Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2012-51

Пүсан (хэлний [н]-ээр төгсөх тул Пүсань, монгол үгийн дүрмээр Пүсаана гэж бичиж болно; бусад дүрэм, галиг, зүй тогтлоор Пусан, Бусан, Бүсан, Пүсань, Бүсань гэж янз янзаар бичих нь ч бий; сол. 부산 пү-сан; Англи: Busan; Орос: Пусан) — 3.6 сая оршин суугчтай, Өмнөд Солонгосын хоёрдугаар их хот. Албан ёсоор Пүсань куанёг-ши (부산광역시) буюу Пүсан өргөн хот гэх аймагтай тэнцэх нэгдүгээр зэргийн засаг захиргааны нэгж мөн. Энэхүү Пүсан өргөн хот буюу Пүсанд 767.35 км2 газар харьяалагдаж, дотроо 15 дүүрэг (кү), 1 хошуу (күнь) болж хуваагддагаас үзвэл уг байдлаараа хот, хөдөө аль аль газрыг багтаадаг ч хот гэж бичигдэх нутаг юмсанжээ. Хаяа залгаа Кимхэ, Янсан гэх мэтийг хотыг хамруулан тооцоход Пүсан хотын бөөгнөрөлд 4.4 сая хүн оршин сууж байгаа. (Бүрэн эхээр нь унших...)