Агвааны Тэгшээ нь (1962 онд төрсөн, 2011 онд нас барсан) Монгол Улсын бөх судлаач, бөхийн шилдэг онигоочин, Зууны манлай онигооч, үндэсний бөхөөр цэргийн начин цолтой, самбо, жүдо бөхийн спортын мастер, бөхийн тухай хэвлэн нийтлэгч.

Бөх овогт Агвааны Тэгшээ нь 1962 оны 9 сарын 4Архангай аймгийн Цэцэрлэг суманд төржээ. Айлын зургаан хүүхдийн дөрөв дэх нь болж төрсөн бөгөөд эмээ өвөөгийн гар дээр өссөн байна. 1979 онд цэрэгт татагдаж, цэргийн албанаас биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгт шилжиж байжээ. 1980-1983 оны хооронд хуучнаар НАХЯ-ны харьяа Цэргийн дунд сургуулийн улс төр, хилийн цэргийн ангийг төгссөн юм.

Хоч нэршил

засварлах
  • Гандангийн гахай Тэгшээ
  • Франц Тэгшээ
  • Онигоочин Тэгшээ

Ажил эрхлэлт

засварлах

1978 онд “Хөдөлмөр” сонинд анх хулгар Нацагийн тухай бичиж хэвлэн нийтлэх ажлаа эхлүүлжээ.

“Таван цагариг” сонинд 14 орчим жил бөхийн тухай нийтлэл бичжээ.

Ном бүтээл

засварлах
  • 1989 онд 200 бөхийн онигооноос бүрдсэн “Бөхийн наргиа” ном
  • 2001 онд Ц.Баярсайхан заантай хамтран “XX зууны их асрын өмнө” ном
  • 2002 онд “Энэ цагийн энгүй хүчтэнүүд” цуврал ном
  • “Хийморь” сонины дайвар “Шилдэг онигоо” цуврал ном
  • "Хийморь" сонины дайвар "Ховор зургийн цомог" цуврал ном
  • “Манлайн баясгалант бөхчүүд” ном
  • "Энэ цагийг эзэлсэн идэр хүчит начингууд" зургийн цомог ном

Гавьяа Шагнал

засварлах

Улс, хотын Аварга Шалгаруулах Тэмцээний 30 гаруй медальтай.

  • 1988 онд Спортын мастер цол
  • Биеийн тамирын тэргүүний ажилтан
  • 1999 онд Зууны манлай онигооч
  • Соёлын тэргүүний ажилтан цол
  • 2008 онд Ард түмний гавьяат цол