Далд эдийн засаг
Далд эдийн засаг (мөн нууц эдийн засаг, сүүдрийн эдийн засаг, албан бус эдийн засаг, англи. shadow economy, орос. теневая экономика) -Төрийн хяналт, бүртгэл тооцооноос гадуур, Төр болон нийгмээс нуудаг буюу далд байдаг эдийн засгийн үйл ажиллагааг хэлнэ.
Далд эдийн засаг гэж төр, улсын хууль тогтоомж, нийгмийн тогтсон дүрэм журмыг тойрсон хууль бус бөгөөд өөрөө хар аяндаа хөгждөг иргэд хоорондын эдийн засгийн харилцаа буюу "хэсэг бүлэг хүмүүсийн буюу гэр бүлийн эдийн засаг" мөн үүнд багтдаг байна. Үүнийг зориуд хуулиас далд нууж хаахаас илүүтэй төр засаг тэрбүр бүртгэх боломжгүй байдаг байна (Жишээ нь: мал өсгөж махыг нь зарах, хашаандаа ногоо тариад хэрэглэх, бартер буюу барааг бараагаар солих, харилцан туслах зарчмаар нэг нэгэндээ туслах, ..г.м. ) Энэ үйл ажиллагаа нь далд байдаг тул татвар ногдуулах боломжгүй байдаг ажээ. Уг нь төрөөс орлогоо нуун дарагдуулсан, татвараас зайлсхийсэн аливаа бизнесийг эдийн засгийн далд үйл ажиллагаа гэж үзэж болдог юм. Үүнээс гадна хууль бус аргаар буюу эрүүгийн шинжтэй эдийн засгийн үйл ажиллгаа мөн далд эдийн засагт ордог юм.