид элсэн орсон.
2014 онд тус сургуулийг мэргэжлийн хөөмэйч баклавар зэргээр төгссөн.
2011 оноос Алтай хамтлагийн хөөмийч, ард цээл хоолойтой, ерөөл магтаалчаар ажиллаж байна.
Товшуурч, бие биелээч Б. Гүрбазар
засварлах12 үеийн соёлын биет бус өв тээгч Шаавай овогт Балганы Гүрбазар нь 1991 онд Увс аймгийн Улаангом суманд Балганы 4 дэхь хүү болон мэндэлсэн. Бага наснаасаа аав Балганаар бий биелгээ икэл хуур заалгасан.
2009 онд Завхан аймгийн ХБК-д Ёочин мэргэжлээр төгссөн.
2011 оноос “Алтай ”хамтлагт Хөөмэйч бий биелгээ, товшуур хөгжимчнөөр ажиллаж байна.
Уран бүтээлчийн онцлог |
---|
Дээд өвөг: (1) Аккурам, (2) Чаак-Өрдөг, (3) Дуваан, (4) Улаанхүү, (5) Омбо, (6) Цэнд, (7) Аюурзана, (8) Балжин, (9) Дүүдэй, (10) Дурмаг, (11) Балган, 11 дэх үеийн өв уламжлагч Балганы 4 дэх хүү Гүрбазар, 5 дахь хүү Ганзориг нар 12 үеийн соёлын биет бус өв тээгчид юм. |
10-р үе
Дурмаг нь 1940 онд Увс аймгийн Тариалан суманд Дүүдэйн 2 дахь хүү болон мэндэлжээ. Бага наснаасаа аав Дүүдэйгээр икэл хуур, бий биелгээ заалгажээ. Тэрээр цэргийн алба хааж байхдаа барилгын ажил хийдэг байсан ба тухайн үеийн нийгмийн хөгжлийн бодлогоор Монгол орныхоо барилгын салбарт үр бүтээлтэй ажиллаж улсын тэргүүний барилгачин болж байжээ.
11 дүгээр үе
Балган нь 1960 онд Увс аймгийн Улаангом суманд Дурмагийн 1 дэхь хүү болон мэндэлжээ.Бага наснаасаа аав Дурмагаар икэл хуур, бий биелгээ заалгаж тэрээр бага наснаасаа ардын урлагын наадмуудад оролцож олон сайхан тэргүүн байрнуудын эзэн болсон билээ.Эцэг эхээсээ өвлөж авсан тэр сайхан авъяасаа үр хүүхдүүддээ өвлүүлэн өгч одоог хүртэл ардын урлагтаа зүтгэж байна. 2008 ардын урлагын наадмаас МУТА цол 2011 онд СТА цол 2012 ЮНЕСКО шилдэг зуун өв тээгчээр батламжлав.
12 дугаар үе Б. Гүрбазар нь ухаан орох цагаасаа аавыгаа дагаж биелсээр 12 үеийн бий биелээч болжээ. Тэрээр Алтай хамтлагт бий биелгээ, хөөмий, товшуур хөгжимчнөөр ажиллаж байна.
Бий биелээч Б. Ганзориг
засварлах12 үеийн соёлын биет бус өв тээгч Шаавай овогт Балганы Ганзориг нь 1994 онд Увс аймгийн тариалан суманд Балганы 5 дахь хүү болон мэндэлсэн. Бага наснаасаа аав Балганаар бий биелгээ икэл хуур заалган ардын урлагаа өвлөн тээж явна. 2011 онд 10 жилийн сургуулиа төгсөн 2012 онд Жигжидын нэрэмжит кино урлагын сургуульд кино найруулагч мэргэжлээр суралцаж байна. 2011 оноос Ардын язгуур урлагын “Алтай ”хамтлагт Биелээч икэл хуур ч хөгжимчнөөр ажиллаж байна.
Дээд өвөг: (1) Аккурам, (2) Чаак-Өрдөг, (3) Дуваан, (4) Улаанхүү, (5) Омбо, (6) Цэнд, (7) Аюурзана, (8) Балжин, (9) Дүүдэй, (10) Дурмаг, (11) Балган, 11 дэх үеийн өв уламжлагч Балганы 4 дэх хүү Гүрбазар, 5 дахь хүү Ганзориг нар 12 үеийн соёлын биет бус өв тээгчид юм. |
Уран бүтээлчийн онцлог |
---|
10-р үе
Дурмаг нь 1940 онд Увс аймгийн Тариалан суманд Дүүдэйн 2 дахь хүү болон мэндэлжээ. Бага наснаасаа аав Дүүдэйгээр икэл хуур, бий биелгээ заалгажээ. Тэрээр цэргийн алба хааж байхдаа барилгын ажил хийдэг байсан ба тухайн үеийн нийгмийн хөгжлийн бодлогоор Монгол орныхоо барилгын салбарт үр бүтээлтэй ажиллаж улсын тэргүүний барилгачин болж байжээ.
11 дүгээр үе
Балган нь 1960 онд Увс аймгийн Улаангом суманд Дурмагийн 1 дэхь хүү болон мэндэлжээ.Бага наснаасаа аав Дурмагаар икэл хуур, бий биелгээ заалгаж тэрээр бага наснаасаа ардын урлагын наадмуудад оролцож олон сайхан тэргүүн байрнуудын эзэн болсон билээ.Эцэг эхээсээ өвлөж авсан тэр сайхан авъяасаа үр хүүхдүүддээ өвлүүлэн өгч одоог хүртэл ардын урлагтаа зүтгэж байна. 2008 ардын урлагын наадмаас МУТА цол 2011 онд СТА цол 2012 ЮНЕСКО шилдэг зуун өв тээгчээр батламжлав.
12 дугаар үе Б. Ганзориг нь ухаан орох цагаасаа аавыгаа дагаж биелсээр 12 үеийн бий биелээч болжээ. Тэрээр Алтай хамтлагт бий биелгээ, хөөмий, товшуур хөгжимчнөөр ажиллаж байна.