Александр Лаказетт

Францын хөлбөмбөгчин
(Александр Ляказетт-с чиглүүлэгдэв)

Александр Лаказетт (Франц: Alexandre Lacazette, 1991 оны тавдугаар сарын 28-нд Лион хотод төрсөн) — Францын хөлбөмбөгчин бөгөөд Арсенал багийн довтлогч юм.

Александр Лаказетт

Лаказетт Лион багт, 2013 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАлександр Лаказетт
Төрсөн огноо1991 оны 5 сарын 28 (1991-05-28) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарФранц, Лион
Өндөр1.75 m ([convert: unknown unit])
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багАрсенал
Дугаар9
Өсвөрийн баг
1998–2003ELCS Lyon
2003–2010Лион
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2010–2017Лион203(100)
2017–Арсенал117(45)
Шигшээ баг
2006–2007Франц (16-)4(0)
2007–2008Франц (17-)11(1)
2008–2009Франц (18-)10(1)
2009–2010Франц (19-)10(4)
2010–2011Франц (20-)12(9)
2011–Франц (21-)11(5)
2013–Франц16(3)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Лаказетт Лион багийн өсвөрийн эгнээнд 12 настайдаа элсэж мэргэжлийн тоглогч болохын төлөө шаргуу хичээллэж байв. 2010 оны тавдугаар сард Лион мэргэжлийн гэрээ байгуулах санал тавьснаар түүний хувьд томоохон завшаан болж, тухайн оныхоо аравдугаар сард анхны гоолоо Сошо багийн хаалганд оруулж багийнхаа гарааны тоглогчоор богино хугацаанд дэвших боломжоо ахиулсан юм. 2010 оны Аваргуудын лигт 2010 онд гоол оруулж байсан. Мөн тухайн ондоо Английн Тоттенхэм Хотспур баг Лаказеттыг багтаа элсүүлэхээр идэвхтэй хөөцөлдсөн ч Лион багийн зүгээс тохиролцоонд хүрч чадаагүй.

Арсенал

засварлах

2017 оны 7-р сарын 5-нд Лаказетт Премьер Лигийн Арсенал багт нэгдэхдээ тухайн үеийн рекорд үнээр таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Лион клуб наймааны дүнг урьдчилан төлөгдөх 53 сая евро (46.5 сая паунд) дээр нэмж 7 сая евро (6.1 сая фунт стерлинг)-гийн урамшуулалтай гэж мэдэгдсэн. 8 сарын 11нд Лестер сити багтай хийсэн лигийн нээлтийн тоглолтод гараанд гарч дебют тоглолтоо хийсэн. Премьер лигийн дебют тоглолтод 94 дэх секундэд гоол оруулсан нь Премьер лигийн нээлтийн тоглолтын хамгийн хурдан орсон гоолд тооцогддог. Үүнээс цааш Борнмут баг, Вест Бромвич Альбион багтай хийсэн тоглолтуудад тус тус гоол хийж, гэртээ хийсэн лигийн 3 тоглолтод дараалан гоолдсон. Мөн Манчестер Ситигийн хаалганд улирлын 6 дахь гоолоо, Манчэстэр Юнайтэдтай хийсэн тоглолтод 8 дахь гоолоо хийсэн ч, Үүнээс хойш Арсенал төдийлөн сайн тоглолт гаргаагүй. Гоолгүй цуврал үргэлжилж улирлыг 14 гоолтой дуусгасан. (УЕФА Европын лигийн хагас шигшээ тоглолтод Атлетко Мадридийн хаалганд гоол хийсэн.)

Дараа улиралд 18 гоол 12 гоолын дамжуулалт өгсөн амжилттай 2018-2019 оны улирлын багийн шилдэг тоглогчоор шалгарсан.

2019-20 оны улиралд нээлтийн Бөрнли багтай хийсэн тоглолтод гоолдсон. 3 дахь тоглолт болох Тоттенхэм Хотспур багийн хаалганд гоолдож улирлыг амжилттай эхлүүлсэн.

2020 оны 12 сарын 29-ны өдрийн Брайтон багтай хийсэн тоглолтод солилцоогоор орж ирээд 29 секундэд гоол оруулж багаа хожилд хөтөлсөн. Энэ гоол нь 2006-2007 оны улирлаас тэмдэглэж эхэлсэн цагаас хойш Арсеналын тоглогч нараас хамгийн хурдан оруулсан гоол болсон.

Холбоос

засварлах