Франц: Pour le Mérite (puʁ lə me.ʁit — үгчилбэл "Эр зоригийн төлөө"; Герман: Verdienstorden [fɛɐ̯ˈdiːnstˈɔʁdn̩] Дуудлага сонсох— орчуулбал Гавьяаны одон буюу Гавьяатын одон) нь 1740 онд Пруссийн Хаан II Фредерик бий болгосон одон юм. Энэ нь цэргийн болон иргэний гэсэн 2 төрлөөр олгогдож байсан ба өдгөө иргэний одонг гардуулдаг. Энэхүү одонгийн цэргийн одонг Германы алдарт генералууд хүртсэн байна. Дэлхийн 1-р дайны үед Цэнхэр Макс хэмээн хочилдог байсан.

2 төрлийн Pour le Mérite одон.
"Улаан Барон" Манфред фон Рихтхофен "Цэнхэр Макс"-ыг зүүсэн байна.