Ганболдын Ариунболд (2001 онд Эрдэнэт хотод төрж, өссөн) нь Монголын поп дуучин,дуу зохиогч олны мэдэхээр тайзны нэр нь Davaidasha (Бичиглэлийн хэв, хаяг нь: davaidasha) юм. Түүний тайзны нэрийн утга нь Даваадаш гэх Монгол нэрийг маяг оруулан өөрчилж уран бүтээлчийн нэрээ болгожээ. Тэрээр 2020 оноос эхлэн бие даан Bedroom pop, emo rap урсгалуудаар бүтээлүүд хийж эхлэн "Хүүхдийн Тоглоом" нэртээ дуугаа анх Soundcloud хуудсандаа нийтэлж байжээ. 2021 онд “Яг Чам Шиг” нэртэй синглээрээ сонсогчдын сонирхлыг татаж эхэлсэн. Үргэлжлүүлэн "Чи Чинь Нээрээ" нэртэй синглээ видео дүрстэйгээр YouTube сувагтаа гаргаснаар өнөөдрийг хүртэл 7,4 сая үзэлт авч олонд танигдсан. [1]

Ганболд Ариунболд
Тайзны нэрdavaidasha
Жинхэнэ нэрАриунболд
Төрсөн өдөр2001 оны 6 сарын 11 (2001-06-11) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарЭрдэнэт, Орхон аймаг
Яс үндэс Монгол
Ажил үйл
Өндөр168
Дуулдаг хэлМонгол
Төрөл
  • Поп
  • R&B
Танил үе2020 оноос хойш
ХамтрагчBarkhc Sanuk Orgil Bilguutei IderbaT

Өмнөх амьдрал

засварлах

Ариунболд нь 6 хүүхэдтэй айлын том хүүхэд нь бөгөөд 2008 онд Цайхун-Гэгээ сургуульд элсэн 2020 онд ахлах сургуулиа төгссөн. Тэрээр 5 дугаар ангиасаа хойш 8 жилийн хугацаанд Хип хоп гудамжны бүжгийн төрлөөр хичээллэж байсан. Энэ нь түүнийг дуу хөгжимтэй ойр байхад гүн нөлөө үзүүлжээ. Мөн багадаа шүлэг зохиохдоо сайн байсан бөгөөд 17 настайгаасаа гитар тоглож сурч байсан нь дуу зохиож бичих сууриудын нэг болсон. [2][3]

Хөгжмийн карьер

засварлах

2017-2020 он

засварлах

Анх 2017 онд анхны дуугаа найзтайгаа хамт төрж өссөн Эрдэнэт хотын студид хоолойгоо бичүүлж эхэлж байжээ. Түүнээс хойш Soundcloud хуудсандаа ихэвчлэн дуунуудаа байрлуулж тодорхой хэмжээний сонсогчдтой болж эхэлсэн ба түүний анхны гаргасан албан ёсны сингл нь "Шуналтай Нүд" дуу байжээ. 2020 онд тэрээр Covid-19-ийн үеэр "Эстетика" нэртэй 9 дуунаас бүрдсэн албан бус цомгоо Soundcloud хуудсандаа байрлуулж гаргасан. [4]

2021-2022 он

засварлах

2021 онд "Эстетика" албан бус цомгоос 'Яг Чам Шиг' нэртэй дуугаа YouTube сувагтаа Японы алдартай анимуудын хэсгүүдийг агуулсан засвартай видеогоор гаргаснаар сонсогчдод нэлээдгүй хүрч чадсан. [5] Davaidasha тухайн ондоо өөрийн хувийн дуу бичлэгийн студийг байгуулсан нь бүтээлүүдээ идэвхтэй хийх түлхэц болсон. Үргэлжлүүлэн 2021 онд "Аладдин", Чи Чинь Нээрээ", "Тэмтрүүл", "Нүүрний Будаг", "Ерөөсөө", 2022 онд "Удаа Дараа", "Хэрвээ Бид" гэх дуунуудаа гаргаж сонсогчдод амжилттай хүргэж чаджээ. Цаашлаад Davaidasha 2022 оны төсгөлд анхны албан ёсны EP-г гаргахаар ажиллаж байгаагаа зарласан. [6]

Гаргасан цомог, уран бүтээлүүд

засварлах

Микстейп Цомог

засварлах
Цомгийн нэр Ерөнхий Мэдээлэл Дууны жагсаалт
Эстетика
  • Гарсан огноо: 2020 оны 12 сарын 1
  • Лэйбел: Бие даасан
  • Формат: Дижитал стрийминг, таталт
  1. Lonely Boy
  2. Токио
  3. Хоёулаа
  4. Дайчин
  5. Хагархай Стакан
  6. Кадиллак
  7. Яг Чам Шиг
  8. Чиний Төлөө
  9. Эстетика

Синглүүд

засварлах
Дууны нэр Гарсан он Цомог
"Хэрвээ Бид" 2022 Цомогт багтаагүй синглүүд
"100 татна" хамт. Vaisnuka
"Чоо Шинэ" хамт. bektorpetrovic
"Ерөөсөө" хамт. Хойдаав [7] 2021
"Ажлынхаа Зав Зайгаар"
"Ганцаардаж Байна"
"Яг Чам Шиг (Live)"
"Чи Чинь Нээрээ"
"Шунаша"
"Аладдин"
"Газар Доор"
"I'm in the Bathroom"
"Яг Чам Шиг" [7] 2020 Эстетика (Микстейп)
"Шуналтай Нүд" хамт. Тулгаа 2020 Цомогт багтаагүй сингл

Хамтарсан синглүүд

засварлах
Дууны нэр Гарсан он Цомог
"Удаа Дараа" хамтарсан* Noubold & 290 2022 Цомогт багтаагүй синглүүд
"Нүүрний Будаг" хамтарсан* Tgldrchr 2021
"Тэмтрүүл" хамтарсан* BLEJ [7] 2021
" * " Хамтарсан уран бүтээлчид бүгд анхдагч үүргээр оролцсон

Бусад холбоосууд

засварлах

Эх Сурвалж

засварлах
  Commons: Davaidasha – Викимедиа зураг, бичлэг, дууны сан