Christian Yu буюу DPR Ian[2] нэрээр олонд танигдсан тэрээр Өмнөд Солонгост амьдардаг Австралийн дуучин, найруулагч юм.[3][4]

DPR Ian
DPR Ian 2023 онд
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр유바롬 (Юү Барум)
Yu Ba-rom
Төрсөн нэрChristian Yu [1]
Тайзны нэрDPR Ian
+IAN
Rome
Төрсөн1990 оны 9 сарын 6 (1990-09-06)
(34 настай)
ГаралСидней, Шинэ Өмнөд Вэльс, Австрали
Хөгжмийн урсгалR&B
Мэргэжилдуучин
найруулагч
дууны үг зохиогч
продюсер
Идэвхтэй2012–одоо
СтудиDPR
(Dream Perfect Regime)
Хамтардаг уран бүтээлчидDPR Live
DPR Cream
Цахим хуудасDPR

Тэрээр 2012-2015 оны хооронд Yedang Entertainment-ын харьяа C-Clown хэмээх хөвгүүдийн хамтлагийн гишүүн байсан. Yu нь 2020 оны 10-р сарын 26-нд So Beautiful дижитал синглээрээ Dream Perfect Regime (DPR) хэмээх хамтран үүсгэн байгуулсан label дор бие даасан дебютээ хийсэн. Тэрээр бүх дуугаа Англи хэл дээр дуулдаг. Түүний анхны студийн цомог Moodswings In To Order нь 2022 оны 7-р сарын 29-нд гарсан.[5] Тэрээр 2022 онд Spotify дээр дэлхийн хэмжээнд хамгийн их цацагдсан Kpop эрэгтэй соло уран бүтээлчдийн 10-р байранд орсон юм.[6][7]

Карьерийн өмнөх амьдрал

засварлах

DPR Ian нь 1990 оны 9-р сарын 6-нд Австрали улсын Сидней хотод төрсөн бөгөөд түүнийг бага байхад эцэг эх нь салснаар тэрээр ээжийнхээ гар дээр өссөн. Тэр айлын ганц хүүхэд. Тэр Христийн шашин-д итгэгч бөгөөд түүний шашны нэр нь Paul.

Yu Wollongong урлагийн ахлах сургуульд суралцаж, хүнд металлын хамтлагт тоглодог байсан ба хүүхэд байхдаа мюзикл, циркийн тоглолтонд оролцдог байсан нь түүнд ихээхэн нөлөөлжээ.[8][9] 2008 онд тэрээр 18 настай байхдаа өөрийн YouTube сувгаа bboybyu нэртэйгээр нээж, бүжгийн бичлэгээ оруулж эхэлсэн. Yu ахлах сургуулиа төгсөөд Сиднейн их сургуульд шинжлэх ухаан, урлагийн чиглэлээр нэг жил суралцаж, сургуулиа орхижээ. Дараа нь бүжиглэх хоббигоо хөөж Өмнөд Солонгос руу нүүсэн. Эхэндээ К-поп айдол болох бодолгүй байсан ч, шалгаруулалтанд ороод бүжиглэх чадвараараа гайхшруулж чадсан байна.[2]

Тэрээр К-поп хамтлаг C-Clown-ы ахлагчаар дэбютээ хийсэн бөгөөд өөрийн Солонгос нэр "Ba-rom"-оос санаа авч Rome хэмээх тайзны нэрээ бий болгожээ. Тус хамтлаг 2012 онд 6 гишүүнтэйгээр дэбютээ хийсэн нь Yedang Entertainment-ын үүсгэн байгуулсан анхны айдол хамтлаг байв. Тус агентлаг дараа нь Banana Culture Entertainment гэж нэрээ сольсон.[2] 2015 оны 10-р сард C-Clown хамтлаг тарсны дараа тэрээр Live, Cream, REM нартай хамтран Dream Perfect Regime гэх label-ыг үүсгэн байгуулж, тэд бүгд нэрнийхээ урд label-ынхаа товчлолыг хавсаргаж —DPR— гэгддэг болжээ.[10][11] Yu өмнө нь Live-тэй хамт "Kill.U.Strate" нэртэй бүжгийн crew-ын гишүүн байсан юм.

2020 онд DPR Ian CL-ийн "5 Stars" дууны клипэнд тоглож,[12] тэд тэр жилдээ мөн "So Beautiful", "No Blueberries" дуунууд дээр хамтран ажилласан.[13] 2021 онд тэрээр Moodswings in This Order нэртэй өргөтгөсөн цомгоор дэбютээ хийж,[14] 2022 онд Moodswings In To Order нэртэйгээр анхны студийн цомгоо гаргасан.[15]

Yu нь DPR crew-ын бүх visual art-ын ард байдаг ба бүх DPR-ын дууны клипийг удирдан найруулдаг. Тэрээр мөн бусад Солонгос уран бүтээлчдийн олон дууны клипийг найруулж байсан.[16] 2021 онд Ian болон Live нар Marvel-ын Shang-Chi and the Legend of the Ten Rings киноны дууны нэг болох "Diamonds + and Pearls" дууг гаргажээ.[17] 2024 онд DPR Ian IU-ийн "Shopper" дууны клипийг найруулж, клипэнд нь тоглосон юм.[18]

DPR Ian өсвөр насандаа хоёр туйлт эмгэгтэй гэж оношлогдож, дараа нь 20 настайдаа диссоциатив эмгэг (үндсэн нэршил: Dissociative Identity Disorder; товч нэршил: D.I.D)-тэй гэж оношлогдсон.[19][9] Тэрээр дуундаа өөрийн сэтгэцийн эмгэгийг харуулахын тулд MITO хэмээх өөр нэгэн эго-г бүтээжээ.

Диссоциатив эмгэгийг бие хүн хуваагдах эмгэг буюу сэтгэц хуваагдах эмгэг гэж нэрлэж болно. Энэ нь урт хугацаанд үргэлжилдэг сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд энгийнээр тайлбарлавал нэг биед хоёр өөр болон түүнээс дээш хүний ухамсар байна гэсэн үг юм.

Уран бүтээл

засварлах

Студийн цомог

засварлах
Нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартуудад эзэлсэн дээд байр Борлуулалт
Circle Chart (KOR)
[20]
US
Moodswings in to Order
  • Цацагдсан: 2022.07.29
  • Label: Dream Perfect Regime, Kakao M
  • Формат: CD, digital download
30 146

Өргөтгөсөн цомог

засварлах
Нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартуудад эзэлсэн дээд байр Борлуулалт
Circle Chart (KOR)
[20]
US
[22]
Moodswings in This Order
  • Цацагдсан: 2021.03.12
  • Label: Dream Perfect Regime, Kakao M
  • Формат: CD, digital download
40 __
Dear Insanity
  • Цацагдсан: 2023.10.06[23]
  • Label: Dream Perfect Regime
  • Формат: CD, digital download
31 138
Saint
  • Цацагдсан: 2024.06.07
  • Label: Dream Perfect Regime
  • Формат: digital download
__

Клиптэй дуунууд

засварлах
Нэр Он Цомог Найруулагч
So Beautiful 2020 Moodswings in This Order +IAN
No Blueberries (ft. CL, DPR Live)
Nerves 2021
Scaredy Cat
Diamonds + and Pearls (ft. DPR Live, Peace) Shang-Chi and the Legend of the Ten Rings: The Album
Ballroom Extravaganza 2022 Moodswings in to Order +IAN
Peanut Butter & Tears [23] 2023 Dear Insanity
So I Danced
Don't Go Insane
Saint[25] 2024 Saint
Skins
Limbo

Бусад дуу

засварлах
Он Нэр Цомог Үргэлжлэх хугацаа
2020 zombie pop DPR Archives 01:54
2023 THE GODS CAN BLEED DPR Archives, Pt.2 01:45
MITO REBORN 01:22
Avalon Interlude - Band Version 01:45

Найруулсан бүтээл

засварлах

Дууны клип

засварлах
Он Уран бүтээлч Цомог Дууны нэр Найруулагч
2015 Amber Beautiful (EP) "Beautiful" +IAN (Christian Yu)
GREE & Rudals FRIENDS (single) "FRIENDS"
P-Type Time Lag 2 (single) "Time Lag 2" (ft. Verbal Jint)
PHANTOM 확신을 줘 (Could You Be Mine?) (single) "확신을 줘" (Could You Be Mine?)
DPR Live Till I Die (single) "Till I Die"
2016 God Bless (single) "God Bless" (ft. Punchnello)
갈증 (Thirst) (single) "갈증" (Thirst)
Bobby The MOBB "꽐라!" (Holup!)
Mino "몸" (Body)
Amber SM Station Season 1 "Borders"
2017 Taeyang White Night "Wake Me Up"
Loco BLEACHED "MOVIE SHOOT"
DPR Live Coming To You Live "Know Me" (ft. Dean)
"Please" (ft. 김효은, G2 & Dumbfoundead)
"Right Here Right Now" (ft. Loco & Jay Park)
"Laputa" (ft. Crush)
"Cheese & Wine"
Jasmine (single) "Jasmine" (prod by. Code Kunst)
Her (EP) "Martini Blue"
"Text Me"
2018 Playlist (single) "Playlist"
2019 DPR Cream The Voyager 737 "Color Drive"
2020 DPR Live Is Anybody Out There? "Legacy"
"Kiss Me"/"Neon"
2021 Iite Cool (EP) "Yellow Cab"
"Summer Tights"
2024 IU The Winning (EP) "Shopper"
Он Нэр Төрөл Үргэлжлэх хугацаа Найруулагч
2018 our last dream - take 1 (Mongolia) Богино хэмжээний кино 02:04 +IAN (Christian Yu)
2020 Adobe x DPR IAN Сурталчилгаа 03:53
2021 Memories In Disorder: OFFICIAL 'MITO' DOCUMENTARY Баримтат кино 13:30
2022 1 SHOT | MOOD | RIBBON | OFFICIAL MIITO MOVIE (PART I) Богино хэмжээний кино 07:44

Аялан тоглолт

засварлах
  • The Regime World Tour (with DPR Live & DPR Cream) (2022)

Шагнал болон нэр дэвшсэн байдал

засварлах
Шагнал Он Нэр дэвшсэн цомог Төрөл Үр дүн Холбоос
Korean Hip-hop Awards 2022 Moodswings in This Order R&B Album of the Year горилжээ [26]
2023 Ballroom Extravaganza R&B Track of the Year горилжээ [27]
Miito Movie (Part 1)⁣ Music Video of the Year горилжээ [28]

Гадаад холбоосууд

засварлах

Лавлах бичиг

засварлах
  1. Anderson, Daniel (29 July 2022). "Genre-defying singer DPR Ian debuts first studio album 'Moodswings In To Order'". Yahoo! News. Татаж авсан: 4 August 2022.
  2. 2.0 2.1 2.2 "Diving deep into DPR Ian's past and present". MoinNet. 28 November 2021. Татаж авсан: 4 August 2022.
  3. Partridge, Ken (27 July 2022). "DPR IAN Adds To His Mystique With New Single "Ballroom Extravaganza"". Genius (англи хэлээр). Татаж авсан: 4 August 2022.
  4. Yeo, Gladys (26 July 2022). "DPR IAN drops brand-new song 'Ballroom Extravaganza'". NME. Татаж авсан: 4 August 2022.
  5. Yeo, Gladys (14 June 2022). "DPR IAN announces first studio album 'Moodswings In To Order'". NME. Татаж авсан: 4 August 2022.
  6. "@dprianupdates". Twitter (англи хэлээр). Татаж авсан: 2023-02-09.
  7. "2022 Spotify Wrapped: Most-Streamed Kpop Artists and Songs - KPOPPOST" (америк-англи хэлээр). 2022-12-02. Татаж авсан: 2023-02-09.
  8. Wilder, Gabriel (7 December 2013). "Putting the 'popular' into K-pop". The Sydney Morning Herald (англи хэлээр).
  9. 9.0 9.1 Mulenga, Natasha (2021-04-23). "DPR Ian and the DPR Crew Are Building a Music Industry Blueprint". Teen Vogue (америк-англи хэлээр). Татаж авсан: 2022-08-04.
  10. Siroky, Mary (29 July 2022). "DPR Ian Breaks Down New Album Moodswings In To Order Track by Track: Exclusive". Consequence. Татаж авсан: 4 August 2022.
  11. Singh, Lavanya (3 October 2018). "DPR: 'We Did this Ourselves From the Ground Up'". Rolling Stone India. Татаж авсан: 4 August 2022.
  12. Kim, Yeeun (6 November 2020). "CL Unveils Love-Filled Music Video for New Single "+5 STAR+"". Hypebae. Татаж авсан: 14 February 2024.
  13. "DPR Ian drops new single 'So Beautiful' with music video – watch". Bandwagon Asia (англи хэлээр). 26 October 2020. Татаж авсан: 14 February 2024.
  14. "DPR IAN, 오늘(12일) 첫EP 발매…독창적 세계관". Herald. March 12, 2021.
  15. "The Mythology of DPR IAN: Korean-Australian Idol to Pop World Creator". Rolling Stone Australia (австрали-англи хэлээр). 2022-07-29. Татаж авсан: 2023-02-09.
  16. "10 Music Videos You Might Not Have Known Were Directed By DPR IAN". Koreaboo (америк-англи хэлээр). 21 September 2022. Татаж авсан: 9 February 2023.
  17. maylkm (2021-11-28). "Diving deep into DPR Ian's past and present". MoinNet (британи-англи хэлээр). Татаж авсан: 2023-02-09.
  18. Ziwei, Puah (14 February 2024). "IU drops teaser for 'Shopper' music video, narrated by DPR Ian". NME. Татаж авсан: 14 February 2024.
  19. "TikTok - Make Your Day".
  20. 20.0 20.1 "Moodswings In This Order". Circle Chart. March 14–20, 2021. Татаж авсан: 2022-08-04.
  21. "Moodswings in to Order". Circle Chart (солонгос хэлээр). July 31 – August 6, 2022. Татаж авсан: August 11, 2022.
  22. @billboardcharts (16 October 2023). "Debuts on this week's #Billboard200..." (Tweet). Татаж авсан: 17 October 2023 – via Twitter. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (help)
  23. 23.0 23.1 "DPR IAN Reveals EP 'Dear Insanity' & Shares 'Peanut Butter & Tears' Single". Broadway World. 4 August 2023. Татаж авсан: 6 August 2023.
  24. "CIRCLE CHART - 써클차트". Circle Chart (англи хэлээр). Татаж авсан: 7 December 2023.
  25. "DPR IAN drops otherworldly music video for new single, 'Saint'". NME. 7 June 2024. Татаж авсан: 10 June 2024.
  26. "Korean Hip-hop Awards 2022 Nominees". Korean Hip-hop Awards.
  27. "후보 소개: KOREAN HIPHOP AWARDS 2023". koreanhiphopawards.com (англи хэлээр). Татаж авсан: 7 December 2023.
  28. "후보 소개: KOREAN HIPHOP AWARDS 2023". koreanhiphopawards.com (англи хэлээр). Татаж авсан: 7 December 2023.