Хуурай хууль

("Хуурай" хууль-с чиглүүлэгдэв)

"Хуурай" хууль (англи. prohibition of alcohol, орос. Сухой закон) гэдэг нь этанол агуулсан бодисыг (эмнэлгийн, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, түүнчлэн этилийн спирт багатай хольцыг эс тооцвол) худалдааны эргэлтэд оруулахыг хэсэгчлэн эсвэл бүрэн хориглох тухай хуулийн хэлдэг.

Согтууруулах ундаа  муу муухай бүхний шалтгаан болдог гэсэн үзэл бүр 19-р зууны эхэн үед Их Британид үүсжээ. Ялангуяа христ шүтлэгтнүүд архийг хүн төрөлхтөний  асуудал болсон ядуурал, нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийн зарим гишүүдийн ёс зүйгүй асуудал, гэр бүлийн салалтанд ихээр нөлөөлдөг гэдэгт итгэдэг байв.

АНУ-д үндсэн хуулинд засвар оруулан архийг бүрэн хориглосон бол Шинэ Зеландад  бүхэл бүтэн 50 жилийн туршид согтууруулах ундаа хэрэглэгчдийн эрхийг бууруулан дарж байв.

Үүнтэй зэрэгцэн дөнгөж бий болж байсан дарс үйлдвэрлэгчдийн салбар бараг устаж үгүй болж байлаа. Гэвч дарс, вискинд дурлах хүний жам ёсны хүсэл сонирхлыг хэзээ ч нугачан дарж чадаагүй ажээ.

1914 онд Дэлхийн нэгдүгээр дайны эхэн үед Оросын нутаг дэвсгэрт бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон Эзэн хааны зарлиг гарчээ. Согтууруулах ундааны худалдааг 1914 оны 7-р сарын 19-нд урьдчилан тогтоосон (тухайн оны 5-р сард) нормын дагуу дайчилгааны үеэр зогсоож, 8-р сарын сүүлчээр дайн дуустал сунгасан.

Эзэн хаан II Николай архидалт бол Оросын тариачдыг хагаралдуулсан муу зүйл гэдэгт итгэлтэй байсан бөгөөд энэ муухай зүйлтэй тэмцэх нь түүний үүрэг гэдэг байв. Архины борлуулалтаас олсон орлого нь улсын орлогын тавны нэгтэй тэнцэж байсан тул Сайд нарын зөвлөлд хатуу эсэргүүцэлтэй тулгарч байжээ.

1917 оны 10-р сард Орост хувьсгал гарч Зөвлөлт засаг төрийн эрхэнд гарч ирснээр архидалттай тэмцэх ажил үргэлжилсэн. 1917 оны арванхоёрдугаар сард Зөвлөлт засгийн газар архи зарахыг хориглосон хугацааг сунгав. 1919 оны 12-р сарын 19-нд РСФСР-ын Ардын Комиссаруудын Зөвлөл В.И.Лениний гарын үсэгтэй "Улс орны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа, хүчтэй согтууруулах ундаа үйлдвэрлэх, борлуулахыг хориглох тухай" тогтоол батласан байна. Үүнд хатуу арга хэмжээ авахаар заасан: эд хөрөнгийг хурааж, 5-аас доошгүй жил хорих ял оноох байв.

Архины эсрэг арга хэмжээний анхны хөнгөлөлт 1920 оны 1-р сарын эхээр болсон. Ардын Комиссаруудын Зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Бричкина гарын үсэг зурснаар 1919 оны 12-р сарын 19-ний тогтоолд өөрчлөлт оруулж, усан үзмийн дарс үйлдвэрлэх, борлуулахыг зөвшөөрөв.

1925 оны 8-р сард ЗХУ-ын удирдлага бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх, 30%-иас дээш хатуулагтай улсын үйлдвэрийн архийг чөлөөтэй зарлаа. 1930-аад оны 2-р хагаст  шар айраг ба дарсыг худалдаалдаг кафе, баарууд нээгдэж эхэллээ.  1937 оны 7-р сард дарс үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай тогтоол гарчээ.

Сүүлд ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёвын үед буюу 1985-1987 онд согтууруулах ундаатай тэмцэх үед жилд 5,5 сая хүүхэд буюу өмнөх 20-30 жилтэй харьцуулахад 500 мянгаар илүү төрж байжээ. Эрэгтэй хүний наслалт 2,6 насаар уртсаж гэмт хэргийн дундаж үзүүлэлт буурсан ажээ.

Согтууруулах ундааг өдрийн 14:00-19:00 цагийн хооронд, зөвхөн 1 шил архи гар дээр худалдах зарчмаар явуулах болсон бөгөөд архины үнэ 4 рублиэс 9 рубль хүртэл өсчээ. Ард иргэд  үүнд хазаарлагдсангүй өглөөнөөс эхлэн дэлгүүрийн урт дараалалд зогсох болов.

Оросын эзэнт гүрэнд хориглогдсон өмнөх үеийн нэгэн адил ЗСБНХУ-д архины эсрэг кампанит ажлын үр дүн нь хар тамхины хэрэглээ, хар тамхинд донтох явдал ихсэж байв. Мансууруулах бодис нь нийт хүн ам, ялангуяа залуучуудад илүү хүртээмжтэй болсон байна. Мөн согтууруулах ундааны далд эдийн засаг хөгжиж эхлэв.

АНУ-ын Үндсэн хуулийн 18-р нэмэлт засвараар Согтууруулах ундааны хэрэглээг албан ёсоор хориглоогүй боловч уг хуулиар түүнийг үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэхийг хориглосон байна. 1917 оны арванхоёрдугаар сарын 17-нд АНУ-ын Конгресс үүнийг баталсан.

Америк дахь архи, согтууруулах ундааны бүтээгдэхүүн, түүний борлуулагчдын эсрэг чиглэсэн хамгийн анхны эсэргүүцлийн хөдөлгөөн 18-р зууны төгсгөлд эхэлсэн. Энэ үеэр колониуд архины асуудалтай холбоотой нийгмийн тодорхой асуудлуудтай байсан. Өөрөөр хэлбэл, Америкийн хувьсгалын дараах жилүүдэд согтуугаар аллага, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн. Согтууруулах ундааны талаарх хамгийн анхны эсэргүүцэл, шүүмжлэл нь Пенсильвани мужийг төлөөлөн Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсан доктор Бенжамин Рашаас ирсэн юм. Тодруулбал, тэрээр Конгрессын цэргүүдэд өдөр бүр нормоор өгдөг вискиг эсэргүүцсэн байдаг юм.

19-р зууны дундуур АНУ-д согтууруулах ундааны эргэлттэй холбоотой хоригийг анх удаа баталжээ. 1846-1855 оны хооронд "хуурай хууль"-ийг 13 мужид нэвтрүүлсэн ч сүүлдээ үндсэн хууль зөрчсөн гэж үзээд цуцалсан байна.

1917 онд АНУ-ын Конгресс "хуурай хууль"-ийг нэвтрүүлэх Үндсэн хуульд оруулах арван найм дахь нэмэлт өөрчлөлтийн төслийг баталж, батлахаар бүх мужуудад илгээв. 1917 оны 9-р сард тус улсад виски үйлдвэрлэхээ зогсоож, 1919 оны 5-р сард шар айрагны үйлдвэрлэл мөн адил зогссон байна.

Чухам энэ өдөр АНУ-ын үндсэн хуульд 21 дэх засвар орж 1921 оны 12-р сарын 17-ны өдрөөс 0,5%-ийн спиртийн агууламжаас дээш бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэх, худалдах, зөөвөрлөх явдлыг хориглох заалт үйлчилж эхэлсэн ажээ.

Олон нийтийн шахалтаар 1933 оны 12-р сарын 5-нд АНУ-ын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг баталж, улс даяар согтууруулах ундааны хоригийг хүчингүй болгов.

Хязгаарлалт нь улсын түвшинд хэвээр байв. Оклахома, Канзас, Миссисипи мужууд 1948 онд хуурай хуультай хэвээр байв. Миссисипи бол 1966 онд хязгаарлалтыг цуцалсан АНУ-ын сүүлчийн муж улс юм.

Финланд

засварлах

Хориг 1919 оны 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэрээр төрийн согтууруулах ундааны компанид согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, борлуулах монополь эрхийг баталгаажуулж, согтууруулах ундааг зөвхөн эм, шинжлэх ухаан, техникийн зорилгоор ашиглахыг зөвшөөрчээ.

Харин уг хууль батлагдсанаар хууль бус наймаа, согтууруулах ундааны далд зах зээл өссөн юм. Архи гэрээрээ нирэх, архины хууль бус наймаа маш өндөр хэмжээнд хүрсэн. Хураагдсан архины хэмжээ жилээс жилд өсч, 1930 онд 1 сая литрээс давж байжээ.

Исламын шишинтай орнууд

засварлах

Исдамын номлолын "Коран судар"-т согтууруулах ундаа (мансууруулагч ундаа) хэрэглэхийг хатуу хориглосон байдаг ч Исламын шашинтай бүх улс оронд төрийн түвшинд албан ёсны "хуурай хууль" байдаггүй. Де-юре, зөвхөн зарим уламжлалт Исламын шашинтай орнууд (жишээлбэл, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Иран) нутаг дэвсгэр дээрээ согтууруулах ундааны эргэлтэд хууль эрх зүйн хязгаарлалтыг нэвтрүүлсэн. Гэсэн хэдий ч исламын шашин зонхилох шашинтай орнуудад "хуурай хууль"-ийг нэвтрүүлээгүй ч гэсэн архины хэрэглээ шашны онцлогоос шалтгаалж бага байдаг.