Тэгү[1] (Дэгү; солонгосоор 대구, дуудлага нь «tɛɡu» буюу тэ-гү; англиар Daegu; оросоор Тэгу) — 2.5 сая оршин суугчтай Өмнөд Солонгосын дөрөвдүгээр их хот (Сөүл, Пусан, Инчоны дараах), гуравдугаар том хотын бөөгнөрөл.[2] Өмнөд Солонгост аймгаас гадна өргөн хот (광역 - «өргөн», 시 - «хот») гэж байдгийн нэг нь энэ Тэгү өргөн хот юм.

Тэгү хот
өргөн хот
Тэгү өргөн хот
 • солонгосоор 대구광역시 / 大邱廣域市
 • 2000 оны галиг Daegu-gwangyeoksi
 • 1938 оны галиг Taegu-kwangyŏksi
 • монгол. галиг тэгү куан-ёк ши
 • англиар Daegu Metropolitan City
Өмнө Солонгос орон дахь Тэгү нутаг
Өмнө Солонгос орон дахь Тэгү нутаг
Улс орон Өмнөд Солонгос Өмнөд Солонгос
Муж, бүс Ённам
I зэрэгт Тэгү хот
II зэрэгт Нэр бүхий 7 дүүрэг, 1 хошуу
Газар нутаг 883.68 км²
Хүн ам 2012 онд 2,528,933 хүн
Нягт сийрэг 2012 онд 2814 хүн/км²
Ард түмэн үндсэндээ солонгос
Нутгийн олон Тэгүгийнхэн
Цагийн бүс Солонгосын цаг (ГЦ+9)
Цахим хуудас daegu.go.kr (солонгосоор)

Тэгү Солонгосын (уг нь Чосон улсын) 8 аймгийн нэг Кёнсаны төв нь байсан. Харин одоо Ённам аймагт харьяалагддаг. Аймаг дотроо мужийн харьяат биш. Тэгэхдээ хойд талаас нь хаяа залгадаг Умард Кёнсан мужийн засгийн газар Тэгүд суудаг. Тэгү хот одоо цагт дотроо 7 дүүрэг (구 кү), 1 хошуунд (군 күнь) хуваагдаж байгаа. Энэ хот төмөрлөг, машин, даавууны үйлдвэрлэл, сайхан алимаар улсдаа зартай.

Засаг захиргааны хуваарь

засварлах
Газрын зураг д/д Бүтэн нэр солонгос галиг Хүн ам

 

1
2
3
4
— дүүрэг — (солонгосоор 구 кү)
1 Чон дүүрэг 중구 Чон-гү 79,496
2 Тун дүүрэг 동구 Тун-гү 332,409
3 Со дүүрэг 서구 Со-гү 230,761
4 Нам дүүрэг 남구 Нам-гү 176,151
5 Пүк дүүрэг 북구 Пүк-гү 465,483
6 Сүсон дүүрэг 수성구 Сүсон-гү 453,265
7 Тальсо дүүрэг 달서구 Тальсо-гү 173,361
хошуу — (солонгосоор 군 күнь)
8 Тальсон хошуу 달성군 Тальсон-гүнь 460,198

Ах дүүгийн барилдлага

засварлах

Мөн үзэх

засварлах

Зүүлт, тайлбар

засварлах
  1. Салаа олон хувилбар: Тэгү — Дэгү, Тэгу, Дэгу, Даегу, Таегу, Даегү, Таегү, Даэгу, Таэгу, Даэгү, Таэгү, Тээгү, Тэйгү...
  2. The 2005 census first found that Incheon's population was larger than Daegu's. Still, the city is considered as one of the three major cities of South Korea, because Incheon belongs to the Seoul National Capital Area.