Ким Тэхён (Өмнөд Солонгос: 김태형; 1995 оны 12 сарын 30 нд төрсөн), V (뷔) гэдгээр нь олон нийтэд танигдсан, Өмнөд Солонгосын к-поп хамтлаг BTS-ийн хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин. 2013 онд тус хамтлаг дебют хийснээс хойш, V өөрийн нэрээр 2016 онд "Stigma", 2018 онд "Singularity" болон 2020 онд "Inner Child" гэсэн гурван бие даасан дуугаа дуулж Өмнөд Солонгсын Гаон Дижитал Чартд баталжээ. V нь BTS-ээс гадна 2016 онд Hwarang: The Poet Warrior Youth телевизин цувралд тоглож "It's Definitely You" соло дууны хувьд нэмэр оруулсан. Тэрээр 2019 онд өөрийн зохиосон анхны дуу болох "Scenery" дуугаа гаргасан. 2023 онд "Love Me Again", "Rainy Days" соло дуунуудыг гаргаснаар V бие даасан уран бүтээлчийн албан ёсны анхнй тоглолтоо хийсэн. Түүний анхны бие даасан цомог Layover нь 9 сарын 8 нд "Slow Dancing" нэртэй гурав дахь солотой цуг гарсан.

V (뷔)
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрV
Жинхэнэ нэрКим Тэхён
Төрсөн өдөр12 сарын 30
Төрсөн он1995
Төрсөн газарТэгү хотын Сэо дүүрэг
Амьдарч буй газарСөүл
Яс үндэсСолонгос
Улсын иргэнБНСУ
Ажил үйлдуучин, жүжигчин
Дуулдаг хэлСолонгос, Англи
УрсгалК-поп
ХамтлагБиТиЭс (BTS)
КомпаниBig Hit Music

Амьдрал боловсрол засварлах

V буюу Ким Тэхён нь 1995 оны 12 сарын 30нд Дэгү хотын Сэо дүүрэгт төрж, Геочан мужид өссөн. Тэр гурван хүүхэдтэй айлийн том бөгөөд эрэгтэй эмэгтэй дүүтэй. V анх бага сургуульд байхдаа мэрэгжлийн дуучин болохыг мөрөөддөг байсан . Тэрээр аавынхаа дэмжилгээр дунд ангидаа саксофон тоголж эхэлсэнээр хөгжмийн карьераа эхлүүлсэн. V Дэгү хотод шалгалт өгч дараа нь Big Hit Entertainment -д дадлагжигч болсон .

2014 онд уралгийн ахлах сургуулийг төгссөний дараа, V Глобал Кибер их сургуульд элсэн орж, 2020 оны 8 сард энтертайнмент нэвтрүүлэл мэрэгжлуур төгссөн. 2021 оны байдлаар Ханьян Кибер сургуульд элсэн суралцаж, зар сурталчилгаа, хэвлэл мэдээллийн чиглэлээр Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Карьер засварлах

2013 оноос өнөөг хүртлэх :BTS засварлах

Дебют хийхээс өмнө V BTS-ийн нууц гишүүн байсан. Түүний агентлаг түүнд гэнэтийн бэлэг барихыг хүссэн тулд шүтэн бишрэгчид нь түүнийг мэддэггүй байсан. Тэрээр дараа нь энэ нь түүнийг тухайн үед ганцаардуулж тавгүйрхүүлж байсан гэж тэрээр хэлсэн бөгөөд тэр өөрийгөө хасагдаж магадгүй гэж бодсон. 2013 оны 6 сарин 13нд тэрээр Mnet-ийн M Countdown нэвтрүүлэгт хамгийн анхны соло цомог болох 2 Cool 4 Skool-ийн "No More Dream" дуугаар BTS-ийн гишүүнээр дебют хийсэн. V анх The Most Beautiful Moment in Life, Pt. 1-ийн хөгжмийн зохиолчоор ажилсан. (2015) онд (EP), "Hold Me Tight"дууны хамтран зохиолч, продюсерээр "Fun Boyz" дууны үгэнд хувь нэмрээ оруулсан. Хамтлагийн дарагийн дуу болох The Most Beautiful Moment in Life, Pt. 2, V-ийн аяыг "Run" дуунд ашигласан. Тэрээр BTS- ийн 2016 оны студийн цомогт зориулз анхны бие даасан "Stigma" дуугаа хамтран бичиж, зохиосон.Мөн тэр хамталгийн гишүүн J-Hope-той хамран хийсэн"Hug Me" болон Аделийн "Someone Like You" дууны коверийг албан бусаар гаргасан.

2016 оноос өнөөг хүртлэх :Бие даасан үйл ажилгаа засварлах

 
V-гийн гарын үсэг

2016 онд V өөрийн нэрээр KBS2-ийн Hwarang: The Poet Warrior Youth гэх кинонд туслах дүрд тоглосноор жүжигчнийхээ гарааг эхлэсэн.Тэрээр мөн хамталгийн гишүүн Jin-тэй хаттран "It's Definitely You" хэмээх дуэт соло дээр тус киноны дууг бүтээжээ. BTS-ийн дөрвөн жилийн ойг тохиолдуулан V хамтлагийн гишүүн RM-тэй хамтран "4 O'Clock" дууг гаргасан.

V 2019 оны 1-р сарын 30-нд "Scenery" нэртэй анхны бие даасан дуугаа BTS SoundCloud хуудсаар дамжуулан цацсан. V өөрөө баллад (шүлгийн нэг хэлбэр бичиж), зохиож, хавтасны зургийг өөрөө авсан. Энэхүү дууг Big Hit-ын продюсер Docskim хийсэн бөгөөд Pdogg болон Hiss Noise нар нэмэлт хувь нэмэр оруулсан.[32] Энэ нь арван дөрөв хоногийн дотор 20 саяас 100 сая дамжуулалтад хүрсэн нь платформ дээрх шинэ дээд амжилт юм. Гаргаснаас хойш хоёр долоо хоногийн хугацаанд "Scenery" нь өдөр тутмын цацалтын дээд амжилтыг есөн удаа эвдсэн.Долоон сарын дараа, V өөрийн хоёр дахь бие даасан, анхны бүх үг нь англи болох "Winter Bear"-ээ SoundCloud-аар дамжуулан 8сарын 9нд BTS-ийн YouTube сувгаар өөрийн найруулсан дууны клипэ гаргавв Hiss Noise, Adora, нар хавцасны зургийг Vante хэтээх нууц нэрээр авсан байна.

2020 онд V 3-р сарын 13-нд нээлтээ хийсэн JTBC Itaewon Class драмын-ын дуунд "Sweet Night" indi pop соло оруулсан.Өөрөө үгийн бичиж, продюсерлэсэн, найруулж, дууны гүйцэтгэл, халуун дулаан шүлгийн хувьд ерөнхийдөө таатай үнэлгээ авч. АНУ-ын Billboard-ын Дижитал дууны жагсаалтын 2-р байранд оржээ. 12-р сарын 25-нд тэрээр Зул сарын баярын сэдэвт "Snow flower" дуугаа гаргасан бөгөөд Peakboy-той хаммтарсан.[баримт хэрэгтэй]

2021 оны 12-р сарын 24-нд V нь Studio N телевизийн "Our Beloved Summer" цувралын анхны дууны нэг хэсэг болох "Christmas Tree" дууг гаргасан. Энэ нь Billboard Hot 100-ийн 79-р байранд орж, V чартад анхны бие даасан бичлэгийг цацсан.Дараа жил нь тэрээр Disney+ -ийн In the Soop реалити цувралд тоглож Пекбой, Пак Сожүн, Чой Вүүшик, Пак Хюншик нартай хамтран ажилласан цуврал долдугаар сард нээлтээ хийж, наймдугаар сард дууссан. 2023 оны 2-р сард V хоёр дахь реалити цуврал болох "Жиннигийн гал тогоо" хэмээх тусгай хоол хийх аялалын нэвтрүүлэг болох Prime VideoПак Сү Жүн, Чой нартай хамт тоглосон. Дараа сард тэрээр Индонезийн хөрөнгө оруулалтын SimInvest компанийн брэндийн төлөөлөгчөөр, Францын тансаг зэрэглэлийн Celine брэндийн дэлхийн элч төлөөлөгчөөр сонгогдов. Тэрээр 7-р сард Cartier брэндийн элч төлөөлөгч, Panthere de Cartier кампанит ажлын нүүр царай болсон.[баримт хэрэгтэй] "Scenery", "Winter Bear", "Snow Flower" нь 9-р сард гарсан анхны бие даасан цомог Layover цацагдахын өмнө 8-р сарын 28-нд V-ийн нэрээр албан ёсны соло хэлбэрээр дэлхий даяарх дижитал болон стриминг платформууд дээр тавигдсан. Hanteo Chart-ийн дагуу Layover нь 2.1 сая хувь борлогдсон К-поп соло уран бүтээлчийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын эхний долоо хоногт бүртгэгдсэн байна. АНУ-д Billboard 200 жагсаалтын 2-р байранд орж, хамталгийн гишүүд болох Жимин, Шуга нартай Billboard чартын түүхэн дэх хамгийн өндөр жагсаалтад орсон Солонгосын соло уран бүтээлчидээр шалгарсан.

Урлаг засварлах

V нь ерөнхийдөө эерэг шүүмжлэлийг хүлээн авсан баритон дуутай хоолойтой бөгөөд түүний хоолойн цар хүрээ, "сөөнгө" өнгө аясыг магтдаг.Тэрээр "Stigma" хэмээх бие даасан дуугаа гүйцэтгэснээрээ илүү өргөн хүрээний дуугаар хүлээн зөвшөөрөгдөж, дууны цар хүрээ, өвөрмөц хөгжмийн чадварыг харуулсан дууг магтагдаж байв. BTS-ийн Love Yourself: Tear (2018) дууны нээлтийн дуу болох "Singularity" дээрх V-гийн өнгө аясыг хөгжим шүүмжлэгч Бланка Мендез цомогт "өнгө тохируулагч" хэмээн онцолсон байна.Үүний нэгэн адил Vice-ийн Кэти Гох үүнийг "V-ийн шилдэг дууны үзүүлбэрүүдийн нэг" гэж үнэлэв. Elite Daily-ийн Карен Руффини нийтлэлдээ "V... гол элемент болох супер тайвшруулах, намуухан аялгуу гаргахад ямар ч асуудалгүй" гэж бичсэн байна. BTS-ийн ерөнхий дуунд"Billboard-ийн Тамар Хермантай хамт V-ийн доод хүрээ нь BTS-ийн хөгжмийн томоохон хэсэг гэдгийг онцолсон V-ийн хөгжийн чанарт түүний жааз, сонгодог хөгжимд дуртай нь ихээхэн нөлөөлсөн. Эрик Бенет, Рубен Стэддард нар түүний урам зориг өгсөн хүмүүс юм.

V нь жүжигчний хувьд "хоёр тал" буюу тайзан дээр янз бүрийн сэтгэл хөдлөлийг өдөөх чадвараараа алдартай. Их Британийн сэтгүүлч Риан Дэйли NME-д бичиж байхдаа "Love Yourself: Speak Yourself World Tour"-ын үеэр V-ийн "Singularity" дууны тоглолтын талаар ярихдаа үүнийг онцгойлон тэмдэглэж, түүний хөдөлгөөнийг "нарийвчилсан бөгөөд санаатай" гэж тодорхойлсон байна. MTV-ийн Кристал Белл V-ийн үзүүлбэрүүд ихэвчлэн концертын газруудад шууд камертай ажилладаг бөгөөд тоглолтын үеэр нарийн илэрхийлэл бий болгохын тулд тэдгээрийг хэрхэн ашигладаг болохыг тэмдэглэжээ.

Нөлөөлөл ба Нөлөө засварлах

V 2016 оны 11-р сард BTS-ийн фэн уулзалтын үеэр "I purple you" гэсэн хэллэгийг зохиосон. Тэр цагаас хойш нил ягаан өнгө BTS болон тэдний шүтэн бишрэгчдийн бэлэг тэмдэг болсон. UNICEF энэ хэллэгийг BTS-тэй хийсэн дээрэлхэхийн эсрэг кампанит ажилдаа ашигласан.

2018 онд Eugene Investment & Securities Co., Ltd нь K-pop салбартай холбоотой Google хайлтын чиг хандлагын талаар аналитик судалгаа хийсэн. "V" нь Өмнөд Солонгост сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн их хайгдсан түлхүүр үгээр жагсаалтын нэгдүгээрт жагссан байна.Gallup Korea-аас явуулсан судалгаагаар V нь 2019 оны дөрөвдүгээрт хамгийн их таалагдсан шүтээнээр шалгарсан ба өмнө нь 2018 онд есдүгээрт бичигдэж байсан. 2021 онд тэрээр хорин найман долоо хоног дараалан Японд хамгийн алдартай солонгос одоор шалгарчээ.[баримт хэрэгтэй]

Төрөл бүрийн уран бүтээлчид түүнийг нөлөө, үлгэр дууриал болгон дурддаг: The Boyz-ийн Ёнхүүн болон Хвалл, Golden Child-ийн Жэйхүүн болон Жанжүнь, MVP-ийн Been, Rainz-ийн Бюнь Хюнминь, Cravity-ийн Серим , Ateez-ийн Ёсан болон Минги D-Crunch-ийн Жүнсон болон Dyla , Лусенте-ийн Бао, Ньюкидд-ийн Юнмин, Boy Story хамтлагийн Ханью, Tomorrow X Together-ийн Бомгю, Produce X 101 хамтлагийн оролцогчид болох Ку Жүнгмо, Ли Тээүн, Махиро Хидака, Wanna One хамтлагийн гишүүн асан Пак Жи Хун нар.[баримт хэрэгтэй]

Хувийн амьдрал засварлах

2018 оноос хойш V хамтлагийнхантайгаа Өмнөд Солонгосын Сөүл хотын Ханнам-донд амьдарч байна. 2019 оны 7-р сард тэрээр 5.1 тэрбум ₩ (2019) (4.38 сая ам. доллар) үнэтэй орон сууц худалдаж авсан.[баримт хэрэгтэй]

Эрүүл мэнд засварлах

2018 оны 10-р сард Парист болсон "Love Yourself World Tour" тоглолтын үеэр V өвчний улмаас дуулахад хүндрэлтэй байсан бөгөөд тоглолтын үеэр зарим хэсгийг дуулхаас татгалзсан байна.2021 оны 10-р сард V-ийн агентлаг түүнийг гэмтлийн улмаас тоглолтын үеэр бүжиглэхээс татгалзаж, дуулж байхдаа суусан хэвээр байхыг мэдэгдэв.[баримт хэрэгтэй]

Бүтээлүүд засварлах

V-ийн BTS-тэй хийсэн бүтээлийг BTS сингл дискографи болон BTS цомгийн дискографиас үзнэ үү.

Студи цомгууд засварлах

Нэр Дэлгэрэнгүй Оргил жагсаалтын байр Борлуулалт Гэрчилгээ
БНСУ Канад Япон billboard

япон

Шинэ Зеланд АНУ
Layover
  • Цацагдсан: 2023 оны 9 сарын 8
  • Энтертаямент: Big Hit
  • Хэлбэр: CD, дижитал, татаж авах, тасралтгүй дамжуулалт
1 39 2 2 3 2
  • Солонгос: 2,236,119
  • Япон: 257,603
  • Нэгдсэн улс: 88,000
  • RIAJ: Алт
  • KMCA: Сая
  • KMCA: 2× Цагаан алт

Соло засварлах

Нэр Жил Оргил жагсаалтын байр Борлуулалт Цомог
Соло

нгос

Солонгос

Billb.

Канад Унгар Япон Hot Шинэ Зеланд

Hot

Нэгдсэнулс US World WW
"It's Definitely You" (죽어도 너야)

(Jin-тэй хамт)

2016 34 15 8
  • Солонгос: 76,657
Hwarang: The Poet Warrior Youth эх фонограмм
"Scenery" (풍경) 2019 3 цомоггүй

соло

"Winter Bear"
  • Япон: 6,793
"Sweet Night" 2020 14 19 1 34 Itaewon Class эх фонограмм
"Snow Flower"

( Peakboy-той хамт)

2
  • Япон: 6,203
цомоггүй соло
"Christmas Tree" 2021 18 25 82 1 29 6 79 51 Our Beloved Summer эх форограмм
"Love Me Again" 2023 22 7 91 76 5 96 1 12
  • Япон: 7,226
Layover
"Rainy Days" 56 21 91 7 16
  • Япон: 7,362
"Slow Dancing" 24 9 60 26 5 51 4
  • Япон: 12,134
  • WW: 54,000