ITZone LLC
ITZone LLC буюу Ай Ти Зон ХХК нь Улаанбаатар хотод төвтэйгээр 1997 онд үүсгэн байгуулагдсан Монголын анхны Мэдээллийн технологийн компаниудын нэг юм. Өдгөө Ай Ти Зон компани нь програм хангамж, систем интеграцчлал, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, автоматжуулалт, компьютер тоног төхөөрөмж худалдаа гэх мэт Мэдээллийн технологийн гол цөм болсон бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна. Эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхдээ Дэлхийн инновацийг бүтээгч DellEMC, Cisco Systems Inc., IBM, Oracle, Canon гэх мэт томоохон компаниудтай түншлэж, Монголын мэдээллийн технологийн нийт зах зээлийн 30 орчим хувийг эзэлдэг үндэсний хэмжээний компани. Нийт 280 гаруй ажиллагсадтайгаас 70 хувь нь мэргэжлийн инженер, програмистууд, 35 хувь нь дэлхийн нэр хүндтэй Microsoft, Oracle, Cisco, Dell, Canon, HP зэрэг компаниудын албан ёсны батламжит инженерууд ажиллаж байна.
Хууль эрх зүйн хэлбэр | Private |
---|---|
Аж үйлдвэрийн салбар | Мэдээллийн Технологи |
Үйл ажиллагааны бүс | Монгол Улс, Зүүн өмнөд Азийн зарим орнууд |
Удирдах хүмүүс | |
Бүтээгдэхүүн |
|
Үзүүлдэг үйлчилгээ |
|
Ажилчид |
|
[[[Хэлтэс албад (бизнес)|Хэлтэс албад]] |
|
Салбар компани |
|
Цахим хуудас | itzone |
Ай Ти Зон компани үүссэн түүх
засварлахМонгол улс хувийн хэвшилд шилжээд 8 дахь жилтэйгээ золгосон 1997 онд компаниуд хөл дээрээ босч, нэг компаниас охин компани салбарлан гарах үйл явц өрнөв. Дийлэнхдээ хамаатан садан, танилын хүрээнд үйл явагддаг байсан бизнесийн орчинд М-Си-Эс групп менежментийн цоо шинэ шийдлийг оруулж ирсэн нь менежментийн багаар ахлуулсан М-Си-Эс Электроникс буюу одоогийн Ай Ти Зон ХХК юм. Менежментийн шинэ зохион байгуулалт, мөн чадварлаг инженерийн багийг бүрдүүлж ажилдаа орсон анхны бүрэлдэхүүн нь МУИС-н Компьютер Электроникийн сургуулийн залуухан багш, төгсөгчид бүхий 10 гаруй хүнтэй эхэлсэн. Тухайн үед бие даасан шийдвэр, эрсдэл гаргаж, томоохон төслүүдийг гүйцэтгэснээр залуучуудын хувьд хийж бүтээх чин эрмэлзлийг нь асааж байв.
М-Си-Эс Электроникс маш амжилттай байсан тул 2014 оноос эхлэн М-Си-Эс Групп компаниас тусдаа гарч, удирдлагын баг нь менежментийн хувьчлал хийж шинээр Ай Ти Зон ХХК болон өөрчлөгдөв..[1]
Импортлогчоос систем интегратор
засварлах1990-д онд оффистоо, хувьдаа компьютер авч хэрэглэх нь маш өндөр өртөгтэй байлаа. Гэвч энэ нь бидний алсын хараа биш байв, түүний дараах нэг том алхам бол зөвхөн компьютер тоног төхөөрөмжийн худалдаа бус өндөр технологийн систем интеграцчлалын шийдлүүдийг боловсруулах, нийлүүлэх явдал байлаа. Бүтэн 2 жил бэлтгэсний эцэст 1999 онд “Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэр(УБЭҮ)-ийн Үйлдвэрлэлийн удирдлагын системийн автоматжуулалтыг гүйцэтгэх төсөл”-ийн тендерт ОХУ, Чех, Беларус зэрэг орнуудын компаниудтай өрсөлдөн, анхны том технологийн төсөл дээр ялалт байгуулж чадав. Энэ том төслийг эрсдэл багатайгаар, 1 жилийн дотор гүйцэтгэн өндөр үнэлгээтэй хүлээлгэн өгсөн нь залуу хамт олны хувьд урамшил авсан нөгөө талаас Монгол инженерүүдийн бие даан гүйцэтгэсэн түүхэн үйл явдал болов. Энэ үйл явдал дараа дараачийн СКАДА систем, Тетра Дижитал систем, ЦЕГ-ын Мото Турбо дижитал систем, Орон нутгийн дүрст хурлын систем, Иргэний нисэхийн агаарын хөдөлгөөн хянах мэдээллийн систем гэх мэт улс даяар хамарсан 100 гаруй төслийн эхлэл байлаа.
Мэдээллийн технологийн шилдгүүд Монголд
засварлахМэдээллийн технологийн дэлхийн хэмжээний том брэндүүдийн албан ёсны дистрибьютер болно гэдэг бол тухайн байгууллагаас санхүү, хүний нөөц, туршлага, чадавх, мэргэжлийн стандарт, үйлчилгээний найдвартай байдал шаардсан зүйл. 2000 онд М-Си-Эс электроникс зах зээлээ мэдэрч, Монголын хэрэглэгчдэд хамгийн сайн тохирох DELL брэндийг нийлүүлэх албан ёсны эрхээ авснаар салбараа хөгжүүлэх, тэргүүлэгчээр байрших нөхцөл болсон юм. Өнөөдөр 20 жилийн дараа Ай Ти Зон компани дэлхийн шилдэг 50 гаруй брэндийн албан ёсны дистрибьютер, шилдэг бизнес түнш болон ажиллаж байна. Анхлан оруулж ирсэн DELL брэнд Монголын компьютерын зах зээлийн 70%, дараа нь CANON брэнд зургийн аппаратын зах зээлийн 60% ийг эзэлж, зах зээлд аль хэдийн танигдсан, хоногшсон брэнд болжээ.
Мэдээллийн технологийн үндэсний брэнд
засварлахДэлхийн шилдэг хэд хэдэн брэнд Монголдоо оруулж ирсний дараа өөрсдөө шинэ технологи, компьютер үйлдвэрлэх “хүсэл” төрөв. Ингээд 2003 онд Марс, Венус, 2005 онд Афин компьютеруудыг зах зээлд гаргаж, боломжит хямд өртөгтэйгөөр хэрэглэгчиддээ хүргэв. “Бүх нийтийг компьютержуулах” хөтөлбөрийн хүрээнд Афин брэндийн компьютер нийтдээ 5500 ширхэг борлуулагдаж, борлуулалтын дээд хэмжээг тогтоож байлаа. Түүний дараагаар 2009 онд илүү өндөр хүчин чадалтай, хямд өртөгтэй брэнд гаргасан нь '''Mogul''' брэнд юм. Бүтээгдэхүүнийхээ шугамыг өргөсгөж, зөвхөн компьютер бус зөөврийн компьютер, Mogul LED,LCD TV, Mogul Sonor гар утас гэх зэрэг бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн гарт хүрч байна.
Энэ нь зүгээр нэг өндөр борлуулалт, нэр хүнд бус Монгол хүн, Монголын технологийн салбарыг хөгжүүлэх, боловсрол олгох, дэлхийн хөгжлөөс тусгаарлагдахгүй байх, бүтээгдэхүүний шугамаа экспортлож эхлэх гэсэн алсын хараатай ажил байсан билээ. Үүний хүрээнд Ай Ти Зоны инженерүүд Green ERP, Green Approval, Green Contract, CompassMate зэрэг системүүдийг бүтээн, хөгжүүлж ирлээ.
Хувийн компаниас хувийн компани гаргасан нь
засварлахАй Ти Зоны түүх бол М-Си-Эс группийн стратегийн бодлоготой салшгүй холбоотой. М-Си-Эс группийн хувьд Анунгоо, Айриш зэрэг охин компаниуд нь бүгд салбартаа тэргүүлэгч компаниуд болон хөгжсөн. Группийн хувьд өөр өөрсдийн зах зээлдээ бат байршиж чадсан эдгээр компаниудаа хувьд нь гаргаж өөрийн дэд бүтэц, аж үйлдвэр, бүтээн байгуулалтын салбартаа төвлөрөхөөр шийдсэн билээ. 2013 оны 5 сарын 1-ний өдөр М-Си-Эс электрониксийг менежментийн багт нь шилжүүлэх шийдвэр гаргаж, ямар ч цомхтгол, өөрчлөлтгүйгээр Ай Ти Зон ХХК нэртэйгээр тусдаа гарсан нь анхны тохиолдол байлаа.
Тэсрэлтийн цэг, хөгжлийн замнал
засварлахМэдээллийн технологид суурилан хэрэглэгчдийнхээ амжилтыг тасралтгүй хурдасгах чин эрмэлзлээр жигүүрлэсэн Ай Ти Зон компани нь өнөөдөр Систем интеграцчлал, Програм хангамж, Компьютер тоног төхөөрөмжийн худалдаа[permanent dead link],Мэдээлэл технологийн үйлчилгээ гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн технологийн тусламжтайгаар уламжлалт бизнес загварт өөрчлөлтийг өрнүүлэх зорилгоор Mogul Service & Support, Mogul Consulting Service, Globe Smart Learning, Mogul Express Delivery гэсэн компаниудад технологийн хөрөнгө оруулагчаар амжилттай хамтран ажиллаж байна.
Бүтээгдэхүүн Үйлчилгээ
засварлахМэдээллийн технологийн бүтээгдэхүүн импортлогчоос зохион бүтээгч, үйлдвэрлэгч, хөгжүүлэгч болсон Ай Ти Зон компани нь одоогоор компьютер тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн мэргэжлийн үйлчилгээ, шийдэл гэсэн гурван төрлийн бизнесийг зах зээлд хүргэж байна.
Бүтээгдэхүүн
засварлахКомпьютер болон түүний дагалдах хэрэгслээс гадна бизнесийн байгууллагуудад илүү тохиромжтой хэвлэх хувилах төхөөрөмж, аюулгүй байдал, хяналтын төхөөрөмж, дата центерийн бүрдэл хэсэг, төхөөрөмжүүд, сервер, хадгалах төхөөрөмжүүд, BI Analytic, License буюу програм хангамжийн албан ёсны эрхүүдийг зах зээлд нийлүүлсээр байна.
Үйлчилгээ
засварлахАй Ти Зон компани нь шууд хэрэглэгчдэд гэхээсээ илүүтэй байгууллагын зах зээлд голчлон үйл ажиллагаа эрхэлдэг. Байгууллага бүрд технологийн болон мэдээллийн технологийн цогц суурьлуулалт шаардлагатай болдог. Ай Ти Зон компани Мэдээллийн технологи, IT-ийн аутсорсинг, Аудит, Дата гэх мэт Мэргэжлийн инженерүүдийн зөвлөмж, Програм хангамж зохион бүтээх, суурьлуулах, Cloud Service, Outsourcing гэх мэт үйлчилгээг мэргэжлийн инженерүүдийн багийн хамт хүргэдэг.
Шийдэл
засварлахIT Solution буюу Технологийн шийдэл нь IT компаниас мэргэжлийн үйлчилгээ авах эхний алхам юм. Технологийн шийдэл нь зөвхөн тухайн салбарт, тухайн байгууллагын нөхцөл байдалд зориулан гаргасан Технологийн нэгдсэн шийдэл, гаргалгаа юм. Ай Ти Зон компани нь Мэдээллийн Аюулгүй байдал, Сүлжээ(Networking), Нэгдмэл дэд бүтэц(Converged Infrastructure), Барилгын технологи(Building Technology), Үйлдвэрийн автоматжуулалт(Industry Automation), Өгөгдөл хамгаалалт(Data Protection & Backup), Их өгөгдөл(Big Data), Анализ(Analytic) хийх шийдлүүдийг гаргадаг.
Хүмүүс ба Соёл
засварлахХүмүүс
засварлахАй Ти Зон компани бол Монголд буй томоохон IT компаниудын нэг. Нийт ажиллагсдын 70% нь мэргэжлийн инженерүүд, тэдний 35% нь Дэлхийн шилдэг инноваци, технологийн [DellEMC], [Canon, [HP], [Oracle], [Cisco Systems] гэх мэт компаниудаар тодорхойлогдсон инженерүүд байдаг. 2018 оны байдлаар компанийн дундаж наслалт нь 30, дунджаар ажилласан жил нь 8 байдаг. Нэг ёсны Ай Ти Зон компанийн хүмүүс хамгийн тогтвортой удаан ажилласаар байдаг.
Инженерүүдийн компанийн нэг онцлог бол Silicon Valley буюу Цахиурын хөндийн компаниуд шиг аль болох бүтээлч, эрч хүчтэй, ажиллах [уян хатан цаг] гэх мэт орчноор хангаж байж технологийн зөв шийдлүүдийг бүтээж чаддаг. Ай Ти Зончууд өөрсдийн ажлын онцлог, шаардлагаас хамааран уян хатан цагаар хүссэн газраасаа ажиллах боломжоор бүрэн хангагдсан байдаг.
Соёл
засварлахАй Ти Зон компани залуу ажиллагсад ихэнх хувийг эзэлдэг тул маш олон төрлийн програм, хөтөлбөрүүдийг зохиож, урт хугацааны Employee Engagement буюу Хүмүүсээ хөгжүүлэх, хамтдаа дэвших зорилгтойггор ажилладаг. Тэдгээрийг заавал компанийн удирдлагаас албан ёсоор хийх бус "Бүтээмжийн Зөвлөл", "Соёл Урлагийн Зөвлөл" гэх мэт сайн дурын клубууд голчлон авч явдаг.
Mini MBA
засварлахБизнесийн орчны өөрчлөлтөөс хамааран голчлон инженерүүд ажилладаг Ай Ти Зон компани инженерүүддээ Менежментийн мэдлэг, ойлголт өгөх зорилготойгоор ITZone Mini MBA хөтөлбөрийг хэрэгжүүлж, [Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай] хамтран Магистрын хөтөлбөрт ажиллагсдаа хамруулдаг.
Охин Компаниуд
засварлахАй Ти Зон компани мэдээллийн технологийн салбарт ажиллах боломжтой маш олон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг. Сүүлийн 3 жилийн турш тэдгээр хоорондоо ялгаатай үйл ажиллагаа эрхэлдэг газар хэлтсүүдээ "Охин Компани" болгон тусдаа үйл ажиллагаа эрхэлдэг болгон гаргаж ирсэн. Түүнээс гадна технологийн компани гэдэг утгаараа нэлээдгүй хэдэн Start Up буюу гарааны бизнесүүдтэй хамтран өөртөө нэгтгэн охин компани болгон бүтээгдэхүүн үйлчилгээг нь хөгжүүлэн зах зээлд гаргаад байна.
Mogul Service & Support LLC
засварлахАй Ти Зон компани нь мэргэжлийн засвар үйлчилгээ үзүүлэгч салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэх, хэрэглэгч байгууллага дээр гарах аливаа асуудлыг урьдчилан сэргийлж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор [Могул Сервис энд Саппорт] компанийг үүсгэн байгуулсан юм. Олон улсын IETL 4.0 үйлчилгээний стандартын дагуу мэргэжлийн туслалцаа үзүүлэгч тус компани нь нийт 40 гаруй сервисийн инженерийн багтай бөгөөд үйл ажиллагаандаа [[Canon Uniflow , Cloud Camera service , GPS mapping системүүдийг ашиглан хэрэглэгч дээр төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алсаас хянаж, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг сар бүр тогтмол үзүүлэн ажилладаг юм.
- Үйл ажиллагааны чиглэл: Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ
- Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015
- Үүсгэн байгуулагч: Ай Ти Зон ХХК
- Компаны нэр: [Могул Сервис энд Саппорт]
Mogul Consulting LLC
засварлах2010 он гарч Монгол оронд мэдээллийн технологийн 3-р эрин эхэлэхэд, программ хангамж, Software хөгжүүлэлтийн түүчээ болсон GREEN HRM программыг Ай Ти Зон-ы инженерүүд зохион бүтээсэн. Түүнээс хойш хүний нөөцийн менежментийн чиглэлээр хуримтлуулсан туршлагадаа үндэслэн GREEN HRM системийг нэвтрүүлэх, харилцагчиддаа системийг ашиглах талаар сургах, хүний нөөцийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ бүхий аутсорсинг үйлчилгээ давхар үзүүлэх хүний нөөцийн бизнес нэгжийг үүсгэсэн юм. Тус нэгжийн зах зээлийн эрэлт хэрэгцээ их, хүний нөөцийн чиглэлийн мэргэжлийн үйлчилгээг аутсорсинг хийдэг туршлагатай болсон тул Могул Консалтинг Сервис компани байгуулах санаа төрөв. Ай Ти Зон компани нь тус төслийг инкубатортаа жил орчим бойжуулсан бөгөөд одоогоор 50 гаруй компаниудад хүний нөөцийн аутсорсинг, сонгон шалгаруулалтын үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
- Үйл ажиллагааны чиглэл: Хүний нөөцийн мэдээллийн автоматжуулалт, хүний нөөцийн функцийн болон ажиллах хүчний аутсорсинг үйлчилгээ
- Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016
- Үүсгэн байгуулагч: Ай Ти Зон ХХК, Н.Жавхлан
Mogul Express LLC
засварлахМанай улсад зарагдаж буй технологийн төхөөрөмж, бүтээгдэхүүний дийлэнх нь импортын бүтээгдэхүүн, технологи ч бус өөр бусад дийлэнх бүтээгдэхүүнд импортоор орж ирж байна. Энэ бүхний ард ложистик, найдвартай тээвэрлэлт хийх эрэлт үүссэн байгааг харж болно. Борлуулалтаасаа илүү чухал асуудал нь хэрхэн, шуурхай, эвдрэл гэмтэлгүй тээвэрлэх, хадгалах, суурилуулалт тохиргоор богино хугацаанд мэргэжлийн түвшинд гүйцэтгэх байдаг. Өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг олон жилийн турш тээвэрлэж, угсарч, суурилуулж ирсэн туршлагатай ажилтнуудаа нэгтгэн Могул Экспресс компани болгон тусад нь гаргасан. Могул Экспресс нь 2016 онд Ай Ти Зон ХХК-ийн охин компани болон байгуулагдсан бөгөөд ложистик (агуулах, түгээлm), МХТ-ийн дэд бүтцийн мэргэжлийн суурилуулал, гаалийн бүрдүүлэлт, зэргийг багтаасан багц үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгон ажилладаг.
- Компанийн нэр: Могул экспресс
- Үйл ажиллагааны чиглэл: Мэдээллийн технологийн технологийн дэд бүтэц суурилуулалт, ложистикийн үйлчилгээ
- Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016
- Үүсгэн байгуулагч: Ай Ти Зон ХХК
Digital Works
засварлах2013 онд Ай Ти Зон компанийн зохион бүтээсэн Green ERP буюу Байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц систем нь Ай Ти Зон компанийн дан ганц газар хэлтэс авч явахаас илүүтэй тусдаа компани авч явсан нь илүү стратегийн ач холбогдолтой байсан тул 2018 оноос эхлэн Digital Works LLC нэрийн дор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Шинээр гарч буй компани Green HRM, Green Finance, Green Archive, Green Contract, Green SCM гэх мэт програм хангамжуудаа Үүлэн системтэй холбон илүү олон байгууллагад хүргэн амжилттай ажиллаж байна.
- ↑ Archive copy (Memento 30. Долоодугаар сар 2015 цахим архивт), Ай Ти Зон компани М-Си-Эс группээс тусдаа гарав.