Алаг хөмрөг
Алаг хөмрөг, Emberiza hortulana, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд Европ болон Азид тархан нутаглах ба өвөл болоход Африкийн халуун дулаан газар өвөлждөг.
Ortolan | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Emberiza hortulana Карл Линней, 1758 |
Гадаад төрх
засварлахАлаг хөмрөг 16 см урт, 20-25 гр жинтэй. Гадаад байдал нь Алтан хөмрөгтэй төстэй ч толгой нь тод шар биш ногоовтор саарал байна. Жиргэх дуу нь адил төстэй юм.
Тэд үүрээ газар, намхан бут сөөгөнд засдаг. Гол идэш тэжээл нь ургамлын үр бөгөөд ангаахайгаа тэжээх үед хорхой шавьж ангуучилна. Өдгөө нийт 400,000-600,000 хос бий гэсэн тооцоотой.
Цахим холбоос
засварлах Commons: Алаг хөмрөг (Emberiza hortulana) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary: Алаг хөмрөг – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- emberiza hortulana
- Image from Hamburg University
- Episode of This American Life with a feature about eating Ortolan
- Oiseaux Photographs, text, map; (Франц)