Айзенах
Айзенах (герм. Eisenach) хот нь Тюринг муж улсын баруун хэсэгт орших германы хот юм. Энэ хот 1998 оноос эхлэн ямар нэгэн тойрог хотод харъяалагддаггүй бие даасан хот болсон бөгөөд Тюринг мужийн баруун хэсгийн болон, Хессен мужийн хойд болон зүүн хэсэг нутгийн төв болдог.
Айзенах
Eisenach (Герман) | |
---|---|
Улс | Герман |
Муж | Тюринг |
Тойрог | Вартбург |
Хуваалт | 11 |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2018–24) | Катя Вольф[1] (Зүүн) |
Газар нутаг | |
• Нийт | 104.17 км2 (40.22 бээр2) |
Өндөр | 215 м (705 фут) |
Хүн ам (2021-12-31)[2] | |
• Нийт | 41,806 |
• Нягтрал | 400/км2 (1,000/бээр2) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 99817 |
Залгах код | 03691, 036920, 036928 |
Улсын дугаар | WAK, EA |
Вэб сайт | www.eisenach.de |
Айзенах хот нь, дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн хотын баруун хойд хэсэгт байршилтай Вартбург хэмээх цайзаараа алдартай бөгөөд энэ цайз нь дундад зууны үед Тюринг мужийн хааны ордон байсан байна. Албан бусаар энэ хотыг Вартбург хот хэмээн бас нэрлэдэг байна.
1685 онд алдарт хөгжмийн зохиолч Иоганн Себастьян Бах нь Айзенах хотод төрсөн аж.
19-р зууны хоёрдугаар хагаст Айзенахд аж үйлдвэржилт хөгжиж эхэлсэн. Үүний үр дүнд 1896 онд автомашины үйлдвэр Айзенах үндэслэн байгуулагдсан бөгөөд энэ нь 1928 онд BMW-д хамаарах болсон ба сүүлд нь Айзенахын автомобилын үйлдвэр болон Вартбург хэмээх автомашин үйлдвэрлэж байжээ. Энэхүү уламжлалт автомашины үйлдвэрлэлт нь 1990 оноос эхлэн Адам Опел ХК-аар үргэлжилсэн. Автомашины үйлдвэр Опел болон Bosch нь өнөөдөр 4000 гаран ажилчин ажиллуулж байгаа нь Айзенахыг Тюринг мужийн аж үйлдвэрийн төв болгож байна.
Түүх
засварлахХамгийн эртний оршин суугчид нь ойролцоогоор 5500 жилийн тэртээ амьдарч байсан ул мөр байдаг. Мюлхойзерын Чауссеегоос баруун тийш байх Айзенахын тоосгоны үйлдвэрийн хавьцаа эртний керамик эдлэлийн ул мөр олдсон байна.[3] Тэр үеийн хүмүүс нь дөрвөлжин хэлбэртэй модон баганат сүлжсэн ургамлыг шавардан хийсэн байшинд амьдарч байсан байна.
531 онд хүртэл энэ газар нутаг нь Тюрингийн эзэнт гүрэн хамаарч байв. Тюринг нь Франкчуудад цохигдсоны дараа фраенкчууд 8-р зуунд нүүдэллэн ирж Петерсбургийн ойролцоо Хёрзел голын эрэгт суурьшсан байна. Энэ суурьшил газар нь өнөөгийн Айзенах хот юм.
Айзенах нь 1180 оны орчим аль хэзээнээс оршин тогтнож байсан тосгон болох Петерсбургийн хаант гүрний бичээст анх удаа дурьдсан байдаг.[4]
Газар зүй
засварлахАйзенах хотын төв хэсэг нь Хёрзел голын эрэгт орших бөгөөд энэ гол нь хотын баруун хэсгийн Хёршел дүүрэгт Верра голд нийлдэг юм. Верра гол нь хотын Нойенхоф болон Варта дүүргүүдээр дамжин урсдаг. Хамгийн нам хэсэг нь Хёршел дүүргээс хойд зүгийн Верраталд бөгөөд далайн төвшнөөс дээш 196 м оршино.
Өмнө болон баруун өмнө зүгт нь Тюрингийн ой байх ба энэ аажмаар өгссөөр далайн төвшнөөс 400 м хүртэл өгсүүр болдог. Айзенах хот нь 103,85 км² талбайг эзлэх ба үүний 7,44 км² талбайд барилга, 6,10 км² замын талбай, 45,39 км² ХАА-н зориулалт бүхий талбай мөн 1,12 км² талбайг худалдаа үйлчилгээ болон аж үйлдвэрийн зориулалтаар ашигладаг.
Цаг уурын хувьд жилдээ 781 - 959 мм хур тунадас унах ба дундаж хур тунадасны хэмжээ 831 мм (муж улсын дундаж: 837 мм) байна. Жилийн дундаж температур 7,6 - 9,0°С байх ба энэ нь Тюринг мужийн дундаж температур юм. Мөн түүнчлэн жилийн дундаж нартай байх хугацаа нь 1423 - 1444 цаг, ихэвчлэн салхилах салхины чиглэл нь баруун болон баруун өмнөд зүг болно.[5]
Уур амьсгал
засварлах
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Айзенах
Эх сурвалж: Climate-data.org[6]
|
Хүн ам
засварлахАйзенах нь аль дундаж зууны үед л Тюринг муждаа хүн ам олонтой хотын тоонд ордог байжээ. 16-р зуунд 4500 орчим, 17-р зууны дундуур 5500 болон 18-р зуунд 6500 орчим хүн амтай байсан гэж таамагладаг аж.[7] Аж үйлдвэржилтийн жилүүдийн өмнө ч оршин суугчдын тоо байнга өсөж байсан ба 1850 он гэхэд ойролцоогоор 10.000 гаран оршин суугч Айзенах хотод амьдарч байв. Үүнээс хойш 1895-аас 1914 оны хооронд аж үйлдвэрлэлийн салбарууд болох машин үйлдвэрлэл болон автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр хүн ам нь хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ нь Тюринг муждаа хүн амын өсөлт нь эрчимтэй нэмэгдсэн хотын тоонд орж байв. Хоёр дэлхийн дайны хооронд 10.000 гаран оршин суугчдаар өссөн. Дэлхийн 2-р дайны дараа цагаачид ихээр ирж суурьшсанаас шалтгаалан түүхэндээ хамгийн олон хүн амын тоонд хүрч, ойролцоогоор 52.000 хүн бүртгэгдэж байжээ. 1945-аас 1989 оны хооронд дээрх тоо 4000 багассан байсан бол хоёр герман нэгдсэний дараа бүр огцом буурч эхэлсэн байна. Харин 90-ээд оны дунд үеэс эдийн засгийн сайжралттай хамааралтайгаар хүн амын бууралт багассан ба түүнээс хойш маш багаар хүн амын тоо буурч байгаа үзүүлэлттэй байна.
|
|
|
¹ Үндэсний хүн амын тооллогоор гарсан тоо
Соёл урлаг болон үзмэрийн газрууд
засварлахХотын үзэсгэлэнт газруудын нэгд мэдээжийн хэрэг дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Вартбург цайз орно. Үүнээс гадна 1180 баригдсан Георгийн сүм нь Тюрингийн хатан хаан Ариун Элизабетийн хуримаа хийсэн болон Иоганн Себастьян Бах-д угаалга үйлдсэн сүм юм. Мөн Айзенахын хуучин хотын хэсэгт нийт 2,84 км урт хотыг хамгаалах хэрэм хана байсан ба энэ хэрэм нь 1130 оны үед баригдсан байна. Энэ хэрэмд 22 цамхаг болон хот руу нэвтрэн орох таван хаалгатай байснаас өнөөдөр ганцхан Николайн хаалга л үлдсэн ажээ.
Эдийн засаг
засварлах1898 оноос хойш Айзенах хотод автомашин зохион бүтээн үйлдвэрлэж байна. Айзенахын автомашины үйлдвэр нэртэйгээр үүсгэн байгуулагдсан автомашины үйлдвэрт Дикси хэмээх автомашин үйлдвэрлэж байсныг 1928 BMW худалдан авсан байдаг. Дэлхийн 2-р дайн болон түүнээс хойш 1950-д оны дунд үе хүртэл энд мотоцикл үйлдвэрлэж байж. Ардчилсан Герман Улсын Айзенахын автомобилийн үйлдвэр нэртэйгээр үйлдвэрлэлээ явуулж байхдаа Вартбург хэмээх автомашиныг үйлдвэрлэж байж. Үүний дараа 1992 оноос эхлэн хотын баруун хэсэгт Адам Опел ХК-ны охин компани болох Опел Айзенах ХХК өөрийн үйлдвэрийг барин үйлдвэрлэлээ явуулж байна.
Ном зүй
засварлах- Gerd Bergmann: Eisenacher Eisenbahngeschichte. Stadtarchiv Eisenach, 1997.
- Reinhold Brunner: Geschichte der Stadt Eisenach. Wartberg-Verlag, Gudensberg 2004, ISBN 978-3-8313-1460-7.
- Reinhold Brunner: Von der Judengasse zur Karlstraße. Jüdisches Leben in Eisenach. Hain-Verlag, Weimar 2003, ISBN 978-3-89807-050-8.
- Reinhold Brunner: Die Verfolgung, Vertreibung und Ermordung der jüdischen Menschen Eisenachs 1938–1942. Stadtarchiv Eisenach, 1998.
- Reinhold Brunner: Das war das 20. Jahrhundert in Eisenach. Wartberg-Verlag, Gudensberg 2000, ISBN 978-3-86134-970-9.
- Ulrike Frank: Weißt du noch? Mitten aus dem Eisenacher DDR-Alltag. Herkules-Verlag, Kassel 2011, ISBN 978-3-941499-61-4.
- Ulrike Frank: Mit dem Esel auf die Wartburg – Geschichten und Anekdoten aus dem alten Eisenach. Wartberg-Verlag, Gudensberg 2007, ISBN 978-3-8313-1803-2.
- Walter Höhn: Eisenach: Die Wartburgstadt zwischen Rennsteig und Hörselberge. Verlag Imhof, Petersberg 2010, ISBN 978-3-86568-561-2.
- Herlind Reiss: Denkmaltopographie Bundesrepublik Deutschland – Kulturdenkmale in Thüringen (Band 2.1). Stadt Eisenach Landhäuser und Villen am Fuße der Wartburg. E. Reinhold Verlag, Altenburg 2007, ISBN 978-3-937940-24-3
- Stefan Wolter: Bedenket das Armuth! Das Armenwesen der Stadt Eisenach im ausgehenden 17. und im 18. Jahrhundert, Hainholz-Verlag Göttingen, ISBN 3-932622-22-7.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ Gewählte Bürgermeister - aktuelle Landesübersicht, Freistaat Thüringen, accessed 4 October 2022.
- ↑ "Bevölkerung der Gemeinden, erfüllenden Gemeinden und Verwaltungsgemeinschaften in Thüringen Gebietsstand: 31.12.2021" (German хэлээр). Thüringer Landesamt für Statistik. June 2022.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Felix Humberg: Chronik der Wartburgstadt Eisenach und ihrer Umgebung. Die Entwicklung der Stadt Eisenach in der Epoche des vollentfalteten Feudalismus, Eisenach 1984, S. 307 verortete die Funde fälschlicherweise beim 2 km entfernten Stregda.
- ↑ Hans Patze (Hrsg.): Thüringen. In: Handbuch der historischen Stätten Deutschlands. Bd. 9, Alfred-Kröner-Verlag, Stuttgart 1989, ISBN 3-520-31302-2, S. 88–90.
- ↑ "Umwelt regional – Klima Thüringer Landesanstalt für Umwelt und Geologie 2013-03-14". Эх хувилбараас архивласан: 2016-03-04. Татаж авсан: 2015-05-31.
- ↑ Klima: Eisenach. Abgerufen am 26. Oktober 2013.
- ↑ "Geschichte Eisenachs 25. Januar 2012". Эх хувилбараас архивласан: 2015-09-23. Татаж авсан: 2015-05-31.