Никкүн
Никкүн Бук Хорвечкүл ( Тайланд: นิชคุณ หรเวชกุล, Дуудлагаар: Ничкүн Хорвечкүн, 1988 оны зургадугаар сарын 24нд төрсөн.) Өмнөд Солонгосын Тайланд-Хятадын Америк дуучин, жүжигчин, дуу зохиогч. Тэрээр Өмнөд Солонгосын 2pm зургаан гишүүнтэй хөвгүүдийн хамтлагт рэппэр, дуучин. Түүний эцэг Teeragiat Horvejkul нь Тайландад төрсөн Тайланд-Хятад гаралтай хүн бөгөөд түүний ээж Yenjit Horvejkul нь Тайландад төрсөн Хятад гаралтай хүн юм. Horvejkul-н гэр бүл нь дөрвөн хүүхэдтэй ба тэдний хоёр дахь хүүхэд нь Никкүн юм. Тэрээр нэг ах, хоёр эмэгтэй дүүтэй. Түүний ахыг Nichan Horvejkul, том дүүг нь Nitikarn Horvejkul, хамгийн бага дүүг нь Nutcharee Horvejkul гэдэг.
Никкүн | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Бүтэн нэр | Nichkhun Buck Horvejkul -> Никкүн Бак Хорвэжкүл |
Төрсөн өдөр | 1988 оны 6 сарын 24 |
Төрсөн газар | Rancho Cucamonga, California, United States |
Яс үндэс | Thai, American |
Ажил үйл | Singer, Rapper, model, dancer, actor |
Танил үе | 2008–одоо |
Хамтлаг | 2PM, 2AM , One Day |
Хамтрал | JYP Entertainment |
Намтар
засварлахБага нас
засварлахАНУ-ын Калифорниа муж улсын Ранчо Кукамонга гэдэг газар төрсөн. Түүнийг нэг нас зургаан сартай байхад нь гэр бүлээрээ Тайланд руу нүүсэн. 1-4р ангиа Тайландын THEPKANCHANA-д, 5-6р ангиа Тайландын TUNGPIRUNTHAM-д, 7р ангиа Тайландын NAWAMINTHARACHINUTIT SATRIWITTAY PHUNTTAMONTHON-д тус тус дүүргэсэн ба удалгүй ах Ничан-ыгаа даган Шинэ Зеланд рүү шилжсэн байна. Гэвч ах нь АНУ-руу явахаар болж, тэрээр маш их ганцаардаж байсан. Шинэ Зеландад 8р ангиа WANGANUI COLLEGIATE сургуульд дүүргэжээ. Гэрийхэн нь түүнийг авахаар очиж, дуудуулсан ч тэрээр үлдэхээр шийдэж байжээ. Удалгүй АНУ-д байдаг авга эгчийнх рүүгээ нүүж Кальфорниад суралцахаар болсон. Тэндээ 10р ангиа Кальфорниа-н сургуульд дүүргэсэн. Түүний суралцаж байсан сургууль нь жижигхэн сургууль байсан учраас тэр маш онц сурдаг байжээ. Хэсэг хугацаа өнгөрч найзуудтай болсны дараа сурлага нь бага багаар муудаж эхэлсэн байна. Ах нь түүн дээр очиж шинээр нээгдсэн LOS OSOS том ахлах сургуульд оруулахаар болоход Никкүн их дургүй байсан. Учир нь найзуудаасаа холдохыг хүсээгүй байна, гэсэн ч хүчээр оржээ. Тэгээд түүний сурлага улам муудсан байна. Тэгсэн ч тэрээр сургуульдаа үнэхээр нэр хүндтэй ба хүүхэд бүр түүнийг даган дуурайдаг байжээ. Никкүн агаарын теннист ихээхэн сонирхолтой байсан ба бараг л ирээдүйн мэргэжлээ агаарын теннисийн багш гэж тодорхойлчихоод байв. Түүний агаарын теннисын авъяас нь одуудын дунд зохиогддог спортын тэмцээнүүдээс илт харагддаг. Мөн Тайландын зодооны урлагаар бага байхдаа хичээллэдэг байжээ. Тэр анхны хайртайгаа АНУ-д суралцахаар явахынхаа өмнө учирчээ. Түүнд анхаарал тавьдаг дээд ангийн эгч нь байж, өмнө нь эсрэг хүйстэнтэйгээ дотно байж үзээгүй түүний анхны хайр нь байжээ. АНУ-д суралцахаар явснаас болж тэд салсан байна.
JYPE
засварлах2005 онд түүнийг АНУ-д сурдаг байхад түүний Солонгос найз нь Лос - Анжелс хотод зохиогдох Солонгосын Урлагийн Наадамд очих хүсэлт тавьжээ. Яг тэр өдөр JYP Entertainment-н шалгаруулалт тэнд болж байв. JYP-н ажилчин болон өөр энтертайнментийн ажилчин түүнийг шалгаруулалтанд орохыг урьсан байна. Тэр оролцоод хангалттай сайн хийсэн гэж бодоогүй байтал JYP болон өөр нэгэн энтертайнмент түүнийг Солонгос явахыг санал болгосон байна. Ингээд хоорондоо тохиролцож хоёр энтертайнмент-н аль нэгэнд нь түрүүлж ирсэн нь Никкүнийг авахаар болсон ч тэрээр татгалзсан байна. Гэсэн ч тэр энтертайнмент-н ажилчдад дугаараа өгчээ. Дараагийн өдөр нь өөр энтертайнмент-н ажилчин түүн рүү залгасан ч сонирхолтой санагдаагүй байна. Тэр өдөр нь JYP-с ч мөн залгажээ. JYP-д Rain байдаг гэдгийг сонссоноор түүний сонирхолыг татжээ. JYP-н ажилтан маш их залгасны эцэст уулзахаар болзож, тэрээр эмээгийнхээ шахалтаар Солонгос явахаар болов. Учир нь түүний эмээ Солонгос Драма-н шимтэн үзэгч байв.
Ингээд 2006онд тэрээр Солонгос улсад ирж JYP энтертайнментийн суралцагч болж бэлтгэгдэж эхлэв. Тэр JYP-тай 8 жилийн гэрээ хийжээ. JYP-д бэлгэгдэж байх хугацаандаа Тайландад алдаршиж эхлэв. Тайланд-н Сүпэр Одуудыг төрүүлдэг шоу-нд хөтлөгч хийж, Тайланд Солонгос улсын хооронд явж, нэвтрүүлэгт оролцож нэр хүнд нь улам алдаршиж эхэлжээ. Түүнд Солонгос-н алдартай сэтгүүлд ярилцлага өгөх урилга хүртэл ирж байв. Гэтэл тэр АНУ-руу буцаж яваад, үргэлжлүүлэн суралцхаас өөр аргагүй болжээ. Учир нь тэрээр сүүлийн улирлын хичээлдээ суугаагүйгээс болж сургууль нь хөөх талаар ярилцаж байгааг мэджээ. Тэгээд тэр шалгалт өгөөд Дипломоо авчээ.
2pm
засварлахНиккүн JYP-д орсноос хойш жүжиглэх, дуулах, бүжиглэх дээрээс нь Солонгос хэлд суралцдаг байв. Тэр өглөөний 11цагаас эхлүүлэн шөнийн 9цаг хүртэл бэлтгэл хийж, Солонгос хэлэнд шамдан суралцдаг байжээ. Тэрээр адилхан суралцаж бэлтгэгдэж байгаа хүүхдүүд дотно найзууд болж байв. Тэдэнд архины төрлийн зүйл хэрэглэх болон найз бүсгүйтэй болох нь гэрээгээр хориглогдсон зүйл юм. Хэрвээ энэ дүрмийг зөрчих юм бол тэд хөөгддөг байна. Мөн тэрээр төгөлдөр хуур, гитар хөгжмийг эзэмшсэнээс гадна Тайланд, Англи, Япон , Солонгос , Хятад хэлийг эзэмшсэн аж.
2007оны дунд үед JYP энтертайнментаас 11, 12 эсвэл 13 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг гаргах болсноо зарлав. Найман сард JYP-с 12гишүүнийг танилцуулав. Никкүн тэр дунд байсан бөгөөд, JYP-с Халуун цуст залуус гэсэн реалити шоу зохион байгуулж тэдний бэлтгэлийн үйл явцыг харуулж байв. 2008оны есдүгээр сарын 4ний өдөр Никкүн болон түүний зургаан найз нь Халуун цуст залуус реалити шоунаас төрсөн 2pm хамтлагийн гишүүд болон хувиарлагдаж анхны мини цомог Hottest Time of the Day-д багтсан 10аас 10 (Солонгос: 10점 만점에 10점; Revised Romanization: Ship Jeom Manjeome Ship Jeom) дуугаараа дебүтээ хийжээ. Мөн энэ онд нөгөө 6гишүүн нь 2am хамтлагт орж дебүтээ хийсэн байна. 2pm нь өдрийн хоёр цагийг илтгэдэг учраас эрч хүчтэй дууг хийдэг бол 2am хамтлаг нь шөнийн хоёр цагийг илтгэдэг учир илүү баллад төрлийн намуухан дууг дуулдаг байна. Ингээд энэ 2 хамтлагийг хамтад нь ONEDAY гэж нэрлэдэг юм.
2pm хамтлагийн ахлагч Жей Парк нь 2005онд MySpace-дээ Солонгос-н тухай бичиж байсан эвгүй зүйлээс болж хамтлагаас гарах болж 2pm хамтлаг асар их үзэн ядагчтай болсон. Жей Парк хэсэг хугацааны дараа соло уран бүтээлчээр эргэн ирсэн ч одоо хүртэл хамтлагийг үзэн ядагчид их байдаг байна. Удалгүй үйл ажиллагаа нь хэвийн байдалдаа орж уран бүтээлүүд гарсаар 2009оны 10сард 01:59PM болон 2010онд Don`t stop Can`t stop цомгуудаа тус тус гаргасан байна. 2pm хамтлаг 2011 оны арван хоёрдугаар сард Япон улсад дебүт хийсэн нь Никкүний нэр хүнд өсөхөд ихээхэн нөлөөлсөн юм. 2012оны долдугаар сарын 24нд Никкүн авто машины осол гаргаж мотоциклтэй хүн дайрсан хэрэгт холбогджээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн шалтгаанаас болж олон хүмүүсийн дургүйцлийг хүргэж Твиттер-р дамжуулан уучлалт гуйсан ч үзэн ядагчид нэмэгдсэн байсан тул хэсэг хугацааны амралт авахаар шийдэж оролцох байсан бүх нэвтрүүлэг, зар сурталчилгаа, үйл ажиллагаагаа цуцалж таван сар орчмын амралт авч Тайланд дахь гэртээ байсны дараа эргэн уран бүтээлдээ орж байжээ.2pm хамтлаг 2013онд Grown нэртэй гурав дахь студийн цомгоо гаргасан.
Соло уран бүтээлүүд
засварлахКино урлаг
засварлахЯпон дахь дебүтээс хойш тэрээр 2012оны гуравдугаар сарын 17нд өсвөр насныханд зориулсан Манга зохиолоос сэдэвлэн бүтээсэн, телевизийн сериал кинонд нэгэн компаний залуухан захиралын туслах дүр бүтээснээр жүжигчний гараа нь эхэлсэн юм. Удалгүй мөн оны долдугаар сарын 16нд Seven Something буюу долоон өөр залуусын хайр сэтгэл, тэдэнд тохиолдсон сонирхолтой явдлууд болон спортын амьдралын тухай өгүүлэх нэг ангит Тайланд киноны Марафон гүйлтийн тамирчны гол дүрд тоглосон юм. 2013онд тэрээр One and Half Summer хэмээх Хятад драмагийн гол дүрд тоглохоор гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ кино нь 2014оны зун нээлтээ хийх юм. Энэ кинонд JYP-н Miss A хамтлагийн гишүүн Жиа-тай хамтран тоглож байгаа юм. Тэрээр кинонд тоглох ихээхэн сонирхолтой гэж дурдаж байсан.
Телевизийн шоу
засварлах2008оноос хойш Star King, 2010 онд We got married зэрэг олон телевизийн шоунд оролцож байсан ч нэр хүндэд нь хамгийн их нөлөөлсөн нь Бид гэрлэсэн шоу юм. Уг шоунд F(x) охидын хамтлагийн ахлагч Викториатай хамтран оролцсон юм. "Бид гэрлэсэн"-д оролцсоноос хойш Хятад болон олон улсын шүтэн бишрэгчдийн тоо илт ихэссэн юм. Одоог хүртэл тэднийг амьдрал дээрх жинхэнэ хосууд гэдэгт итгэдэг шүтэн бишрэгчид ч байдаг байна.
Ганцаараа дуулсан дуунууд
засварлахТайланд дуунууд
- 2008: "We Become One"
- 2009: "Let's Take a Break"
- 2009: "Cute"
Солонгос дуунууд
- 2011: "My Valentine" (хамтран дуулсан Taecyeon, Park Jin-young) (Dream High киноны албан ёсны дуу)
Англи дуунууд
- 2012: "Let It Rain" ( Legend of 2PM цомгийн нэмэлт дуу )
Телевизийн уран бүтээл
засварлахЦувралууд
засварлахЖил | Гарчиг | Цацагдсан ТВ | Үүрэг | Тэмдэглэл |
---|---|---|---|---|
2008 | Hot Blood Men | Mnet | Өөрөө | Дебүт хийхээс өмнөх өдрүүд |
Idol Army Season 3 | MBC | Өөрөө | ||
2008-Present | Star King | SBS | Өөрөө | Үе үе оролцдог |
2008 | Yashimanman Season 2 | SBS | Өөрөө | |
2009 | 2PM Wild Bunny | Mnet | Өөрөө | |
2010 | We Got Married | MBC | Өөрөө | Сүүлийн дугаар нь 2011оны есдүгээр сарын 17, Үндсэн нэр: Khuntoria |
Running Man | SBS | Өөрөө | 4-5, 19, 40, 50-51 дугааруудад оролцож, 104 дугаарт зочноор оролцсон | |
All My Love | MBC | Дуурайлгасан OkYup | ||
More Charming By The Day | SBS | Никкүн Хорвечкүл | 76р дугаар | |
2011 | Dream High | KBS | Камео | 8р ангид зар сурталчилгаанд тоглож буй одын дүр |
Welcome To The Show | SBS | Никкүн | ||
2PM Show | SBS | Өөрөө | ||
2013 | A Song For You From 2PM | KBS | Өөрөө |
Кино
засварлахОн | Гарчиг | Дүр | Тэмдэглэл |
---|---|---|---|
2012 | Ouran High School Host Club | Хуульч | Энэ кино нь Япон-д 2012оны гуравдугаар сарын 17нд нээлтээ хийсэн |
Seven Something(Rak Jet Pee Dee Jet Hon) | Марафон тамирчин | Продюсераар GTH, 2012оны долдугаар сарын 26нд Тайланд-д нээлтээ хийсэн |
Шагналууд
засварлахОн | Шагнал |
---|---|
2009 |
|
2010 |
|
2012 |
|