Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-20

Далбаа
Далбаа

Белиз нь төв Америкийн улс. Төв Америкийн улсуудын дундаас ганцаараа Англи хэлийг албан ёсны хэлээ болгосон улс юм. 1973 он хүртэл Британийн Гондурас гэж нэрлэгддэг байсан Британийн колони улс байжээ. 1981 онд Их британий хамтын нөхөрлөлийн орнуудын холбооны хүрээнд тусгаар тогтносон байна. Белиз нь Карибын холбоо (CARICOM), Sistema de Integración Centroamericana (SICA) гишүүн орон юм. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 22,960 km² ба 297,651 /2007 оноор/ хүн амтай. Хүн амын нягтшилын хувьд төв Америкийн бүс нутагт хамгийн бага бөгөөд Дэлхийн хамгийн бага нягтшилтай улсуудын нэг юм. Гэхдээ хүн амын өсөлт нь 2006 онд 3,6 хувь байв.

Белизийн уугуул оршин суугчид нь Майя гэж бидний нэрлэдэг төв Америкийн уугуул иргэд юм. МЭӨ 1500 он, МЭ 300-900 оны хооронд өнөөгийн Белизын нутагт Маяагийн соёл иргэншил цэцэглэн хөгжиж байв. 1638 онд анхны Европ хүмүүс болох Англичууд хүрч ирсэн байна.Белиз гэх нэр нь тус газар анх оршин суусан Британийн далайн дээрэмчин П.Уоллесын нэрнээс үүссэн гэж үздэг бөгөөд Испани хэлээр Белиз гэж дуудагдах болжээ. Өнөөдрийг хүртэл Белизэд Испани хэл өргөн хэрэглэгдэж байсан ч Испаничуудын давуу байдал бий болоогүй юм. 1770-аад оноос эхлэн Англичууд Белизээс Мод бэлтгэж, ноосны будагны түүхий эдийг үйлдвэрлэн экспортлодог байжээ. 1900 оны эхэн үе хүртэл Белизын эдийн засаг улаан зандан модны экспорт дээр тулгуурлагдаж байсан ба одоо чихрийн нишингэ, эрдэнэшиш ба цитрусын төрлийн бүтээгдэхүүнүүд, гадил жимсний үйлдвэрлэл нилээд нөлөөтэй болоод байна. (бүрэн эхээр унших)