Пүсань
Пүсань [Пүсаань] (сол. 부산) буюу Пусан хот бол Өмнөд Солонгосын улсын доор шууд захирагдах, 767 км² нутаг дэвсгэрийг харьяалсан өргөн хот юм. Солонгосын хойгийн дорно өмнөд үзүүрт оршдог.
Пүсань хот |
|||
---|---|---|---|
өргөн хот | |||
Пүсань өргөн хот сол. 부산광역시 [Пү саань куан ёг ший] |
|||
|
|||
Өмнөд Солонгос орон дахь Пүсань нутаг | |||
Улс орон | Өмнөд Солонгос (БНСУ) | ||
Бүс, муж | Ённам | ||
Өргөн хот | Пүсань | ||
Дотроо | 16 нутагтай | ||
Газар нутаг | 767.35 км² | ||
Хүн ам (тооц.) | 2014 онд 3,582,019 хүн | ||
Нягт сийрэг | 2014 онд 4,70/ хүн/км² | ||
Ард түмэн | солонгос үндэстэн | ||
Нутгийн олон | Пүсанийхан | ||
1963 онд | аймгаас тусгаарласан | ||
Цагийн бүс | Солонгосын цаг (ГЦ+9) | ||
Утасны дуг. | +82 51 | ||
Цахим хуудас | busan.go.kr |
| |||||||||||
| |||||||||||
Ерөнхий тайлбар: () – үсгийн галиг, [] – хэл,дуудлага 1 дугаарын тайлбар: 49-р дүрмийн 2-1 ба 23-р дүрмийн 1-2 2 дугаарын тайлбар: 49-р дүрмийн 2-2 |
2023 оны байдлаар 3 471 949 сая хүн амтай Пүсань улсдаа Сөүлийн дараах хоёрдугаар том хот нь юм. Хаяа залгаа Кимхэ, Янсан гэх мэтийн хотыг хамруулан тооцсон Пүсань хотын бөөгнөрөлд 4.4 сая хүн оршин сууж байгаа.[1]
Пүсань дэлхийд тэргүүлэх далайн боомт бөгөөд тус улсын далайн нийслэл гэгддэг, санхүүгийн төв газар болсон.
Пүсаньд 2002 оны Азийн наадам явагдаж байлаа.
Хотод орчин үеийн өндөр барилгууд байдаг - "Centum Leaders Mark" хэмээх тэнгэр баганадсан барилга, тус улсын хамгийн өндөр оффис болох Пусаны олон улсын санхүүгийн төв зэрэг юм.
Пусан хотод Монгол Улсын Консулын газар үйл ажиллагаа явуулж байна.
Албан ёсны хаяг: Consulate of Mongolia in Busan 11, Haeun-daero 774beon-gil, Haeundae-gu, Busan, 48104, Republic of Korea
Утас: 051 (465) 9996, Факс: 051 (465) 9997
Цахим шуудан: busan@mfa.gov.mn
Цахим хуудас: www.busan.consul.mnFacebook: Consulate-of-Mongolia-in-Busan/
Шуурхай утас: +82 010 4966 7103
Нэр
засварлахЭнэ хотын нэрийг солонгос хэл бичгийг үндэслэж Пүсань, орос бичгийг үндэслэж Пусан, англи хэрээл "Busan" гэж бичнэ. Солонгосоос монголчлох дүрэм тусгайлан батлагдаагүйгээс Пүсан, Бусан, Бүсан, Бүсань гээд бүгд 6 янзаар бичиж салаалжээ.
Газар зүй
засварлахСолонгосын хойг, Солонгос, Өмнөд Солонгос гэх гурван янз газар орны хамгийн дорно-өмнөд, Японтой ойрхон Солонгосын хоолойн эрэг ирмэг өнцөг буланд Пүсань байрладаг. Сөүлээс 314 км зайтай.
Дундуураа уул толгодтой ч гэсэн үндсэндээ хоёр голын (Нагдун, Сүён) адгийн нам доор газарт энэ хот цогцолжээ.
Агаарын температур VII сарын өдөр дунджаар +24.1°C дулаан, I сарын өдөр дунджаар +3.2°C сэрүүн байдаг.
Засаг захиргааны хуваарь
засварлахПүсан дотроо 15 дүүрэг (гү), 1 хошуунд (гүнь) хуваагддаг.
Газрын зураг | # | Нутгийн нэр | солонгос | латин | Хүн ам (2010) |
---|---|---|---|---|---|
— дүүрэг — (구) | |||||
1 | Хэүньдэ | 해운대구 | Haeundae | 429,477 | |
2 | Пүсаньжинь | 부산진구 | Busanjin | 398,174 | |
3 | Саха | 사하구 | Saha | 362,697 | |
4 | Пүг | 북구 | Buk | 313,553 | |
5 | Нам | 남구 | Nam | 301,904 | |
6 | Туннэ | 동래구 | Dongnae | 283,636 | |
8 | Сасан | 사상구 | Sasang | 261,673 | |
9 | Кымжон | 금정구 | Geumjeong | 257,662 | |
10 | Ёньжэ | 연제구 | Yeonje | 213,453 | |
11 | Сүён | 수영구 | Suyeong | 179,208 | |
12 | Ёнду | 영도구 | Yeongdo | 148,431 | |
13 | Со | 서구 | Seo | 127,068 | |
14 | Тун | 동구 | Dong | 102,859 | |
15 | Гансо | 강서구 | Gangseo | 66,269 | |
8 | Чон | 중구 | Jung | 50,555 | |
— хошуу — (군) | |||||
11 | Кижан | 기장군 | Gijang | 103,762 |
Эдийн засаг
засварлахПүсаний боомт ачаа эргэлтийн хэмжээгээр дэлхийд тавд ордог.[2] 1978 оноос эхэлсэн гурван боомт жилдээ 13 сая чингэлэг ачиж буулгаж байна.
Рено Самсон Моторс компани, Ханьжиний хүнд үйлдвэр, Пүсань банк, Пүсань иргэний агаарын тээврийн компани, Солонгосын хөрөнгийн биржийн төв байр Пүсаньд байрладаг.
Пүсаньд Сомёнь мэтийн бизнес төвлөрсөн хоёр дүүрэг, дэлгүүр хоршооны дөрвөн дүүрэг болон Чагалчи хэмээх загасны зах бий.
Их, дээд сургууль
засварлахЦахим холбоос
засварлахЗүүлт, тайлбар
засварлах- ↑ "Archive copy". Archived from the original on 2007-09-30. Татаж авсан: 2007-09-30.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Empty Containers Clog Busan Port as Trade Slumps, bloomberg.com– March 3, 2009 02:12 EST