Коран (араб. الْقُرآن‎ [qurˈʔaːn] — аль-К̣ур’а̄н) - Исламын шашны сургаал номлол, зөнч Мухаммедийн зөгнөлийг бичсэн араб хэл дээрх шашны хөлгөн судар юм.

Коран

«Коран» гэж үг араб хэлнээс гаралтай «чанга дуугаар унших», «сургааль» гэсэн утга агуулдаг байна.

Исламын шашны уламжлалын дагуу Коран судрыг сахиусан тэнгэр Жибрил (Ариун тэнгэр Габриел) -аар дамжуулан 23 жил (610 оноос 632 он) үргэлжилсэн бөгөөд Мухаммед дөчин настайдаа анхны илчлэлтээ Гэгээн мэдлийн шөнө (Рамадан сар) хүлээн авчээ. Коран судрыг хамтрагч дагагчид нь гэгээн Мухаммедын хэлсэн үгнээс бичжээ.

Исламын шашинтай орнуудад Коран нь Сунна-тай (Кораны дараа ордог ариун сургааль. Мохаммадын хэлсэн үг, үйл хэргийг тухай) хамт дагаж мөрддөг иргэний болон эрүүгийн хууль тогтоомжийн үндэс суурь болдог байна.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Коран