Gangbay хамтлаг нь улаанбаатар хотод байгуулагдсан хоёр хүний бүрэлдэхүүнтэй поп хамтлаг. 2019 онд анхны уран бүтээл “Two Товариш Tour[1]” дуугаа цацсанаар олон нийтэд танигдаж эхэлсэн. Түүнээс хойш Опозит хамтлагийн Энэрэлийн Belucci Records[2] той хамтран уран бүтээлүүдээ гаргасаар байна. GangBay хамтлаг бүх дуугаа өөрсдийн гэрийн студид бичдэг. 2020 онд, "Xalxstar[3]" дебут цомгоо 10 дуутайгаар Belucci Records-с гаргасан Уг цомогоо Youtube дээр эхэлж гаргасан ба 5 сарын дараа хөгжмийн дэлгүүрүүдэд Locatune[4] нэртэйгээр гаргасан. Энэ цомогт хамтлагийн хит дуунууд болох "Gangan Tsagaan[5]", "Mogjookhon Khuu" "Seen" багтсан. Хоёр дахь цомог "Gilbee[6]" 2021 оны 9-р сарын 17-нд нийт 10 дуутайгаар "Sas Media"-оос гаргасан. Албан ёсны 2 дахь цомогоо хөгжмийн дэлгүүрүүдэд байршуулаагүй зөвхөн цомгын нээлтэнд ирсэн тоглолтонд фенүүддээ бэлэглэсэн юм.

Энэхүү цомогт нь "Baby Shark", "Tail ft Badagaa (S&I)", "Sanaa bodliin vzvvr by Gangaa" зэрэг дуунууд нь орсон байдаг.

Хамтлаг бүтсэн түүх

засварлах

Дуу хөгжимд сонирхолтой 2 залуу Соёл Урлагын Их Сургууль ийн нэг ангид орж анх Gangaa Baynaa 2 хоорондоо танилцаж байв. Gangaa Baynaa 2 одоогийн монголын поп хөгжмийн урсгалд өөрсдийн өнгө төрхийг илэрхийлэхийг хүсдэг байсан бөгөөд уг зорилгоо нэгтгэн хамтлаг байгуулсан. Түүнээс хойш тэд хамтдаа хоёр цомог гаргаж, бүрэн хэмжээний 2 тоглолт амжилттай зохион байгуулаад байна.

Гишүүдийн танилцуулга

засварлах

Дамдинпүрэвийн Ганбат нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 1999 оны 6-р сарын 19нд төрсөн. "54-р дунд сургуульд" дунд анги хүртлээ суралцаад, ахлах ангиа 77-р дунд сургуульд суралцаж төгсөж, Тухайн 2016 онд Соёл Урлагын Их Сургууль-ийн Хөгжимт театрын жүжигчны ангид жүжигчин, найруулагч мэргэжлээр суралцан 2020 онд төгссөн.

Тайзны нэр болох Gangaa нь өөрийн бүтэн нэрийн товчлол юм.

Сүхбаатарын Баянмөнх нь 1998 оны 10 сарын 14нд Монгол улсын Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн. Улаанбаатар хотод "Зуун Билэг" сургуульд суралцан төгссөн. Тухайн 2016 онд Соёл Урлагын Их Сургууль-ийн Хөгжимт театрын жүжигчний ангид жүжигчин, найруулагч мэргэжлээр суралцан 2020 онд төгссөн. Тайзны нэр болох Baynaa нь өөрийн бүтэн нэрийн товчлол юм.

Эх сурвалж:

засварлах
  • Энэ зуны хит Ганга Цагаан дууны эх хувилбар цыгануудаас эхтэй.[7]
  • Д.Ганбат: “Gangbay” хамтлаг тарсан нь үнэн. Тэглээ гээд бидний нөхөрлөл зогсохгүй[8]
  • GangBay хамтлаг таржээ.[9]
  • GangBay хамтлаг буцаад нэгдэж байгаагаа мэдэгдлээ.[10]
  • GangBay Бид поп мюзикл кино хийх зорилготой[11]
  • Gangbay хамтлаг кино хийх үү?[12]
  • ВИДЕО: “GangBay” хамтлаг “Baby shark” нэртэй шинэ уран бүтээл гаргалаа[13]
  • Gangbay хамтлаг “Guys”-ын “Манан” дууг шинэчлэн дуулжээ[14]
  • “Gangbay”-ийн С.Баянмөнх: “Кассета” УСК түүх болж үлдэнэ[15]
засварлах
  1. https://www.youtube.com/watch?v=ci-ctwwjAmU
  2. facebook.com/beluccirecords
  3. https://g.co/kgs/ef4HRy
  4. https://open.spotify.com/album/7wDt0Tp7204IZv06j1e6xm?si=RhqbHeY1Tw-RW_k05IyRjQ
  5. https://www.youtube.com/watch?v=axdOKdaepyE
  6. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2022-05-15. Татаж авсан: 2022-05-15.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  7. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2022-06-29. Татаж авсан: 2022-05-15.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  8. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2022-05-15. Татаж авсан: 2022-05-15.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  9. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2022-05-15. Татаж авсан: 2022-05-15.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  10. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2022-12-07. Татаж авсан: 2022-05-15.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  11. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2022-12-05. Татаж авсан: 2022-05-15.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  12. https://shuurhai.mn/p/17377
  13. https://gogo.mn/r/gqoee
  14. https://ivoice.mn/?p=22944
  15. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2022-05-15. Татаж авсан: 2022-05-15.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)