“00” цаг (З.Түмэнжаргал, С.Баатарсүх)

Шүлэг: З.Түмэнжаргал

Ая: С.Баатарсүх

“00” ЦАГ

Аажуухан мөртлөө хүслээс хурдан цагийн зүү

Арван хоёрын тоотой тэврэлдлээ (тэврэлдлээ).

Энэ л торгон агшинд шинэ он (шинэ он)

Цасан танхил гараараа үүд тогшлоо (үүд тогшлоо).

Дт: [Хундагаа дүүргэ, ноёд оо!

Хундагаа өргө, хатад аа!

Хуримын гоёлтой сансрын охин шиг

Шинэ он, шинэ он

Шинэ жил, шинэ жил

Цасан танхил гараараа үүд тогшлоо]x2

Аажуухан мөртлөө хүслээс хурдан цагийн зүү

Арван хоёрын тоотой тэврэлдлээ (тэврэлдлээ).

Хуучин сүүдэр бүхэн хулжиж дальдарч одно оо

Даруй түргэн босоод ширээ тойрон зогсоцгооё

Дарсын мөнгөн бөглөө тооноор үсрэн гараг ээ

Дт: [Хундагаа дүүргэ, ноёд оо!

Хундагаа өргө, хатад аа!

Хуримын гоёлтой сансрын охин шиг

Шинэ он, шинэ он

Шинэ жил, шинэ жил

Цасан танхил гараараа үүд тогшлоо]x2

...

Хундагаа өргөе

Хундагаа өргөе, хатад аа

(Хундагаа өргөе, ноёд оо)

[Хундагаа дүүргэ, ноёд оо!

Хундагаа өргө, хатад аа!

Хуримын гоёлтой сансрын охин шиг

Шинэ он (x5)

Цасан танхил гараараа үүд тогшлоо]x2

Хундагаа дүүргэ, ноёд оо!

Хундагаа өргө, хатад аа!

Хуримын гоёлтой сансрын охин шиг

Шинэ он (x5)

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе!

Дууны тухай

засварлах

1998 онд бүтсэн дуу энэ дуугаа хөгжмийн зохиолч С.Баатарсүх "диско бүжгийн хэмнэлтэй шинэ жилийн поп дуу" гэдэг.

Сонирхолтой баримт

засварлах

Энэ дууны шүлгийг бичсэн Загдын Түмэнжаргал арван хэдтэй залуу хүү байхдаа С.Баатарсүхийн "Цэнхэр залаа" гитарын гоцлол анх гараад яваад эхлэнгүүт гоё санагдаад байхаар нь "Цэцгэн заяа" нэртэй шүлэг бичиж ирсэн нь "Цэцгэн зүйрлэл" дуу болж дуучин Х.Галхүүгийн дуулснаар нийтэд түгсэн сонирхолтой түүх байдаг.

Дуучин Т.Амина арав гаруйхан настай байхдаа энэ дууг анх дуулж амьдруулжээ.

Жич: Т.Амина 1999 онд дэлгэцэнд гарсан Б.Нацагдоржийн зохиол, С.Баатарсүхийн хөгжим "Хатан бүүвэй" теле хөгжимт киноны гол дүрийг бүтээж, дүрийнхээ бүх дууг дуулсан хэмээдэг. Тэрээр хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн "Каспер" (шүлэг: Б.Нацагдорж) дуу, мөн дуучин МУГЖ Э.Бүрнээбаярын хамт "Цас цагаан охин" (шүлэг: Бя.Энхтуяа) зэрэг дууг дуулж анх олны хүртээл болгосон.

YouTube, 2010-12-28, Amina - 00 tsag HD