КАСПЕР (Б.Нацагдорж, С.Баатарсүх)

Шүлэг: Б.Нацагдорж

Хөгжим: С.Баатарсүх

КАСПЕР

Халуун дотно танилцъя аа гэсэн юм аа

Харсан болгон зугатаагаад л байх юм аа

Зугтаагаад  л байх юм аа, ө-өө-ү е-еэ!

Дт: Каспер, Каспер, хөгжилтэй Каспер

Каспер, Каспер, Ка(a)спер!

Үерхэж наадан тоглоё оо гэсэн юм аа

Үеийн найзууд жийрхээд л байх юм аа

Жийрхээд л байх юм аа, ө-өө-ү е-еэ!

Дт: Каспер, Каспер, хөгжилтэй Каспер

Каспер, Каспер, Ка(a)спер!

Санаж дурсан нөхөрлөе өө гэсэн юм аа

Санаагаа би ойлгуулж чадахгүй л байх юм аа

Чадахгүй л байх юм аа, ө-өө-ү е-еэ!

Дт: Каспер, Каспер, хөгжилтэй Каспер

Каспер, Каспер, Ка(a)спер!

Хүний хорвоо бахадмаар сайхан юм аа

Хүслийг минь дээдлэн дээдлээд л байх юм аа

Дээдлээд л байх юм аа, ө-өө-ү е-еэ!

Дт: Каспер, Каспер, хөгжилтэй Каспер

Каспер, Каспер, Ка(a)спер!

Каспер!

Дууны тухай засварлах

1999 онд бүтсэн дуу юм. Хөгжмийн зохиолч С.Баатарсүх ноотны бичвэр дээрээ "13/XII 99г." буюу "1999 оны 12-р сарын 13" гэж тэмдэглэжээ.

Сонирхолтой баримт засварлах

Энэ дууг бүтээж сонсогчдод хүргэсэн гурван уран бүтээлч 1999 онд дэлгэцэнд гарсан "Хатан бүүвэй" теле хөгжимт кинон дээр хамтран ажилласан байдаг. Киноны зохиолыг Б.Нацагдорж, хөгжмийг С.Баатарсүх бичиж, гол дүрийг Т.Амина бүтээж, дүрийнхээ бүх дууг дуулжээ.

Гурван уран бүтээлч хүүхдийн дууны олон уран бүтээл дээр хамтран ажилласан.

2000 оны 12-р сарын 12-нд Олон улсын хүүхдиийн нэвтрүүлгийн өдөр (2010 он хүртэл жил бүрийн 12-р сарын хоёр дахь ням гариг байсан) өдгөө ТШ, МУСГЗ Ш.Гүрбазарын хөтөлсөн нэвтрүүлэгт тухайн үеийн нийслэлийн арван жилийн 17-р сургуулийн 3-р ангийн сурагч Т.Амина дээрх хоёр уран бүтээлчид болон "Дэлхий цагаан гэр" тоглолтынхоо тухай ярьжээ.

Дуучин Т.Амина хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн "00" цаг (шүлэг: З.Түмэнжаргал), "Цас цагаан охин" (шүлэг: Бя.Энхтуяа) зэрэг хүүхдийн олон дууг дуулж анх олны хүртээл болгожээ.

Монголын Хүүхдийн Төлөө Үндэсний Төв 75 жилийнхээ ойн жил 2000 онд хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө бүтээсэн хүнлэг энэрэнгүй үйлсийг өндрөөр үнэлж хөгжмийн зохиолч С.Баатарсүхийг Хүүхдийн төлөө Үндэсний төвийн “САЙН ҮЙЛС” медалиар шагнажээ.

Сонсох засварлах

YouTube, 2021-07-22, Эргэн дурсахуй Дуучин Т.Амина 2004 архив (17:18-20:36)