Moodswings in This Order
Moodswings in This Order нь Австралийн дуучин DPR Ian-ы анхны өргөтгөсөн цомог (extended play буюу ep) юм. Тус цомог 2021 оны 3-р сарын 12-нд Dream Perfect Regime-ээр дамжин гарсан. Тус цомог Korean Hip-hop Awards шагнал гардуулах ёслолын үеэр оны шилдэг R&B цомогт нэр дэвшиж, Circle Album Chart-ийн 40-р байранд орж байжээ.
Moodswings in This Order | |||||
---|---|---|---|---|---|
DPR Ian EP | |||||
Худалдаанд гарсан | 2021 оны 3-р сарын 12 | ||||
Нийт хугацаа | 23:11 | ||||
Хэл | Англи | ||||
Шошго | DPR | ||||
DPR IAN хронологи | |||||
|
Далд утга
засварлахТэрээр Billboard-д өгсөн ярилцлагадаа уг цомгийн цаад санааг тайлбарлажээ.[1]
"Ерөнхийдөө би янз бүрийн сэтгэцийн эмгэгтэй нэгэн дүрийг бүтээхийг хүссэн. Бодит утгаараа сөрөг, харанхуй гэж үзэж болох ч, дээр нь нэмээд нөгөө талаараа супер хүч гэж бас үзэж болно. Энэ нь мөн би бие хүний хувьд хэн юм бэ гэдэг олон талт тусгал. Сэтгэцийн эмгэгтэйгээ тэмцдэг хүний хувьд би үүнтэй холбоотой гутаан доромжлолыг арилгаж, уран сайхны өөрчлөлт оруулахыг хүссэн."
Хөгжим болон дууны үг
засварлахЭнэхүү цомог нь DPR Ian-н бүтээсэн нөгөө талын ертөнцтэй холбоотой бөгөөд Moodswings in to Order болон Dear Insanity зэрэг бусад цомгууд дээрх түүний хоёр туйлт эмгэгийн төлөөлөгч болох MITO, Mr. Insanity гэсэн хоёр дүрийг багтаасан. 2022 оны 7 сарын 22-нд Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа DPR Ian хэлэхдээ,
"Нөгөө талын ертөнцөд Mr. Insanity (буюу Ноён Солиот) гэдэг нэртэй хачин нэгэн гол дүр байгаа. Тэр шууд утгаараа галзуу/мэдрэл муутай, гэхдээ инээдтэй зүйл нь би галзуурлыг эмх цэгц авчирдаг гэж боддог юм. Тэр миний сүүлийн цомог (Moodswings in to Order) дээрх бүх түүхийг эрүүл саруул ухаантай болохын тулд бүтээсэн. Түүний анхны бүтээл нь түүний цэвэр гэмгүй байдлыг илэрхийлэх зорилготой MITO юм. Гэвч MITO бусад бүтээлүүдэд атаархаж, зөвхөн өөрийгөө л хайр хүртэх ёстой гэж бодно. Mr. Insanity түүний харанхуй талыг хараад түүнийг нөгөө талын ертөнцөөс хөөснөөр MITO түүнд өс санаж, түүний бүтээл бүрийг хорлоно гэдгээ өөртөө амлаж эцэстээ гол дүр болохыг хүснэ."[2]
Шүүмжлэгчийн үнэлгээ
засварлахNME-ын зүгээс энэ цомогт 5-аас 4 од өгсөн.
Жилийн эцсийн жагсаалт
засварлахНийтлэгч | Жагсаалт | Холбоос |
---|---|---|
Asian Junkie | 2021 оны шилдэг 10 Солонгос цомог | [3] |
Bandwagon Asia | 2021 оны шилдэг EPs | [4] |
Шагнал
засварлахЁслолын нэр | Он | Төрөл | Үр дүн | Холбоос |
---|---|---|---|---|
Korean Hip-hop Awards | 2022 | R&B Album of the Year | горилжээ | [5] |
Дууны жагсаалт
засварлахЗохиогч DPR Ian.
№ | Нэр | Үргэлжлэх хугацаа |
---|---|---|
1. | "MITO" | 1:39 |
2. | "So Beautiful" | 3:07 |
3. | "Dope Lovers" | 3:20 |
4. | "No Blueberries" (featuring DPR Live, CL) | 3:05 |
5. | "Nerves" | 3:15 |
6. | "Scaredy Cat" | 2:50 |
7. | "Welcome to the Show" | 3:25 |
8. | "No Silhouette" | 2:29 |
Нийт үргэлжлэх хугацаа: |
23:11 |
Чартууд
засварлахЧарт (2021) | Хамгийн өндөр байр |
---|---|
South Korean Albums (Circle)[6] | 40 |
Лавлах бичиг
засварлах- ↑ Mamo, Heran (March 26, 2021). "DPR Ian Is Reframing Mental Disorders as 'Superpowers': Emerging Artists Spotlight". Billboard.
- ↑ Glasby, Taylor (2022-07-28). "How DPR Ian Went From Korean Idol to Genre-Defying Pop Star". Rolling Stone (америк-англи хэлээр). Татаж авсан: 2023-12-07.
- ↑ "Top 10 Korean Albums Of 2021: Part 1". Asian Junkie. January 10, 2022.
- ↑ "Best of 2021: EPs of the Year – SB19, ITZY, ATARASHII GAKKO, SEVENTEEN, Blush, WOODZ, and more". Bandwagon Asia. December 23, 2021.
- ↑ "Korean Hip-hop Awards 2022 Nominees". Korean Hip-hop Awards.
- ↑ "Album Chart - 2021 Weeks 12". Circle Chart.