Өнөр бүл: Өнөө цагт

Өнөр бүл: Өнөө цагт - 2016 онд Монгол улсад монгол хэлээр “Хүлэгү Пикчерс” кино компани, “Монгол кино нэгтгэл”-тэй хамтран “Эдүгээчилсэн Монгол кино” төслийн хүрээнд Өнөр бүл (1980) киноны орчин цагийн хувилбар дахин бүтээсэн[1] инээдмийн, уянгын уран сайхны кино.

Өнөр бүл: Өнөө цагт
Найруулагч:С.Баттулга
Продюсер:Н.Отгонбат
Ч.Билгүүн
Т.Номуунзул
Зохиол:Д.Дожоодорж
Т.Номуунзул
Дүрүүдэд:Д.Баттөмөр
Б.Болормаа
Г.Мягмарнаран
Хөгжмийн
зохиолч:
Г.Даваахүү
Зураглаач:А.Энхгэрэл
Эвлүүлэгч:О.Цэнгүүн
Студи:Монгол кино нэгтгэл
КомпаниХүлэгү пикчерс
Нээлт:2016.05.15
Хугацаа:90 мин
Улс: Монгол
Хэл:монгол хэл
Өмнөх анги:Өнөр бүл

Агуулга

засварлах

Инженер ажилтай, үйлдвэрийн гарамгай ажилтан Гармаа хэмээх тусч сайхан сэтгэлтэй ганц бие залуу Цэрмаа хэмээх бүсгүйтэй санаандгүй танилцсанаар кино эхэлдэг. Инженер Гармаа төрсөн эгчийгээ эмнэлгээс гаргахаар ганцаар явж байсан охинд туслах бөгөөд санаандгүй байдлаар 3 ихэр хүү, ээжийн хамт зургаа авахуулна. Үйлдвэрийн дарга шилдэг ажилчдаа амралтад явах эрхээр шагнаж Гармаа амралтад очтол танилцсан бүсгүй Цэрмаатайгаа дахин таарна. Тэд амралтад дотно танилцан амралтыг зугаатай өнгөрөөнө. Энэ үед хотод нэгэн явдал өрнөх бөгөөд түүний 3 ихэр болон тэдний ээжтэй нь хамт авахуулсан зураг сонинд хэвлэгдсэнээс улбаатай байх болно. Гармаагийн ээж хөдөөнөөс ихэр ачаа үзэхээр яаран ирэх бөгөөд үйлдвэрийн дарга Гармаад байр бэлдэж, үйлдвэрийн хамт олон түүнд баяр хүргэхээр хүлээцгээнэ. Харин нөгөө талд 3 ихэр хүүгийн жинхэнэ аав геологч Гармаа хөдөөнөөс хүүхдүүддээ очихоор яаран хот уруу гарна. Геологч Гармаа бусдын ярианаас сонинд гарсан инженер Гармаагийн талаар сонсон 3 ихрийг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэн эхнэрээ хардан бухимдахад хүрнэ. Сонингийн паян үүгээр зогсохгүй Цэрмаагийн сонорт хүрч Цэрмаа Гармаад эгдүүцэн уурлана. Хайр дурлал нь бүтэлгүйтсэн Гармаа захирлаасаа хүссэн байраа авсан ч учир байдлыг тайлбарлаж чадахгүй будлин эцэст нь сонины эрхлэгчид хандан учир байдлаа хэлнэ. Ачаа үзэх гэсэн ээжийн хүсэл талаар болж Гармаа Цэрмаад учир байдлаа хэлэхээр түүний эрэлд гарна. Сонины эрхлэгч зурагчин бүсгүйд арга хэмжээ аван Гармаад залруулга захиа бичиж өгнө. Киноны төгсгөлд Гармаа найзынхаа тусламжтайгаар агаарын тээвэрт ажилтай Цэрмааг олон залруулга захиагаа түүнд дамжуулан учир байдлыг ойлгуулна. Харамсалтай нь болзсон газраа очиж чадаагүйгээс болж дурлалт бүсгүй Цэрмаа нь нисэн одож кино дуусдаг.[2]

Киноны дуу

засварлах
Д.д НэрУран бүтээлч Хугацаа
1. "Над руу хараач"  Ц.Тэмүүлэн 3:35