Got7
GOT7 буюу (Солонгос: 갓세븐 Монгол: Готсэвэн) нь JYP Entertainment-аас гаргасан Солонгос, Хятад, Тайланд долоон гишүүдийн бүрэлдэхүүнтэй Өмнөд Солонгос-ын хөвгүүдийн хамтлаг юм.
Анх 2014 онд Girls Girls Girls дуугаар debut хийсэн бөгөөд 2015 онд гаргасан If you do хэмээх дуугаараа анхны ялалтаа авч байжээ.
Fandom нэршил нь ahgase буюу I GOT7 юм.
2021 оны 1-р сарын 19-нд JYP Entertainment-аас 7 гишүүн 7-уулаа гарсан. Гэсэн хэдий ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, хамтлаг тарахгүй хэмээн зарласан юм.
ГишүүдЗасварлах
Жэйби (JB)Засварлах
Им Жэ-Бом (Солонгосоор: 임재범) нь 1994 оны 1 сарын 6нд Өмнөд Солонгос улсад төрсөн. Хамтлагийн ахлагч, гол хоолой, дэд бүжигчин.
Марк (Mark)Засварлах
Марк И-Эн Туан (Тайванаар: 段宜恩) нь 1993 оны 9 сарын 4нд Лос-Анжелес, АНУ-д төрсөн. Хамтлагийн гол реппер, нүүр царай, дэд бүжигчин.
Жэксон (Jackson)Засварлах
Жэксон Ван (Хятадаар: 王嘉爾) нь 1994 оны 3 сарын 28нд Хонгконг-д төрсөн. Хамтлагийн дэд реппер, хоолой, дэд бүжигчин.
Жинён (Jinyoung)Засварлах
Пак Жинён (Солонгосоор: 박진영) нь 1994 оны 9 сарын 22нд Өмнөд Солонгос улсад төрсөн. Хамтлагийн дэд хоолой, бүжигчин. Тэрбээр нийт 7 кинонд гол болон туслах дүр бүтээсэн байдаг. Анхний кино нь "DREAM HIGH" 2 буюу мөрөөдлөөс ч илүү 2 киноны Жан И бун-аар дүр бүтээсэн байна. Хамгийн сүүлд (2019 он) "HE IS PSYCHOMETRIC" гэх кинонд тоглосон ба гол дүрийн И Ан гэх дүрийг амжилттай бүтээсэн. Гэр бүлийн хувьд гэвэл аав ээж хоёр эгчтэй. Анх 2009 онд хамтлагийн ахлагч JB- тэй хамтдаа JYP энтэртайнмэнтэд трэйний болсон.
Ёнжэ (Youngjae)Засварлах
Чүэ Ёнжэ (Солонгосоор: 최영재) нь 1996 оны 9 сарын 17нд Өмнөд Солонгос улсад төрсөн. Хамтлагийн гол хоолой.
Бэмбэм (BamBam)Засварлах
Канпимок Бувакул (Тайландаар: กันต์พิมุกต์ ภูวกุล) нь 1997 оны 5 сарын 2нд Тайланд улсад төрсөн. Хамтлагийн туслах реппер, бүжигчин.
Югём (Yugyeom)Засварлах
Ким Югём (Солонгосоор: 김유겸) нь 1997 оны 11 сарын 17нд Өмнөд Солонгос улсад төрсөн. Хамтлагийн гол бүжигчин, дэд хоолой.
БаримтуудЗасварлах
/Зарим амжилтуудаас/
- Эхний долоо хоногтоо 175 мянган цомог борлуулсан анхны хамтлаг
- Billboard albums chart-д 4 удаа 1-рт
- MAMA Worldwide favorite artist
- Best worldwide Act 2016 (MTV EMA)
- 2017 онд Genie chart-д хамгийн их хайгдсан дуу /You Are/
- 18 орны iTunes chart-д нэгт жагссан album 7for7
- World Kpop star
- Fandom буюу IGOT7 ( Ahgase) 2 удаа шилдэг фэндом шагналыг хүртсэн
- Жилийн шилдэг цомог Flight Log: Turbulance /2017 Goan Chart Music Awards/
- Latin America popularity Awartds /2018 Annual Soompi Awards/
- 80 жилийн түүхэнд Америкийн NBC tv үндэсний телевизээр өөрсдийнхөө дууг /англиар/ дуулсан анхны бөгөөд цор ганц кпоп хамтлаг.
- New York-н Barclays Center-т тоглолтоо хийсэн анхны кпоп хамтлаг
- Eyes on you Worldwide iTunes Album Chart-н нэгт орсноор хоёр цомог нь уг чартын нэгт орсон анхны кпоп хамтлаг
ЦомогЗасварлах
Only Korean albums
- Got it
- Got love
- Identify
- Just Right
- Mad
- Mad winter edition
- Flight Log : Departure
- Flight Log: Turbulance
- Flight Log: Arrival
- 7for7
- Present: You
- Present: You&Me
- Eyes on you
- Spinning top
- Dye