22-р хорооны хэрэг явдал
Үйл явдлын өрнөл
засварлахХалхын голын дайны түүхэнд хамгийн ээдрээтэй бөгөөд үр дагавартай асуудлын нэг бол Мана уулын төлөө байлдааны ажиллагаа юм. Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн командлагч, корпус командлан захирагч Г. Жуковын 1939 оны 9 сарын 7-ны 13 цагт гаргасан маш нууц 00136 тоот байлдааны тушаалаар; 8-р дивизийн 22-р морьт хороо (захирагч Р.Бадарч, комиссар Е.Цэдэн-Иш), хүч нэмэгдүүлсэн их буугийн батарей (захирагч Д. Дамдинжав)д Мана уулын районд дайсны бүлгийн эсрэг ажиллаж байгаа хошууч Коневын командалсан отрядтой 9 сарын 9-ний шөнө байрлал солихыг үүрэг болгосон ч хорооны удирдлага хугацаа алдаж мөн сарын 10-ны үдийн үед дайсны нүдний өмнө заасан байрыг эзлэн хориглолтод шилжжээ. Маргааш нь үүрээр Японы 400 орчим хүнтэй Фуканогийн отряд, 22-р хорооны хориглолтын байрлал руу давшин, хороог ухрааж Нөмрөгийн голын баруун эрэгт шахан гаргажээ. Энэ удаагийн байлдааны үр дүнд хорооны 22 хүн алагдаж, 8 хүн шархдан, 4 их буугаас бүрдсэн батарейгаа дайсанд алджээ. Дайсны тал нэг хүн шархадсанаас өөр хохирол үзсэнгүй.Японы талын мэдээллээр нэг хүн их бууны суманд өртсөн байдаг.Их бууны сумаар мөн мэргэн оносон байгаа юм шүү. 22 -р хорооны их буу тулалдаанд оролцоогүй. Бороо шалбаагны улмаас тулалдаанаас хоцорч ирсэн байдаг.
Тулалдааны дараах хэрэг явдал
засварлахТулалдааны дараа Монголын ардын хувьсгалт цэргийн Ерөнхий зөвлөх Поздняков бүлгийн командлагч Жуковт 22-р хорооны дарга, комиссар, батарейн дарга нарыг эх орноосоо урвасан хэмээн үзэж байгаа тул Цэргийн шүүхэд шилжүүл гэж цохолт хийснийг Монгол ардын хувьсгалт цэргийн штабын дарга Цэрэн нь Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсанд илгээсэн илтгэлдээ эх орноосоо урвасан хорооны удирдлагыг Цэргийн хээрийн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлжээ. Маршал Х.Чойбалсан дэвшүүлсэн саналыг зөвшөөрчээ. Хээрийн шүүх хорооны удирдлага Р.Бадарч, Е.Цэдэн-Иш, батарейн дарга Д.Дамдинжав нарт хуулийн дээд хэмжээний ял оноосон байна. Цэдэн-Иш, Дамдинжав нар Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газарт амь өршөөх өргөдөл гаргасныг харгалзан үзэж тус бүрт 10 жил хорих ял болгон өөрчилсөн ба Р.Бадарч өргөдөл бичиж, өршөөл хүсээгүй учир Цэргийн хээрийн шүүхийн тогтоолын дагуу гүйцэтгэсэн байна.Г.К. Жуковын өгсөн тушаалын дагуу 22- р хороо Мана ууланд дайран орсон япончуудыг хөөн гаргах ёстой байсан ч их буу хуягт зэргээ хүлээн цэргээ дайралт хийлгээгүй хороон дарга Бадарчид буруу өгсөн байдаг. Р. Бадарч буруугаа хүлээгээгүйн улмаас буудах ялаар шийтгүүлсэн. Яг тэр өдрүүдэд өдөртөө бороо орж шөнөдөө их хүйтэн байжээ.Зам шавар ихтэй нойтон байсны улмаас их буу явган цэргээс их хоцорсон байжээ.Япончуудын ярьсан шиг их буу ерөөсөө л байгаагүй.Харин цэргийн тоо японыхоос илүү байсан.Нэгэнт ялсан дайнд цэргийн амиа хий үрэхгүй гэж хороон дарга шийдсэн бололтой байдаг. Москвад 9-15-нд болох гэрээний нарийн ширийнийг Бадарч ерөөсөө мэдээгүй байжээ. Гэрээнд цэрэг эзэлсэн байраар хил тогтооно гэж заасан.
Японы талын илтгэл
засварлахФуканогийн отрядын байлдаан /Мана уулын тулалдаан/ Японы түүхч Икухико Хатагийн илтгэлээс. ... Наймдугаар сарын дундуур Хандгайт хүртэл төмер зам тавихаар төлөвлөж байсан Квантуны арми, байр зүйн зураг авалтыг хамгаалах зорилгоор харуулын тусгай гуравдугаар отрядаас Фуканогийн батальоныг томилсон байна. Наймдугаар сарын 26-нд батальон Санцзюе /Мана/ уулын зүг хөдөлж хүрэлцэн ирэхдээ Зөвлөлт-Монголын ангиуд уг уулыг хэдийн эзэлснийг илрүүлээд атакласан байна. Бага зэрэг харилцан буудалцсаны дараа дайсныг Халхын голын баруун эрэгт хөөн гаргажзэ. Батальон ууланд үлдэж лагериа дэлгэн байрлуулах ажилд орсон боловч 9 дүгээр сарын 3-нд Зөвлөлт-Монголын хэдэн зуун цэрэг Халхын голыг гатлан танкаар дэмжүүлэн атакад орсон байна. Үүний дараа хориглолт хэдэн өдөр ургэлжилж, ялангуяа 9-ний өдөр нөгөө талын эргээс ширүүн гал нээж хэдэн мянган буудлага үйлдсэн боловч Фуканогийн батальон тогтвортой барьсаар байлаа. Тэр үед 33-р эскадрилийн 95 хэлбэрийн сенөөгч онгоцууд дайсантай агаарт байлдаж, тулалдаан өсөн өргөжих хандлагатай болж байв. Үүний хамт шинэ хүч ирсээр байлаa. 1-р дивизийн Тадын холимог бригад, 1-р явган хороон дээр суурилсан Готогийн тусгай отряд 9-р сарын 5-нд Халуун Аршаанд бууж улмаар Xандгайтад ирсний дараа 9-р сарын 8-нд Фуканогийн батальоны зүүн жигүүрт байр эзэлсэн байна. Түүнээс гадна харуулын 15-р тусгай батальон хоёр өдрийн өмнө ирж 4 дүгээр салаа нь 1035 тоот өндөрлөгт байрлажээ. Энэ бүх анги, салбаруудыг удирдахын тулд харуулын 3-р тусгай отрядын командлагч генарал Миядзава тэргүүн байранд очжээ. Энэ нутагт цаг агаар маш их тогтворгүй, удахгүй өвөл болохыг сануулсан өдрүүд болж баив. 8-ны өдөр агаарын хэм +28—7 хэм хүртэл хэлбэлзэж байсан бол 12-нд 10—4 хэм хүртэл буурч, бороо шөнөдөө цас болон хувирч байлаа. Сөрөх атак хийхийг бодож байсан хурандаа генерал Миядзава 10-ны өдөр заасан байрыг эзлэхийг бүх анги, салбаруудад тушаасан. Фуканогийн батальон Санцзюе ууланд хамгийн баруун гарт, цааш баруунаас зүүн тийш Куросакийн салаа, Готогийн тусгай отрядын 1,2-р батальонууд байрласан байна. Монголчууд Мана гэж нэрлэдэг ууланд байсан дайсны хүч барагцаалбал 2 явган салаа, 4 их буу байв. 11-ний өглөөнөес улам хүйтэрч, байлдааны талбарт цас бударч байлаа. Фуканогийн батальон байрлалаасаа гарч гарч өглөөний 7 цагт дайралтад оржээ. Дэмжигч их буунууд / 9 их буу/ Мана уулан дээр галаа хуралдуулж, цэргүүд дайсны байрлалд дайран орсон. Газар сайгүй барьцалдан ноцолдож, цэргүүд холилдон хутгалдаж, цас бужигнасан агаарт хараал зүхэл, хашгиралдаан тархаж байв. Батальоны мэдээлэлд «цэргүүд... Халх /Мана/ ууланд дайсныг шийдвэртэй бут цохив. 11 цаг 25 минут> гэжээ. Зөвлөлт-Монголын цэрэг хээрийн их буу 4, хүнд пулемёт 8, буудлагын хенген зэвсэг 80 гаруй, хэдэн арван морио орхиж Халхын голын цаана ухран, мөрдөн хөөхөөс сэрэмжлэхийн тулд гүүрийг эвдэлжээ. Энэ нь тушаалгүйгээр ухарсан тухай хэргийг сөхөж тавьсан монголын армийн тэмдэглэлтэй бүхэлдээ тохирч байна. Фуканогийн батальоны хохирол 400 оролцогчдоос нийтдээ алагдсан 3, шархадсан 7 байжээ. Зүүн талаас давшсан Куросакын салаа 6 хунээ алуулжээ. Дайсныг түргэн ухрахад хүргэсэн энэ хоёр салбарын амжилттай тулалдааны дүнд Готогийн тусгай отряд (их бууны суманд нэг хун алагдсан) байлдаанд ороогүй бололтой. Үүний дараа Зөвлөлт- Монголын хүч анхны байрандаа буцан хэд хоногийн дараа гал зогсоох хэлэлцэзрт гарын үсэг зурагджээ. ..Монголын морин цэргийн байлдааны санаа сэтгэл доогуур, тэд шууд зугатахад хүрсэнд гол шалтгаан байгаа болов уу. Тэрчлэн хязгаартай үзэгдэх нөхцөлд, нөгөө эргээс буудаж байсан их бууны галд ороогүй нь сайн юм. Хэлэлцээр тогтоохын даваан дээр болсон хоёр давшилт нь дүндээ японы талд ашигтайгаар эргэжээ. Есдүгээр сарын 15-нд Москвад гарын үсэг зурсан хэлэлцээрт хоёр талын цэрэг 15-ны өдрийн 13 цагт эзэлж байгаа байран дээрээ үлдэх ёстойг заасан байна. Хилийг газар орон дээр эцэслэн тогтоох ажлыг Япон, Манжуур, ЗСБНХУ, Монголын мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс гүйцэтгэсэн юм. Хандгайт, Халуун Аршааны районд хилийн шугамыг Япон- Маяжуурын талын шаардлагаар, ЗХУ, Монголын шаардаж байснаас өөрөөр Халхын голд ойрхон (Санцзюе уульн районд Халхын голын дагуу) тогтоожээ. Энэ бол Монгол одоо хүртэл алдагдсан гэж нотолж байгаа тэр 500 кв км газар юм. Дүн нь тийм их биш боловч хилийн шугам үндсэндээ эвлэрэл тогтоох үед цэрэг байсан байрлалаар тогтоогдсон нь баримт мөн. Байлдаан дуусангуут чулуучны дадлагатай, хорооны захирагч генерал Миядзаки хилийн энгийн багана босгосон байна. Халх гол: Түүхэн үнэний эрэлд. УБ.,1993 он. 106-109-р хуудас.
Үр дүн
засварлахХилийн цэргийн генерал, түүхч, доктор Б.Цэдэн-Ишийн бичсэнээр Мана уулын тулалдааны үр дүнд Нөмрөгийн голын чанадад 62700 га нутаг, түүний дотор Мана уул хилийн гадна үлдсэн ба өнөөдөр энэ нутаг хятадын нутаг болсон байна. Ж.Гомбожав даргатай Улс төрийн хэлмэгдүүлэлтийг Цагаатгах улсын комиссоос 1993 онд нэр бүхий хүмүүсийг эх орноосоо урваагүй “харин хүч давуу дайсны эсрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайрлалгүй, эрэлхэг зориг гаргаж, тэмцэж явжээ” гэж дүгнэлт гарган цагаатгуулсан байна.